Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Ажлыг багаас нь хийж эхлэхээр хүн салбараа, ажлаа мэддэг болдог

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхт 70 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиосон юм. Тэмээн жингээр тээврийн хэрэгсэл хийж явсан нүүдэлчин Монголчууд бид эх орноо хөндлөн гулд туулах галт тэрэгтэй болсон нь манай улсад үсрэнгүй хөгжил авч ирсэн. Ингээд 70 жилийн түүхтэй энэ их айлын түүхийг 37 жил хамтдаа бүтээлцсэн Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул Хөдөлмөрийн баатар Н.Ширнэндугартай ярилцсанаа хүргэе.


- Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй анх хэрхэн хувь заяагаа холбож байсан бэ?
-1978 онд цэргийн албанаас халагдаж очоод Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөнд дагалдан холбогчоор ажилд орсон.

Тэр цагаас хойш холбогч, найруулагч, өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагчаар Улаанбаатар өртөөнд тасралтгүй 37 жил ажилласан байна. Үүнээс сүүлийн 17 жил нь сэлгээний зохицуулагч хийсэн. Сэлгээний зохицуулагч хийж байх үедээ өөрийн удирдлгагад 50 гаруй хүнийг ахалж ажиллаж байсан. Энэ үед дээд тал нь 1200 орчим вагон бөөгнөрөх, тэдгээрийг зохицуулах шаардлага бишгүй тохиолдож байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан ахмад төмөр замчид бидэнд сургаж, зааж, зааварлаж байв. Төмөр замын ажлын гол онцлог нь технологи мөрдөж ажилладаг. Энэ технологийг ажил, амьдралдаа сурч, зааж сургаж, мөрдөж ажилласан үе үеийн төмөр замчдын нөр их хөдөлмөр зүтгэлийн үрээр тус салбар өнөөдрийн хөгжил цэцэглэлтийн шавд хүрсэн байх. Тухайн үед намайг ажилд авсан дарга нар, дадлагажуулан, дагуулж ажиллаж байсан техник мэргэжлийн хүмүүсийн зааж зөвлөсөн, хүмүүжүүлснээр ажиллаж ирсэн нь миний өнөөдрийн амжилтын эхлэл суурийг бат сайн тавьсантай холбоотой юм байна гэдгийг дүгнээд сууж байна. Би 45 насандаа гавьяат тээвэрчин авч байсан бол жаран насныхаа босгон дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан. Энэ гавьяа шагналууд УБТЗ өртөөнд ажиллаж байгаа, ажиллаж байсан үе үеийн хүчирхэг хамт олны минь ажилтан нэг бүрээ хүчин чармайлт гаргаж сургаж хөгжүүлсний гавьяа билээ.

-Дээд тал нь 1200 орчим воганы хөдөлгөөнийг зохицуулна гэдэг асар хариуцлагатай ажил биз?
-Ямар нэг байдлаар алдаа эндэгдэл гаргаж тооцоо алдах юм бол учрах хохирлын тоо хэмжээ, хохирлыг төсөөлшгүй. Бидний ажлын цаг хугацаа минут, секундээр хэмжигдэж байдаг. Тухайн үед Улаанбаатар өртөөнд ирж байгаа галт тэргүүдийг хүлээн авч эгнүүлээд хоёр тийш нь хуваарилж хөдөлгөөнд оролцуулдаг байсан. Явуулж байгаа галт тэрэг бүр найрлагатай. Найрлага гэдэг нь өртөө зөрлөгийн дарааллаар явахдаа сүүлээсээ салаад явахыг хэлж байгаа юм. Улаанбаатар өртөө 70 гаруй салаа замтай. Тэдгээр замуудад 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамт олон хувь хүн төмөр замаар тээвэр хийдэг байсан. Тэдгээр хүмүүсийн ачааг ялгаж тухайн салаа замуудад байрлуулж, хүмүүсийн ачааг гарт нь хүлээлгэж өгдөг. Ингээд хоосорсон воган дараачийн тээвэрт бэлдэж хоёр тийш нь хэрэгцээтэй газарт нь хүргэдэг. Хүн харахад бид нэг ажлаа л давтаад хийгээд байдаг мэт санагддаг. Хэдий тийм боловчиг анхаарал алдсан нэг л хором бүх зүйлийг хаашаа ч эргүүлж мэдэх осолтой ажил. Тиймээс нэг ч хором анхаарлаа сарниулах эрх бидэнд байхгүй. Ийм л хариуцлага өндөртэй ажил даа. Ажлын технологийг яс махандаа шингээж ажилладаг. Нэгдүгээрт ажлын технологийг сурах хэрэгтэй. Сурсан хойноо хэвшүүлэх хэрэгтэй. Хэвшүүлснийхээ дараа бусад хүмүүсийг ажлынхаа технологийг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж багаараа амжилттай ажилладаг.

