Уншиж байна...
 
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг хангасан 36 аж ахуйн нэгж 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр /2023.06.21/ болж, Улаанбаатар хотод тэргүүн ээлжинд санхүүжүүлэх нийт 6.953.861.850 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 36 төслийг шалгаруулллаа.  

Харин 1.364.031.107 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий зургаан төслийг дараагийн ээлжинд буюу, санхүүжилтийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийтдээ гурван шатны сонгон шалгаруулалтад орж тунаж үлдсэн 43 аж ахуйн нэгж 8.6 тэрбум төгрөгийн төслөө өчигдөр дөрөв дэх шатны буюу хамгийн сүүлийн шатны сонгон шалгаруулалтад өөрийн биеэр танилцуулсан юм.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон  ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сараас 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авсан. 

Нийт 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулснаас Улаанбаатар  хотод 38,3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирүүлсэн. Төсөл сонгон шалгаруулалтын хорооны хуралд төслөө танилцуулсан бизнес эрхлэгчид хурлын явцад сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байв. Тухайлбал, хурлын танхимаас Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим хуудсаар дамжуулан хурлын үйл ажиллагааг эхлээд дуусах хүртэл хугацаанд шууд дамжуулан үзэх боломжийг олон нийтэд олгож байгаа  нь эргэлзээ, үл итгэх байдлыг арилгаж байна хэмээн дурдсан.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
7 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com