Уншиж байна...
 
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байнаАрьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэМонгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний ойн өдрөөр Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө
Ц.Гантулга: Монголын ширээний теннисийн салбарт шат ахисан томоохон арга хэмжээ болж байна

Азийн ширээний теннисний холбоо болон Монголын ширээний теннисний холбооноос хамтран Улаанбаатар хотноо Ахмадын Анхдугаар Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ сарын 18-наас 23-ны өдрүүдэд үргэлжлэх энэ тэмцээнд 20 орчим орны 500-гаад тамирчин оролцож буй. Энэ үеэр Дэлхийн ширээний теннисний холбооны ерөнхийлөгч (WTTA) Лю Гоу Лян мэндчилгээ хүргүүлснийг уламжиллаа. Мөн Олон улсын олимпийн хорооны тамирчдын зөвлөлийн дарга, Солонгосын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч, Афины олимпийн аварга алдарт Ryu sing ming тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, цаашид Монголын ширээний теннисний холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлсэн юм. Монголын теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Монгол Улсад ширээний теннис хөгжөөд 65 дахь жилтэйгээ золгож байна. Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах итгэл хүлээлгэсэн Азийн ширээний тенисний холбоонд талархлаа илэрхийлье.

Монголын ширээний теннисний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү тэмцээнийг зохион байгуулахад ивээн тэтгэсэн спонсорууддаа мөн зорин ирсэн зочид төлөөлөгчид, орон орны зочид тамирчдадаа гүн талархал илэрхийлье” гэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Бид ширээний теннисээр дамжуулж, монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хөгжил, ёс суртахуунд эерэгээр нөлөөлөхийг эрмэлзэж байна. Энэхүү тэмцээнээр орон орны ахмадууд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоос гадна соёлын болон гадаад харилцаа, эдийн  засгийн хамтын ажиллагаанд дэвшил гарч байна.

Миний бие хамтран зүтгэгчдийнхээ хамтаар энэ спортыг хөгжүүлж, Тив, Дэлхий, Олимпийн наадамд амжилт гаргах том зорилго тээн, алхам алхмаар урагшилж байна. Ямартай ч Монголын Ширээний теннисийн хувьд шат ахисан томоохон арга хэмжээ болж байна.” гэлээ.

No description available.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]