Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
ГССҮТ-ийн “Дэмжих бүлгийн уулзалт”-аар доод мөчдийн тайралт хийгдсэн эмчлүүлэгчидтэй уулзлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс улирал тутам уламжлал болгон зохион байгуулдаг AMPUTEE STRONG буюу “Дэмжих бүлгийн уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа.

Осол гэмтэл болон бусад идээт шархны үрэвсэл, бэртлийн дараа мөч тайрагдах мэс засалд орсон эмчлүүлэгчдэд зориулан эрүүл мэндийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилготой тус уулзалтад доод мөчдийн тайралт хийгдсэн 20 гаруй үйлчлүүлэгч оролцсон юм.

“Дэмжих бүлгийн уулзалт”-аар “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын салбарын үүсгэн байгуулагч, багш, судлаач, марафон гүйлтийн тамирчин О.Саранчулуун, протезийн мэргэжилтэн М.Эрдэнэцогт болон ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэл зүйч А.Пүрэвцэрэн, салбар эмнэлгийн сэтгэл зүйч Л.Мягмарсүрэн нар шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгснөөс гадна хиймэл хөлний төрөл загвар, чанар хийц болон бусад хэрэглэгдэхүүний талаар танилцуулсан байна.

Энэ удаагийн уулзалт нь авто болон үйлдвэрлэлийн осолд өртөх, ахуйн хүрээнд санамсар болгоомжгүй байдлаасаа болж бэртэж гэмтэх, хүнд өвчний улмаас доод мөч тайрагдах мэс засалд орсон эмчлүүлэгчдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхцөл байдлыг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх, гэр бүл болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замуудын талаар хамтдаа зөвлөлдсөн чухал уулзалт боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]