Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Эцэг, эхчүүд хүүхдүүдээ томуугийн вакцинд төдийлөн хамруулахгүй байна
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг тул аль ч насныхан өвчилж болно. Харин манайд уг өвчинд ихэвчлэн бага насныхан өртөж, хүндрэх нь элбэг байдаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдүүдээ томуугийн вакцинд төдийлөн хамруулахгүй байгаа талаар “Дархлаатай монгол” арга хэмжээний үеэр эмч нар анхааруулсан. Тус арга хэмжээг ХӨСҮТ, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, ЧДЭМТ, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийнхэн хамтран зохион байгуулав.
Ханиад, томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан дээрх мэдээлэл солилцох уулзалтыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хийсэн бөгөөд албаныхан ханиад, томууны дэгдэлт, вакцуужуулалтын явц, өнөө жил дэгдэж болзошгүй томуугийн вирусүүд, урьдчилан сэргийлэлт зэрэг цогц мэдээллийг сэтгүүлчдэд газар дээр нь өгснөөрөө онцлог байлаа.
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: ДАРХЛААЖУУЛАЛТ 73.3 ХУВЬТАЙ
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн “Эрүүл мэндийн байгууллагууд ханиад, томуу дэгдэхээс өмнө холбогдох бэлтгэл, ажлуудыг хийдэг уламжлалтай. Ингэхдээ иргэдэд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг өгөхөөс гадна дүүргийн эмнэлгүүд тасаг, нэгж, орны бэлэн байдлаа хангаж ажилладаг. Урьдчилан сэргийлэх хүрээнд хийгддэг хамгийн чухал ажлын нэг нь иргэдийг тэр дундаа зорилтот бүлгийнхнийг томуугийн дархлаажуулалтад хамруулах явдал юм. Тодруулбал, үүнд 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65 болон түүнээс дээш насны ахмадууд, архаг, хууч өвчтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багтдаг бөгөөд тэднийг вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг” гэлээ.
Нийслэлийн эмнэлгүүдэд энэ намар томууны 138 400 хүн/тун вакцин нийлүүлсэн бөгөөд тус Эрүүл мэндийн төвд 12 460-г нь хуваарилжээ. Ингэснээр тэд дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-наас эхлүүлж, хамрагдалт нь өдгөө 73.3 хувьтай байгаа аж. Хэдийгээр вакцинжуулалтын явц сайн байгаа ч өвчлөлд өртөмхий бүлэг болох тав хүртэлх насны хүүхдүүдийн ирц хангалтгүй байгааг Н.Нямсүрэн дарга хэлсэн.
 
ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭС 2-4 ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА ДАРХЛАА ТОГТОНО
Хүүхдүүдэд вакцин хийхийн тулд эцэг, эх, асран хамгаалагч нараас нь заавал зөвшөөрөл авдаг учраас томчууд энэхүү процесст тоомжиргүй ханддаг аж. Уг нь эмч нар томууны вакцины үр дүнгийн талаарх мэдээллийг ялангуяа эцэг, эхчүүдэд дэлгэрэнгүй өгдөг ч зарим нь тоохгүй явсаар хүүхдээ халдварт өртүүлж, хүндрүүлэх, цаашлаад амь насанд нь хүртэл аюул учруулах эрсдэлтэйгээ мэддэггүй байна. Тиймээс эцэг, эхчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах нь нэн чухал гэдгийг эмч нар дахин дахин анхааруулсан. Томууны вакцин хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, жилийн турш үйлчлэл үзүүлдэг тул хүүхэд амьсгалын замын халдварт өртсөн ч хөнгөн тусах, аюул, эрсдэл багатай өнгөрдөг нь олон арван жилийн судалгаагаар нотлогджээ.
 
УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ИДЭВХЖИЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн Томууны үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байгааг анхааруулсан. Тэрбээр “ДЭМБ-аас жил бүр ханиад, томууны дэгдэлтийн талаарх тандалт, судалгааг хийж, тухайн жилд ямар омгийн вирусээр үүсгэгдсэн өвчин дэлхийн аль бүс нутагт илүүтэй тархаж болзошгүйг урьдчилан тооцоолдог. Улмаар тухайн жилд дэгдэх магадлалтай вирусийн омгуудыг агуулсан вакциныг улс орнуудад зөвлөдөг. Энэхүү зөвлөмжийн дагуу манай улс зорилтот бүлгийнхэнд томууны вакциныг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй хийж байна. Улирлын томууны вакцин нь тухайн улиралд дэгдэх магадлалтай дунджаар 3 хүрээний вирусийн эсрэг дархлаа тогтоодог учраас өвдөхгүй байх, хөнгөн тусах, бусдад халдвар тараах үйл явцыг бууруулах чухал ач холбогдолтой. Тиймээс тэр дундаа зорилтод бүлгийнхэн дархлаажуулалтад сайн хамрагдах хэрэгтэй” гэж ярилаа.
Өдгөө нийслэлийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгсдийн 21.2 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай аж. Өвчлөлийн түвшинг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 хувиар ихэссэн дүнтэй байна. Аймгуудын хувьд хүн амын хөдөлгөөн ихтэй, хилийн бүсийн ойролцоох нутгуудад томуугийн вирус идэвхжих хандлагатай байгааг Ч.Уртнасан хэлсэн.
Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө- МЭМСЦҮХ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]