-Амьдралынхаа 37 жилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй холбож. Өнөөдөр энэ байгууллагын 70 жилийн ой тохиож байна. Ажиллаж байсан он жилүүдээ эргээд дурсахад танд юу бодогдож байна?
-Төмөр замд ажиллаж байсан он цагуудыг эргээд харах юм бол Монгол Улсын болоод нийслэл хотынхоо эрчимтэй хөгжлийн үед ажиллаж байсан юм шиг санагддаг. Учир нь 1978 онд намайг ажилд орох үед 3,4 дүгээр хорооллын барилгууд ид сүндэрлэж байлаа.1,10,16,21 хорооллын барилга, олон тооны эмнэлэг, сургуулийн барилга барьж байсан. Байшин үйлдвэрлэх хоёрдугаар комбинат, модон эдлэлийн үйлдвэр, ТЭЦ-4 гэх том айлын түүхий эдийг 7,8 жил төмөр замаар зөөсөн. Энэ бүтээн байгуулалтад төмөр замчид гар бие оролцож явсан. Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүхэн гэрч. Ингээд төмөр зам жилээс жилд хөгжихийн хэрээр гол замаасаа салаалсан зам олон болсон. Үүнд Багахангай, Багануурын төмөр зам, ТЭЦ-4 станцыг барихтай холбоотой уурхайн төмөр зам нээгдсэн, дараа нь Бор-Өндөр жоншны уурхай, Зүүнбаян, Хөтөл, Эрдэнэт гэх мэт олон газарт эх орныхоо эрчимтэй цэцэглэлт хөгжлийн шатанд энэ газартай хувь заяа, ажил амьддралаа холбосондоо баярладаг.

-Тухайн үед таныг шинэхэн ажилдаа ороод удаагүй байх үед зааж, сургаж байсан ахмад үеийнхний хандлага ямар байв. Сурч боловсрох, ажилтай орлоготой болох хүсэлтэй залуус та нарын хандлага өнөө үеэс юугаараа ялгаатай байсан вэ?
-Бидний үед төмөр замд мэргэжил эзэмшээгүй хүмүүсээс авхуулаад мэргэжлийн сургуулийг нь төгсөөд ирсэн хүн хүртэл хамгийн доороос нь эхлээд ажлыг хийж сурч, дадлагажиж байж ажилдаа тэнцэх үгүйг нь шийдвэрлэдэг байсан. Тэр үед тухайн хүний овсгоо самбаа, авьяас чадвар нөлөөлж тухайн ажлаа хийж сурдаг байлаа. Үүний дараа зохих ёсны шалгалтыг нь өгөөд ажил дээр гарах эсэхээ шийдүүлдэг. Ингээд эхний шалгуурыг даваад ажиллах эрх олж авсан бол өөрийгөө дайчилж ажлаа богино хугацаанд сурахыг эрмэлздэг байсан. Явцын дунд хамт олноосоо суралцаж өнөөдөр хийж чадаагүй ч маргааш заавал хийж сурна гэсэн тэмүүлэл дүүрэн байсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа хамт олноосоо суралцаж, нэг ээлжнээс нөгөө ээлжинд шилжихдээ өөрийгөө боловсруулж байв. Тухайн үед манай ахмад төмөр замчид Орос мэргэжилтнүүд дагалдаж суралцсан учраас ажлын хувьд туршлагажсан хүмүүс байсан. Тэд хөдөө аж ахуй, цэргийн анги, барилга гээд янз янзын ажил мэргэжилтэй хүмүүс байсан боловч тодорхой хэмжээнд орос хэлний мэдлэгтэй хүмүүс байсан. Тиймээс тэр хүмүүс орос ах нараас сурсан мэдсэнээ дараагийн үе бидэнд орос ах нар яаж заасан яг л түүн шиг яс хатуу дэг журмаар сургаж байсан. Шаардлага, хариуцлагыг өндөр тавьж ажилладаг байлаа. Одоогийн залуус нэг их өндөр мэргэжил боловсрол эзэмшсэн байна. Гэхдээ ажилд хандаж байгаа хандлага нь өөр байна. Ажлыг багаас нь хийж эхлэхээр хүн салбараа мэддэг, ажлаа мэддэг болдог. Магадгүй хэдэн жилийн дараа үнэхээр чадвар, чадалтай хүн бол удирдах албан тушаал хаших болбол салбарынхаа ажлыг багаас нь эхлээд хийгээд үзчихсэн учраас ажлаа мэддэг. Гэтэл өнөө цагийн ороо бусгаа, хурц ширүүн нийгмийг дагаад ч тэр үү залуус аливаад хөнгөн хуймгаа хандах нь ажиглагдах боллоо. Би ийм сургууль төгсчихөөд ийм ажил хийхгүй. Дарга л болно” гэсэн санаа агуулж байгаа нь ажиглагдсан. “Та нар энэ ажлын хийгээд сурчих” гэхээр “Би инженер болох гэж л сургууль төгссөн болохоос ийм ажил хийх гэж сургууль төгсөөгүй” гэх мэтээр өөдөөс тайлбар тавих хүүхдүүд бий. Тэгэхээр нь чи энэ ажлыг хийгээд сурчихвал чиний ирээдүйд хэрэгтэй гээд хэлэхээр зарим нь хүлээж авна, зарим нь хүлээж авахгүй ээ. Өнөөдөр хүнээс ажил хийхийг сурах тал дээр нэг буруу ойлголт яваад байна. Ажил зааж өгч байгаа хүнээсээ доор орчихно гэсэн өрөөсгөл ойлголт зарим залууст байгаа нь харамсалтай. Гэтэл зарим нь их дээд сургуульд сурсан мэдлэгээ ажил дээр улам баталгаажуулж, шинэ санал санаачилга гаргаж, манлайлан ажиллах нь ч бий.

