Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Газар хөдлөлтийг мартсан хот

Долоон баллаас дээш газар хөдлөвөл Улаанбаатар хотын барилга байшингийн 50-аас дээш хувь нь нурна гэсэн үг байдаг. Энэ үг үнэний ортой ч чанаргүй барилга сараар биш өдөр өдрөөр нэмэгдсээр буй. Учир нь барилгын салбар тэр чигтээ хувьд шилжсэн сүүлийн 20 гаруй түүнээс өмнөх жилүүдэд ч манай улсад аюултай түвшинд хүрэхүйц газар хөдөлж байгаагүй юм. Тийм учраас газар хөдлөлт гэдгийг улаанбаатарчууд үндсэндээ ой тойноосоо арчсан гэхэд болно. Гэтэл 2005 оноос хойш манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй аж. Гурван жилийн өмнөхөн гэхэд 27849 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 30 хувь ихэссэн тоо. Үүнээс 3.5 баллаас дээш хүчтэй 47 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд хүмүүст мэдрэгдсэн нь 16 тохиолдол.


Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1937 барилга байдаг гэнэ. Үүнд мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ. Дээрх барилгуудын 658-д нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргасан байна. Орон сууцнуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 234-ийг нь ашиглахыг хоригложээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com