Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
2023 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Архангай аймагт их гарчээ

Прокурорын байгууллага 2023 онд байгаль орчинд хохирол учруулсан  958  хэрэгт хяналт тавьж, нийт 575 хүн, 8 хуулийн этгээдэд холбогдох 421 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс ойн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх, худалдан борлуулах, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох зэргээр байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг нийт хэргийн 73 хувийг эзэлж байна. Тодруулбал,

- Хууль бусаар мод бэлтгэх 202,

- Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 107,

- Хууль бусаар ан агнах 60,

- Химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 17,

- Ой, хээрийн түймэр тавих 10,

- Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 25 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, хууль бусаар олсон байгалийн баялаг, амьтан, ургамал, түүхий эд зэрэг хөрөнгө, орлогыг хураан авах, битүүмжлэх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж, нийт 5.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг улсын орлого болгуулсан байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 30 орчим хувь нь Сэлэнгэ, Төв, Архангай аймагт бүртгэгдсэн бөгөөд   2022 оноос 3.4 хувиар өсжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]