-Таны хувьд дагалдан ажилтнаас Хөдөлмөрийн баатар хүртэлх хугацаанд олон шалгуур тохилдсон байх?
-1978 оны наймдугаар сард анх 20 гаруй хоногийн турш дагалдангаар ажиллаж байгаад анхны шалгалтаар холбогч хийж болох юм гэсэн дүгнэлт гаргуулсан. Холбогчийн ажлыг жил найман сар хийсний дараа 19980 оны наймдугаар сард галт тэрэгний найруулагчийн ажилд томилогдож 15 жил ажилласан. Бидний цалин хэдэн вагон явуулснаасаа шалтгаалж нэмэгддэг байсан учраас аль болох ажлаа сайн хийж туршлагатай найруулагчид өндөр цалинд хүрэхийг эрмэлздэг байсан. Тийм учраас зорилгынхоо төлөө өөрийн эрхгүй хичээн ажиллаж, цагаанхан өрсөлддөг байсан. Тухайн үед төлөвлөгөө норм биелүүлдэг, байгууллагаас хийгээд төр засгаас уралдаан тэмцээн олон зохиодог байсан нь биднийг бас идэвхжүүлдэг байлаа.

-Таны амьдралын ихэнх цаг хугацаа төмөр замын дуу чимээнд өнгөрчээ. Ажлын байрны хувьд тийм ч амар биш байх даа?
-Ажлын байрны хувьд дуу чимээ ихтэй. Вагоныг задална, салгана ялгаж тараах гээд янз бүрийн мөргөлдөөнөөс үүдэж чимээ их гардаг. Чимээнд их ажилласнаас үүдэж сонсгол муудах шинж манай мэргэжлийнхэнд их ажиглагддаг. Гэртээ зурагт үзэхдээ их л чанга дээр нь тавьж сонсдог. Ажлын байран дээрээ дуу чимээ ихтэй байгаад дасчихдаг юм байлгүй. Гэрийнхэн наад зурагтны чинь дуу чимээ болохоо болилоо гээд л багасдаг. Гэсэн хэдий ч насан туршдаа нэг л байгууллагатай хувь заяагаа холбож өдий зэрэгтэй яваадаа баярладаг.

-Танай хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөж авсан хүүхэд бий юү?
-Байгаа. Би Хэнтий аймгийн буриад хүн гэхэд гэр бүлийнхээ хүнийг Говь-Алтай аймгийн Цээл сумаас авсан. Манай эхнэрийн аав нь нарийн төмөр замын хүн дээ. Намайг ажилд орж байх үед манай хадам аав гавьяаныхаа амралтад гарсан. 1940-1978 он хүртэл ажиллах хугацаандаа ихэвчлэн удирдах албан тушаал хашиж явсан хүн бий. Манай гэр бүлийн хүн бас Улаанбаатар өртөөнд ажилладаг. Бид гурван хүүхэдтэй. Хамгийн бага охин маань бидний мэргэжлийг эзэмшиж ОХУ-ын Новасибирск хотод төмөр замын мэргэжил эзэмшиж ирээд Сүхбаатар өртөөнд ажиллаад таван жил боллоо. Ингээд бодохоор гурван үе дамжин эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа минь их хувь заяа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]