Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
"Хурд" хамтлаг "Яараад яахав дээ" дуутай болно

Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд Хурд хамтлаг 18 аймаг, 22 суманд ажиллаа.

Уг аяны хүрээнд “Хүний амьдралын зорилго, мөрөөдөл, ноён нуруу, эрүүл амьдрах ёс, эрх зүйн мэдлэг” сэдвээр Хурд хамтлаг, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хамтран хүүхэд багачууд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд болон залуустай уулзалт зохион байгуулж иргэдийн ойлголт хандлагад нөлөөлөх сургалт, уулзалтын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтийг соён гэгээрүүлсэн эерэг, үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.

Энэхүү аян нь үргэлжлэн явагдаж байгаа ба өнөөдөр /2019.09.10/ Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тус хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзан аяны явц, үр дүнтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Дашрамд дуулгахад тус хамтлаг нийгмийн хариуцлагын хүрээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ” дууны үгийг бичиж, ая зохиож эхэлсэн байна.

Хурд хамтлагийн уран бүтээлчиддээ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нэрийн өмнөөс уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
8 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com