Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Л.Энх-Амгалан: ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засаг сэргэсэн

УИХ-ын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, ноён Айзава Ичиро, “Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа нь маш том асуудал” хэмээн тэмдэглэсэн. УИХ-ын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ, Монгол Улс нь Япон улсыг гуравдагч хөрш гэж үздэг, Япон улс Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын төр, УИХ, Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг хэмээгээд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо.


Энэ үеэрээ “Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эдийн засаг богино хугацаанд сэргэж, нааштай үзүүлэлтүүд гарсан. Энэхүү хөтөлбөрийн хамгийн том санхүүжүүлэгч нь Япон Улс байсан, Япон Улсын Засгийн газраас олгож байгаа урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна” гэв. Түүнчлэн, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн концессын гэрээнд талууд гарын үсэг зурсанд болон Япон улсын Засгийн газартай хамтарсан монгол инженерүүдийг бэлтгэх “1000 инженер” хөтөлбөр, Монгол-Японы сургалтын эмнэлэг төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com