Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Орос оюутнуудын сургалтын зээлийг банкнаас өгнө

ОХУ энэ хичээлийн жилээс эхлэн их дээд сургуулиудын овутнуудад сургалтын зээлийг төрөөс авах боломжтой болж байна. Оросын Шинжлэх ухаан дээд боловсролын яам, Хадгаламжийн банкны гарын үсэг зурснаар энэ хөтөлбөр энэ наймдугаар сарын 1-нээс эхлэн албан ёсны болж хэрэгжиж эхэлж байна.
Энэ журам ёсоор бол оросын лиценз зөвшөөрөл бүхий их дээд сургуульд сурч байгаа оюутан сургалтын бүхий л хугацаандаа төдийгүй нэмээд гурван сарын хөнгөлөлттэй зээл авч болох юм байна. Гэхдээ бас эхний нэг, хоёр дахь жилд үндсэн зээл, зохих хувийг төлөхгүй байж болно. Храин гурав дахь жилээс нь ззээлээ хүүтэй нь бүрэн төлж эхэлнэ. Гэхдээ зээлинй хүү нь үндсэн зээлтэй нь харьцуулбал юу ч биш л дээ. Зээлийн хүү жилийн есөн хувиас хэтрэхгүй.


Оюутан зээлийг төлж дуусгах хугацаа нь 120 сараас хэтрэхгүй байх ёстой юм байна. Энэ бол диплом хүлээн аснаас хойш 10 жил гэсэн үг.
Зээл олгох журам нь авсаархан. Сургалтын дүн, кредит энэ тэр гэж шаналгахгүй. Эцэг эхээ дагуулж энүүгээр тэрүүгээр гүйх шаардлагагүй. Зүгээр л баримт бичгээ аваад банкин дээр очиход хангалттай.


Ердөө иргэний паспорт, сургуульдаа сургалтын төлбөр төлөх тухай гэрээ байхад хангалттай гэнэ.
Харин наснаасаа эрт их дээд сургуульд элсч орсон 14-18 настан вундеркиндүүдийн хувьд жаахан нэмэлт материал шаардах гэнэ. Энд хууль ёсны төлөөлөгчийн паспорт, \гэхдээ тэр хүн нь биеэр байх шаардлагагүй\, төрсний гэрчилгээ, хууль ёсны төлөөлөгөөс гаргасан зээл авах гэрээ байгуулах зөвшөөрөл зэрэг шаардах гэнэ.


Хамгийн сонирхолтой нь энэ зээлийг ОХУ-ын Шинжлэх ухаан дээд боловсролын яам, оюутнуудын сурах идэвхийг нь дээшлүүлэх зорилгоор хөнгөлөлт үзүүлэх, Хадгаламжийн банктай тохиролцон хөнгөлж хэлэлцээр хийж байгаа болохоос биш манайх шиг салбарын яамны мэдэлд Төрийн сангийн зээл энэ тэр гэж ах дүү хамаатан садандаа олгоод байхгүй зээлийн бүхий л асуудлыг банк бусад зээлийн адилаар зохицуулан тухайн оюутантай гэрээ байгуулна.
Тэгэхээр энэ зээл арилжааны зээлийн адил банк, хувь хүн хоёрын дундах гэрээгээр зохицуулагдаж байгаа гэсэн үг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
8 цаг 55 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]