Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Залуучуудын өвлийн Олимпод Орос, Беларусийн тамирчид оролцох боломжгүй болжээ

БНСУ-ын Ганвон мужид нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд болох Залуучуудын өвлийн Олимпын наадамд төвийг сахисан статустай нэг ч тамирчин оролцохгүй гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ хэвлэлийн алба мэдээлжээ. Уг наадамд оролцох эрх олгох тэмцээн уралдаан арванхоёрдугаар сард дууссан юм.

"2024 оны Залуучуудын өвлийн Олимпын наадамд төвийг сахисан нэг ч тамирчин оролцох эрх аваагүй" гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Орос, Беларусийн залуу тамирчид Өмнөд Солонгост болох наадамд оролцох эсэх тухай асуултад хариулахдаа хэлжээ. 

Ганвоны наадамд тамирчид хоккей, уран гулгалт, гүйлтийн цана, биатлон, тэшүүр, кёрлинг, фристайл, уулын цана, бобслей, скелетон, тобогган чарганы тэмцээн, сноуборд, цанын харайлт, цаны хоёр төрөлт, шорт-трек гэсэн төрлүүдээр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.

ОУОХ-ны Гүйцэтгэх хороо Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд төвийг сахисан статустайгаар оролцуулахыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 28-нд  зөвлөсөн юм. 

Залуучуудын өвлийн Олимпын анхдугаар наадмыг 2012 онд Австри улсын Инсбрук хотод зохион байгуулж байсан бол хоёрдугаар наадам 2016 онд Норвегийн Лиллехаммер хотод, гуравдугаар наадам 2020 онд Швейцарын Лозанна хотод болжээ. 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
18 цаг 31 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]