Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Елизавета II Парламентын ажиллагааг зогсоохыг баталлаа

Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон Борис Жонсон парламентын энэ удаагийн чуулганы ажиллагааг аравдугаар сарын дунд хүртэл түр зогсоохоор санал гаргасныг хатан хаан Елизавета II батламжиллаа гэж Хатан хааны нууц зөвлөлийн мэдэгдлээс эш татан Reuters агентлаг дамжуулжээ.
Энэ баримт бичигт дурдсанаар бол парламентын энэ завсарлага есдүгээр сарын 9-12-ны хооронд эхэлж, аравдугаар сарын 14-нд дуусах юм байна. Чуулганы завсарлагын үеэр парламентын гишүүд, сайд нар өөрийн байр сууриа хадгалж бүрэн эрхтэй байх ч нэг ч асуудал хэлэлцэж, парламентад санал хураахгүй юм.


Парламент өөрийн үйл ажиллагаагаа ингэж зогсоох нь “засгийн газрын шинэ мөрийн хөтөлбөрийг бэлтгэхэд зориулсан ердийн процедур” гэснийг Би-би-си агентлаг тэмдэглэсэн ч Жонсоныг эсэргүүцэгчид буюу Европын холбооноос гарах саналтнууд болохоор парламентаар Brexit-ийн асуудлыг хэлэлцэх боломжийг Ерөнхий сайд тасалдуулж байна, ингэхээр парламентын гишүүд түүний Европын холбооноос хэлэлцээргүйгээр гарах гэсэн саналд саад хийж чадахгүй боллоо хэмээн шүүмжилж байна.


Парламентын энэ зуны амралт есдүгээр сарын 3-нд дуусах болохоор чуулган эхэлж, ингэснээрээ Борис Жонсоны санаархалд саад болж чадах байсан юм. Энэ хугацаанд Төлөөлөгчдийн танхим харин Европын холбооноос хэлэлцээргүй гарах засгийн газрын саналд хориг тавих, эсвэл Жонсод итгэл үзүүлэх эсэх, шинэ засгийн газар байгуулах асуудал гаргах нь онолын хувьд байж болох юм.
“Манай ардчиллыг сүйтгэх гэж байгаа Борис Жонсоны үйлдлийг зогсоохын тулд бид болоцоотой бүхнийг хийх болно” гэж парламентын сөрөг хүчний тэргүүн Жереми Корбин мэдэгдээд байна.

 


Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Жонсонд итгэл үзүүлэх эсэх санал суулга явуулах депутат Корбины саналд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. “”Борис бол Их Британид хэрэгтэй хүн, тэр ямар агуу гэдгээ харуулж чадна” гэж Трамп Twitter-тээ бичжээ.
Британид харин том хотуудын гудамжинд мянга мянган хүн гарч ерөнхий сайд Борис Жонсоны парламентын ажиллагааг зогсоосон шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэллээ. Ерөнхий сайдын эл шийдвэрийг Хатан хаан батламжилсны дараах хэдэн цагт хүмүүс Лондонгийн гудамжинд гаран “Бидний ардчиллыг авраач, төрийн эргэлтийг зогсоо”, “Борисын төлөө хэн ч санал өгөөгүй” гэсэн уриа лоозон барин жагсч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com