Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Монгол нутгийн ширхэг чулуу нь ч лус хэмээх эзэнтэй

“Лусын эзэн”, “лусын хорлол” гэх мэт үгсийг монголчууд ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн. Энэ бол дэлхийн өвс ургамал, мод, чулуу, ус гол бүхэн “эзэнтэй” гэж үзэж байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй, зөв харилцдаг байсан монголчуудын ахуй амьдралын ердийн л хэв маяг юм. Өөрөөр хэлбэл зарим хүмүүсийн үздэгээр хий хоосон мунхруулга, хэт шашинжсан үзлийн аль нь ч биш. Тийм ч учраас газар усны эзний уур хилэнг хөдөлгөсөн гэх буюу лусын хорлолын тухай болон түүнд өртсөн хүмүүсийн түүхийг хүүрнэн өгүүлэх олон хүнийг олж болно. Монголчууд эртнээс өнчин мод хугалах, өнчин овоо толгойноос чулуу, мод авах, сонин тод зүстэй болон ганцаараа яваа ан амьтдыг агнах ялангуяа усны амьтдыг зүй бусаар агнах, ан амьтдын үр төлийг авах, үүр ноохойг сандаачихыг хатуу цээрлэж ирсэн. Мөн гол, рашаан, булгийн усанд цагаан болон улаан идээ дусаа, булгийн эхний мод чулуу хөндөхийг хатуу цээрлэсээр ирсэн ард түмэн билээ. Энэ нь хөх лус буюу усны эзэд маш догшин гэж үздэгтэй холбоотой. Хөх лусын хорлол хүний амь насыг авч одох хатуу цээрлэлтэй гэж дээр үеэс эмээж иржээ. Зарим газар нутгийн лусын эзэд их догшин гэдэг бөгөөд хүний нүдэнд бодитоороо харагдах тохиолдол ч байдаг. Тухайлбал ичдэг амьтад өвөл харагдах, асар том толгойтой болон биетэй могой, цав цагаан зүстэй үнэг, чоно, зээр гөрөөс үзэгдэхийг лусын эзэн үзэгдлээ гэх нь бий. 

 

Судар номд тэмдэглэгдсэнээр хар лус нь уулс, мод чулууны эзэд, цагаан лус нь бүх амьд амьдын эзэд, хөх лус нь гол горхи, булаг шанд, нуур, далай тэнгис буюу усны эзэд гэж үздэг байна. Харин лусын хорлол гэдэг нь эдгээр эзэд өөрсдийнх нь эрхшээдэг байгаль дэлхийтэй буруу харилцдаг хүнд гай зовлон илгээдэг гэсэн үг аж. Монголчууд лус нүдгүй учир хүнийг үе удмаар нь хорлодог буюу өвчин зовлон гай барцадад унагадаг гэдэг.
Хүний санаатай болон санамсаргүйгээр хийсэн буруу үйлдлүүд хэрвээ гол ус бохирдуулж, мод чулуу хөндсөн бол хүний биед яр шарх гарах байдлаар илэрнэ. Харин агнах ёсгүй ан амьтан агнаж үүр ичээг нь хохироосон бол хүний ажил үйлс бүтэхгүй байх, гай барцад тохиолдох, бие эрхтэн дутуу болох зэрэг гай зовлон нүүрлэх нь элбэг байдаг гэнэ. Иймэрхүү гай барцдад гэр бүлээрээ дайруулсан олон жишээг аль ч нутгийн хүмүүс хэлж өгч чадах билээ.
Байгаль дэлхийтэй буруу харилцаж дээрх гай зовлон нүүрлэсэн хүн өвчин эмгэгээсээ лус аргадаж тайтгаруулах, гүрэм дором хийх зэргээр салдаг уламжлалтай. Газар лусын эздийг аргадаж тайтгаруулах олон янзын тарни ном, зан үйл байдгаас тухайлбал хөх лусын эздийг аргадах дүлцэн жинхор хэмээх ёслол байдаг.

 

