Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Үзэсгэлэнгийн үеэр зарим ОРОН СУУЦНЫ ам МЕТРийг НЭГ САЯ ТӨГРӨГөөр худалдана

“Монголын барилгачдын өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөг маргааш 10:00 цагт Барилгачдын талбайд болно. Энэ үеэр 2019 оны шилдэг 10 аж ахуй нэгжийг шалгаруулна. Харин “Барилга Орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг энэ сарын 6-8-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулна. Энэ жил барилга, бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа өргөжин тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил болсон.


Одоогийн байдлаар барилгын салбарт 6947 аж ахуй нэгж, байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ жил барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож буй бөгөөд “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор “Барилга Орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн яармаг худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй шинэ орон сууцны төслөөс сонголт хийх, ипотекийн найман хувь болон компанийн бага хүүтэй зээлээр, хямдрал урамшуулалтай орон сууц худалдан авах боломжтой. Мөн зарим компанийн зүгээс орон сууц худалдан авах тохиолдолд 48-60 хувь, гурван хоногийн хугацаанд орон сууцны захиалгын гэрээ хийвэл үнийн дүнгээс 10 хувь, автозогсоолын үнийн дүнгээс таван сая төгрөг хүртэл хямдрах, мөн Приус-20 автомашины хонжвортой сугалаа явуулах, урьдчилгаа төлбөр 30 хувь төлөөд компанийн хүүгүй 18 сарын тэнцүү төлбөрт хуваариар төлөх, мөн түүнчлэн зарим орон сууцны үнэ 1м2 нь нэг сая төгрөгөөр худалдах гээд олон боломжтой нөхцөлүүдийг иргэдэд санал болгох юм.
Үзэсгэлэн яармагт дотоодын болон гадаадын нийт 110 гаруй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд оролцох аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com