Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Ши Жиньпин: Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл байнга гүнзгийрч, стратегийн уялдаа холбоо нягтарч байна

ATIME.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-д зохион байгуулагдаж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтаас мэдээлж байна. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр Хятадых Ардын Их Хурлын танхимд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийжээ.

Энэ үеэр Ши Жиньпин, "Эрхэм ерөнхийлөгч та бол миний хуучин анд. Энэ удаагийн чуулга уулзалтад ("Бүс ба зам" олон улсын чуулга уулзалт) оролцож байгаад баяртай байна. Бид олон жилийн турш хоёр талын зохион байгуулсан дипломат арга хэмжээнд оролцсоор ирсэн. “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад ерөнхийлөгч та гурван удаа дараалан оролцож байгаа нь ОХУ “Бүс ба Зам” санаачилгыг хамтаар байгуулахыг дэмжиж байгааг илэрхийлж байна.

Энэ оны гуравдугаар сард таны урилгаар миний бие шинэ бүрэн эрхээ хүлээж аваад, анхны төрийн айлчлалаа ОХУ-д хийсэн. Айлчлалын үеэр бид хоёр орны харилцааны хөгжлийг хамтдаа удирдан чиглүүлж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон. Бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хоёр орны засгийн газар, салбар нэгж, холбогдох орон нутаг бүрэн хэрэгжүүлж байгаад баяртай байна. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл байнга гүнзгийрч, стратегийн уялдаа холбоо нягтарч, худалдааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх бидний тавьсан зорилт руу өсөн нэмэгдсээр байна.

Мөн 2013 оноос хойш 10 жилийн хугацаанд миний бие таньтай нийт 42 удаа уулзсан байна. Энэ урт хугацаанд бид ажлын сайн харилцаа, гүн нөхөрлөлийг бий болгосон гэдэгт итгэлтэй байна. Ирэх 2024 онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно. БНХАУ болон ОХУ хамтдаа дэлхийн хөгжлийн чиг хандлагыг даган мөрдөж, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, хоёр орны хамтын ажиллагааны цаг үеийн утга учрыг улам баяжуулахад бэлэн байна. Түүнчлэн их гүрнүүд болохын  хувьд бид өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хоёр орны хөгжил дэвшил, сэргэн мандалд хувь нэмэр оруулж, олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн хамтын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]