Дүлцэн жинхорын тухайд

Дүлцэн жинхор гэдэг нь манал бурхны ариун орныг төлөөлүүлэн бүтээхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл өнгө өнгийн элсээр зориулалтын тавцан дээр маш гоёмсог хээ угалз мэт урласан зүйлсийг хийдүүдэд хүмүүс олонтаа харж байсан бизээ. Энэ нь дүлцэн жинхор бөгөөд түүнийг есөн эрдэнэ, зураг, элс зэргээр бүтээдэг. Дүлцэн жинхорыг манай хийдүүд өөр өөрсдийн шүтээний номоор дагнан бүтээдэг байна. Тухайлбал Манба дацан хийд 14 дэх жилдээ Дүлцэн жинхорыг бүтээж байгаа юм. Дүлцэн жинхорыг зуны адаг сарын битүүнээс эхлээд намрын адаг сарын шинийн 6-нийг хүртэл хийдэг ёстой. Ингэхдээ сүүлийн гурван өдөр нь Вантай манла хурж шинийн наймны өдөр жинсрэг цутгах буюу гал мандал хураадаг. Ингээд шинийн есний өдөр дүлцэн жинхороо гол усанд өргөдөг. 1920 оноос хойш Дүлцэн жинхорыг хорьсон байсан бөгөөд тус хийдийн хамба лам Д.Нацагдорж Гүмбэм орж удирдлагатай уулзаж таван ламыг суралцуулан уг уламжлалыг сэргээжээ. Манба дацан хийд нь Манла бурханд зориулан цагаан будааг тээрэмдэн буталж олон өнгөнд оруулан элстэй холин дүлцэн жинхорыг хамаг амьтны тусын тулд бүтээдэг. Бурхан бүхэнд өөр өөрийн жинсрэг буюу гал мандалын зан үйл байдаг бөгөөд жинсрэгийг дотор нь амирлахуйн, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийн гэж дөрөв ангилна.


Эгэлийн галыг бурханы мөн чанарт болгон бясалгаж, гал мандалын 12 голлох зан буюу эд зүйлсийг бурхадыг баясгах дотоод тахил болгон өргөж, уншдаг зан үйлийг жинсрэг цутгах хэмээдэг. Дүлцэн жинхорыг бүтээхээс өмнө лам нар цагаан хоол идэж, хэд хоног бясалгаж байж эхэлдэг. Уг үйл ажиллагаанд ард олон оролцож даган баясвал өлзийтэй сайн.
Гүмбэнд очиж Дүлцэн жинхорыг бүтээхэд суралцсан хүний нэг нь Манба дацан хийдийн лам Ч.Дашдэмбэрэл юм. Тэр лусын орны тухай ийн өгүүлсэн юм. “Лус гэж том ертөнц бий. Хүн төрөлхтөн гэдэг шиг, тэнд хаан, түшмэд албатууд, үйлчилгээнийхэн, ард түмэн, боол, ядуу зүдүү гээд нийгмийн бүхий л давхаргатай. Лусын хаан, гүнж, лусын албатууд, муу лусууд гээд яг л хүний ертөнцтэй адилхан. Тийм учраас тэнд жаргал, зовлон ч бий. Тэр тусмаа хүний зовлонгоос илүү зовлонтой. Лусууд маш их эрдэнэстэй. Далайд бүхий л шүр, сувд, алт эрдэнэс гээд лусууд усанд, гол горхинд, байгаль дээр байж байдаг. Тэгэхээр байгалийн баялгатай зүй бусаар харилцах, усны амьтадтай зүй бусаар харилцахад лусууд хилэгнэж хүнд өвчин, эмгэг илгээдэг. Лусад хамгийн олдошгүй зүйл байдаг нь Дээдийн ном. Дээдийн ном хүнд олддог боловч хүн дотроо бас дээдийн номыг сонсоод, өөрийн үзэл бодолдоо тогтоогоод амьдралдаа хэрэгжүүлэх нь тэр бүр тохиодоггүй. Дээдийн ном аль ч ертөнцөд олдоход хэцүү. Маналын Дүлцэн Жинхор бол бүхэл бүтэн хот мандал, манлын орны дээдийн номыг ёсоор нь байгуулж нарийн ном уншлагатайгаар дээдийн номын адистэт шингээж бүтээдэг учиртай. Элсний ширхэг бүрт номын адистэт шингэчихсэн байгаа юм. Тэр адистэтээр дамжуулан лусууд дээдийн номыг олж байдаг. Тиймээс Дүлцэн жинхорыг лусад өргөдөг учиртай. Мөн гэртээ хадгалах, Дүлцэн жинхорыг бүтээх нь манлын оронд л төрөхийн ерөөл талбиж байгаа гэсэн үг. Дээдийн номоор нүгэл хилэнц барагдаж, өвчин эмгэг арилж байдаг учиртай. Дүлцэн жинхорыг бүтээнэ гэдэг нь лус савдгуудад өгч байгаа тус юм. Бас хүн төрөлхтөн, ан амьтан гээд зургаан зүйл хамаг амьтны тусын тулд бүтээж буй, дээд, дунд, доод ертөнцийн бүхий л амьтанд хүртээж түгээж байгаа хэлбэр. Тиймээс хүн савдагт, лусад Дүлцэн өргөх юм бол лус хариуг нь барьдаг байх нь. Ядахдаа л тариалан тарьдаг айлын тариалангийн талбай мөндөрт цохиулахгүй л байх. Ургац, тариалан ихтэй, мал сүргийг нь зуд турханд үхүүлчихгүй байх шид лусын хаадад бий. Тиймээс байгаль, лус савдгийг хүндлэх хэрэгтэй. Түүнээс тэдэнд аврал, итгэл одуулаад, бурхан чинээний шүтээд байх хэрэггүй” хэмээн тайлбарласан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com