Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Архи уухгүй сар болоход бидний биед гарах өөрчлөлтүүд

Дундаж орлоготой жирийн хүн жилд ойролцоогоор 9.5 литр архи уудаг гэсэн статистик судалгаа бий. Эдгээр хүмүүс нь архинд донтсон бус, зөвхөн найз нөхөдтэйгээ гадуур гарч, ганц нэг хундага татдаг төдий. Мөн хоолны араас хундага дарс ууж, согтууруулах ундааг тохируулж хэрэглэдэг. Тэгвэл архи амсалгүй 28 хоног болвол таны биед ямар өөрчлөлт гарах бол? Архинд донтсон, архийг хааяа хэрэглэдэг байсан ялгаагүй 28 хоногийн турш архийг амсалгүй явснаар таны биед гарах өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

Эхний долоо хоног

  • Хүн архи уусан үедээ илүү их хоол идэх төлөвтэй байдаг. Согтууруулах ундаа хэрэглэх үед цадаж байгаа эсэхээ үл анзаарч хэт их хоол идэж, ходоодоо өвтгөх нь элбэг. Харин архи хэрэглэхээ зогсоосон үед энэ асуудал алга болно.
  • Архинаас хөндийрөх үед амттан, чихэрд дурлаж мэднэ.
  • Зарим хүмүүс сайн унтах гэж хундага дарс, 100 гр архи уугаад хэвтдэг. Энэ нь тэдний нойрыг амархан хүргэж, сайн унтахад туслана гэж боддог. Тэгвэл архинаас татгалзаж эхэлсний дараа нэг хэсэгтээ унтахад хэцүү байна. Нойр хүрэхгүй орондоо хөрвөөж, багагүй цагийг үрнэ. Гэхдээ ингэж хэсэг зовсны эцэст та эрүүл аргаар унтаж сурах бөгөөд согтууруулах ундааны хамаарлаас ангижирч чадна.
  • Зарим хүмүүст толгой өвдөх шинж илэрч мэднэ. Энэ нь таны бие цэвэрлэгдэж байгаагийн шинж юм.

Хоёр дахь долоо хоног

  • Элэг сэргэж эхэлнэ. Хүмүүс архи тогтмол уух үед элэгний эсүүд үхэж, тэдний оронд сорви гарч ирдэг. Элэг эдгэрэх боломжтой боловч энэ нь маш удаан процесс юм. Архи  уухаа багасгах, архинаас хөндийрөх тусам элэг сэргэх процесс хурдасна.
  • Өөр нэг илрэх шинж бол арьсны өнгө өөрчлөгдөх юм. Архи нь цусны эргэлтийн хэмийг алдагдуулж, арьсыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Үүний үр дүнд арьс хуурай болдог бөгөөд энэ нь пигмент толбо, эрт үрчлээ үүсэхэд хүргэдэг.
  • Хоол боловсруулах явц сайжирч эхэлнэ. Архи нь ходоодны хүчлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг. Дашрамд хэлэхэд, энэ нь согтууруулах ундаа хэрэглэх үед хүмүүс илүү их иддэг шалтгаан юм.
  • Архинаас татгалзах туршилтанд орсон хүмүүс 2 дахь долоо хоногоос эхэлж, найз нөхөдтэйгээ уулзах уулзалтаас татгалзах хэрэгтэй болж ирсэн. Энэ нь тэдний хувьд хэцүү байсан бөгөөд уулзалтанд очоод архинаас татгалзах бүр хэцүүг мэдэж байсан учир төрөл бүрийн шалтгаан хэлж уулзалтаас татгалзаж байв.

Гурав дахь долоо хоног

  • 3 дахь долоо хоногт архи уусны дараа илэрдэг нүдний доогуур харлах, царай зүс бараантах, нүүр хавагнах зэрэг шинж тэмдгүүд алга болсон. Энэ нь шээсний систем яг хэвийн ажиллаж чаддагтай холбоотой юм.
  • Өглөө сэрэхэд илүү хялбар байна. Хүн жаахан согтсон тохиолдолд эхний үе шатуудыг алгасаад унтах гүн үе шатанд ордог. Архи согтууруулах ундаа бүрэн системээс гарсны дараа тэдний унтах мөчлөг байгалийн жамаар эргэж, сэрэхийг хялбар болгодог.
  • Архи уух нь шүдний нөхцөл байдалд нөлөөлдөг шүлсний ялгаралтыг бууруулдаг. Тиймээс архи уухгүй бол шүд цоорох эрсдэл бага бөгөөд шүдний паалан нь хүчтэй болдог.
  • Согтууруулах ундаа нь зөвхөн өвдөлтийг намдаагаад зогсохгүй амт хүлээн авагч, үнэрлэх мэдрэмжийг бууруулдаг. Харин архинаас татгалзаж, цаг хугацаа өнгөрөхөд үнэрлэх, амтлах чадвар сэргэдэг.

4 дэх долоо хоног

  • Хэрэв илүүдэл жинтэй бол тухайн хүний жин эрс буурна. Мэдээж хүн хүний онцлогоос хамаараад харьцангуй байх болно.
  • Архи нь цусны даралтыг нэмэгдүүлдэг. Хэрэв энэ нь маш олон удаа тохиолдвол цусны даралт ихсэх эрсдэлтэй байдаг. Архинаас хөндийрснөөр энэхүү аюулаас холдож чадах бөгөөд үүнээс гадна зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл эрс буурдаг.
  • Арьс нь илүү тунгалаг болно. Батга ба үрэвсэл арилна. Ихэвчлэн энэ нь бие махбод дахь усны тэнцвэрийг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдагтай холбоотой юм. Нүүрний өнгө улам бүр сэргэж, пигмент толбо арилдаг.
  • Ухаан санаа цэлмэж ирнэ. Архи уусаар тархины үйл ажиллагаа саатаж, санах ой муудаж эхэлдэг. Харин архинаас хөндийрч ердөө нэг сарын хугацаа өнгөрөхөд тархи илүү сэргэж, ухаан санаа цэлмэж, эрүүлээр сэтгэж эхэлнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]