Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Оросын боловсрол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн

Дунд сургуулиа төгссөн хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн өмнө цаашид ямар их, дээд сургуульд сурч, мэргэжил эзэмших вэ гэдэг асуудал тулгардаг. Тодруулбал барууны боловсрол уу, оросынх уу аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог. Аль систем нь илүү чанартай мэдлэг олгож, төгссөний дараа сайн ажилтай болгох вэ?


2003 онд ОХУ Болонийн тунхагт нэгдсэний дараа Оросын боловсролын салбар нь барууны системд дөхөм болох алхам хийгдсэн юм. Болонийн тунхаг бичгийн талаар хэдэн үг хэлье. Уг баримт бичиг нь Европын орнуудын боловсролын системийг ижилхэн түвшинд аваачих зорилгоор байгуулсан гэрээ. Өнөөдрийн байдлаар тус тунхагт 47 орон нэгдсэний нэг нь ОХУ. Европын орнуудын оюутнууд нэгдсэн системээр суралцсанаар юуны түрүүн нэг их сургуулиас нөгөө рүү шилжихэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарахгүй. Үүнд багш болон оюутнууд өөр оронд дадлага хийх, ажиллах, олон улсын төсөлд хамрагдаад хялбар болж байгаа юм. Түүнээс гадна Болонийн тунхагт нэгдсэн орны оюутнуудад дипломоо баталгаажуулах, давтан сургалтад хамрагдах шаардлагагүй. Тиймээс ч 2010 оноос Орос нь Болонийн тунхгийн дагуу үндэсний боловсролын системдээ шинэчлэл хийж, Европын их, дээд сургуулийн адил бакалавр, магистрын сургалттай болсон. Ингэснээр уг сургалтад хамрагдагсад нь Европын их, дээд сургуулийн адил бакалавр, магистр төгссөн оюутнуудын дипломд хавсралт олгож эхэлсэн билээ. 2012 онд Орост Боловсролын хууль батлагдаж түүнд заасны дагуу 2013 оны есдүгээр сарын 1-нээс холбооны хэмжээнд боловсролын стандартад өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу аспирантур нь биеэ даасан сургалт болохоос гадна зайны, сүлжээний гэх мэт сургалтыг нэвтрүүлж эхэллээ.


Холбооны хэмжээнд тогтоосон стандартын дагуу сургалтын тусгай нэгдлүүд нь үлгэр жишээ болохуйц сургалтын хөтөлбөр боловсруулж эхэлсэн. Дээд боловсрол, тодруулбал бакалавр, мэргэших, магистрантур, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх болов.
Рейтинг тогтоох ”Эксперт РА” агентлагаас гаргасан судалгаагаар ОХУ-ын хамгийн шилдэг 10 их, дээд сургуулийн тоонд: Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Москвагийн физик-техникийн дээд сургууль, Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн улсын дээд сургууль, Москвагийн инженер-техникийн дээд сургууль, Санкт-Петербургийн улсын их сургууль, Үндэсний судалгааны их сургуулийн “Эдийн засгийн дээд сургууль”, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх Бүх Оросын гадаад худалдааны академи, Томскийн политехникийн их сургууль, Новосибирскийн улсын их сургууль, ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Олон улсын харилцааны дээд сургууль, Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй болон төрийн албаны академи, Уралийн холбооны их сургууль багтдаг.


”Эксперт РА” агентлагийн судалгаагаар 2013 оны байдлаар эдийн засгийн чиглэлийн шилдэг сургуулиар: Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх Бүх Оросын гадаад худалдааны академи шалгарсан юм. Оросын боловсролын чанарыг байнга сайжруулснаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
4 цаг 20 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]