Уншиж байна...
 
ВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байнаАрьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
Катаяама Цүёоши: Шинэ Монголын багш, оюутнууд “Ямаха мотор” компанийн захиалгаар судалгаа хийж эхэлсэн

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Цахилгаан, Мехатроникийн тэнхимийн профессор, доктор Катаяама Цүёошитай “Ямаха мотор” компанитай хамтран хэрэгжүүлж буй төслийнх нь талаар ярилцлаа.

 

-Япон улсын “Ямаха мотор” компанийн захиалга, санхүүжилтээр Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш, оюутнууд хамтарсан төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?
-Дэлхий даяар мотоцикль хэрэглэгчийн тоо тогтмол өссөөр байгаа. Хүн амын нягтаршил ихтэй улс орнууд, ялангуяа Ази тивд мотоциклийн хэрэглээ өндөр байдаг.

Уг тээврийн хэрэгсэл нь өөрөө эдийн засгийн хувьд хэмнэлттэй, автозамын ачаалал, түгжрэлийг бууруулахад тодорхой үр нөлөөтэй байдаг учраас олон хүн сонгож хэрэглэдэг болсон. “Ямаха мотор” компани нь нийт үйлдвэрлэж байгаа мотоциклийнхоо 90 орчим хувийг экспортод гаргадаг. Энэ хэрээр техник, технологийн судалгаа, хөгжүүлэлтэд ихээр анхаардаг.
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш, оюутнуудын хувьд өндөр хурдтай давхиж буй мотоцикль жолоодлого алдаж хэт хүчтэй гуйвж, дайвалзах хөдөлгөөнийг судлах зорилготой юм. Төслийн албан ёсны нэр нь “Мотоциклийн шулуун замын тогтвортой явдлыг сайжруулах”. “Ямаха мотор” компани эхний ээлжид хоёр сая иений санхүүжилт гаргаж, энэхүү төслийг санхүүжүүлж байгаа. Судалгаа амжилттай болбол цаашид үе шаттайгаар үргэлжлээд явах юм.

-Тэгэхээр мотоциклийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой төсөл гэж ойлгож болох уу?
-Яг тэгж ойлгох нь их өрөөсгөл юм. Ер нь бол “Ямаха мотор” мэтийн ТОП үйлдвэрлэгч нар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхээр бидний энэхүү судалгааны ажил аль нэг үйлдвэрлэгч, тодорхой брэндийн бүтээгдэхүүнд чиглэсэн бус илүү олон улсын шинж чанартай судалгаа гэж ойлгож болно. Үндсэндээ 300 километр цагаас илүү хурдтай явж байх үед тохиолддог мотоциклийн хэт хүчтэй гуйвж дайвалзах хөдөлгөөнийг судалж, учир шалтгааныг нь олж, асуудлыг шийдэхэд чиглэж буй юм.

-Урьд өмнө энэ чиглэлээр судалгаа хийгдэж байсан уу?
-Одоогийн байдлаар ямар учир шалтгааны улмаас энэхүү үзэгдэл бий болоод байгааг тогтоосон зүйл алга. Тэгэхээр бид л энэ судалгааг амжилттай гүйцэтгэж, учир шалтгааныг нь тогтоох үүрэг, даалгавар аваад байна гэсэн үг.

-Энгийн хэрэглэгчдэд гэхээсээ мэргэжлийн спортын тамирчдад тулгардаг бэрхшээлийг олж тогтоож, спортод гардаг осол, гэмтлийг бууруулахад танай төслийн гол зорилго оршиж байгаа бололтой?
-Нэг талаасаа тэгж ойлгож болох байх. Нөгөө талаасаа уг төсөл маань их глобал шинж чанартай. Дэлхийн хэмжээний ийм төсөлд Шинэ Монгол сургуулийн багш, оюутнууд оролцож байгаа нь миний хувьд баярлаж бахархууштай зүйл гэж хэлэх байна. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн хөгжил, шинжлэх ухааны ололт амжилттай хөл нийлүүлэн алхаад зогсохгүй, түүнд хувь нэмрээ оруулж байна шүү дээ. Дэлхийд дээгүүрт ордог “Ямаха мотор” компанийн санхүүжилтээр хийгдэж буй энэ төсөл маань амжилттай хэрэгжвэл цаашдаа илүү өргөн үүд хаалга нээгдэх боломж бүрдэнэ гэж харж байна. Тэгэхээр бид одоо хичээх л үлдлээ.

-Монголчуудын хувьд орон нутагт мотоцикль хэрэглэгчид их байдаг л даа. Түүнчлэн Ямаха брэндийн мотоциклийг цөөн боловч тоогоор хэрэглэдэг. Тэгэхээр та бүхний хийж буй судалгаа амжилттай болж, техник технологийн хувьд дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна.
-Баярлалаа, нэг зүйлийг онцлон хэлэхэд “Ямаха мотор” компанийн үйлдвэрлэж буй мотоциклиуд дээд зэргийн аюулгүй байдлын түвшинг хангасан байдаг. Гэсэн хэдий ч илүү төгс зүйл хийж бүтээхийг хүсч эрмэлзэх сэтгэлийн үүднээс технологио өдөр бүр сайжруулж байдаг. Үүний нэгэн илрэл нь манай төсөл юм шүү. Энэ төсөлд Монгол багш нар, оюутнууд оролцож байгаа нь Монгол хүний оюуны потенциаль өндөр түвшинд хүрч үнэлэгдэж байгаагийн нэг хэлбэр гэж бодож байна. Дэлхийн хэмжээний судалгаа шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн ажлын шанг татсан Шинэ монголчууддаа мөн баяр хүргэх нь зүйтэй байх.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]