Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
“Пепси” үндэсний бөхийн алтан цомын “Бүх оддын барилдаан”-ыг ирэх сарын 16-нд болно

Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран “Пепси” үндэсний алтан цом барилдаан зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл энэхүү барилдааныг сонирхолтой байлгах үүднээс үндэсний бөхийн “Бүх оддын барилдаан” зохион байгуулахаар болов. Тэгвэл “Бүх оддын барилдаан”-д оролцох бөхчүүдийг үзэгчдийн саналаар тодруулах бөгөөд өнөөдөр санал асуулга албан ёсоор эхэллээ. Бөх сонирхогчид уг санал асуулгад оролцохдоо өдөрт 10 бөхөд саналаа өгөх юм. Үзэгчид саналаа https://altantsom.psn.mn/ хаягаар нэвтрэх бөгөөд өдөрт нэг л удаа санал өгөх эрхтэй. Гэхдээ өдөр бүр өөрийн дэмждэг бөхдөө саналаа өгөх боломж нээлттэй аж. Өөрөөр хэлбэл, та долоон өдөр дараалан санал хураалтад оролцож болно гэсэн үг. Санал хураалт энэ сарын 28-нд дуусна.

Харин “Бүх оддын барилдаан”-ыг ирэх сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үзэгчдээс хамгийн олон санал авсан 14 бөх “Бүх оддын тоглолт”-д барилдах бөгөөд тэд долоо долоогоороо хоёр багт хуваагдан халз өрсөлдөх ажээ. Энэ үеэр холимог оддын барилдаанаас гадна бөхчүүдийн дунд хүч чадлын тэмцээн зохиохоор төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад, энэ сарын 26-29-нд үндэсний алтан цомын хагас шигшээ барилдаан эхэлнэ. Барилдааны хуваарийг хүргэе.

26-нд 15:45 цагаас Орхон vs Өмнөговь

26-нд 19:45 цагаас Увс vs Завхан

27-нд 15:45 цагаас Сүхбаатар vs Архангай

27-нд 19:45 цагаас Булган vs Баян-Өлгий

28-нд 15:45 цагаас Төв vs Дорноговь

28-нд 19:45 цагаас Ховд vs Баянхонгор

29-нд 15:45 цагаас Говьсүмбэр vs Өвөрхангай

29-нд 19:45 цагаас Хөвсгөл vs Сэлэнгэ аймгийн багтай тус тус барилдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
6 цаг 29 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]