Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Олон улсын ардчиллын өдрийг манай улс анх удаагаа тэмдэглэнэ

Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд “Savedemocracy2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон. Ардчилсан намын санаачилгаар энэ өдрийг манай улс анх удаагаа ач холбогдол үр дүнтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байна. Олон Улсын Ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойн арга хэмжээ “Монгол Улс Ардчиллын замаар-30 жил” онол практикийн бага хурлаар эхэлнэ. Уг онол практикийн хуралд улс төрийн намууд оролцоно. Мөн Сүхбаатарын талбайд Олон улсын Ардчиллын өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болох бөгөөд үүнд гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн боть цуврал номны нээлт, урлагийн тоглолт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн гэх мэт олон арга хэмжээнүүд болно. НҮБ, олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын гадаад, дотоодын хүндэт олон зочид төлөөлөгчид урилгаар оролцоно. Түүнчлэн “Savedemocracy2020“ баярын шоу арга хэмжээг зохион байгуулах бөгөөд лазер гэрлэн дүрсний гайхамшгийг харуулсан хамгийн анхны томоохон шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. 

Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож буй ардчилсан улс дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдөн, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон гэж үнэлэгдэж байна. Тэр тусмаа ...хоёр хөршийн дунд ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн хүн бүр эдэлж, Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.
Олон улсын ардчиллын өдөр нь зөвхөн ардчилсан тодотголтой намын баяр биш, ардчиллын замаар замнаж буй тухайн улс, дэлхий нийтийн хүрээнд ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо үнэлэн цэгнэдэг өдөр. Ийн Монгол Улс Олон улсын ардчиллын өдрийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлснээр олон улсад ач холбогдлоо улам өргөж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com