Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БҮХ ХҮҮХДҮҮДЭД БОЛОВСРОЛЫГ ТЭГШ ХҮРТЭЭХ ҮЙЛСЭД НЭГДЭХИЙГ УРИАЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд сургахад санхүүжилтийг шийдэх шаардлагатай, “Бүх хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээх, соён гэгээрүүлэх үйлсэд бидэнтэй нэгдээч” хэмээн уриалж мэдээлэл хийлээ. 2018 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн хамт ердийн сургуульд тэгш хамрагдан сурах эрхийг баталгаажуулсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй, эрх нь зөрчигдөж, тулгамдсан асуудал ч олон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд сургахаар болсон нь сайшаалтай ч орчныг нь бүрдүүлэхийн тулд тусгай мэргэжлийн багш ажиллуулах санхүүжилтийг шийдэх шаардлагатай. Мөн жирийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч эхлэхэд эцэг, эхчүүд санаатай болон санамсаргүй байдлаар тэднийг ялгаварлан гадуурхсан хандлага ч гаргадаг. Иймээс сайдын тушаалыг хэрэгжүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудад Дэмжлэгийн зөвлөл байгуулан ажиллах шаардлагатай байна. Гэтэл хэчнээн ерөнхий боловсролын сургуульд байгуулагдсан нь тодорхойгүй байна. Бидэнд олдсон мэдээллээр Хөвсгөл аймаг, Баянгол дүүрэгт байгуулагдсан байгаа. Одоогийн байдлаар буюу 2019 оны зургадугаар сарын судалгаагаар 1685 хөгжлийн бэршээлтэй хүүхэд сургуульд хамрагдаагүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com