Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монголчуудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Москва хотын баруун урд дүүрэгт байрлах ЗХУ-ын Дотоод хэргийн комисариатын нууц обьект байсан “Коммунарка” хэмээх газар хилс хэргээр буудуулсан монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолбор хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Монголчуудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Галсандондог, ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчдийн газрын ажилтнууд, оюутан сурагчид, монгол иргэд оролцсон байна.
Энэхүү газар 1920 оны сүүлчээс ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын газрын дарга Г.Г.Ягодагийн хувийн зуслан нь байжээ. Энд 1937 оны есдүгээр сарын 2-ноос 1941 оны аравдугаар сарын 16-ны хооронд хилс хэргээр буудуулан хороогдсон хүмүүсийг бөөнөөр нь булшилсан байна.
“Коммунарка”-д 1938 оны аравдугаар сарын дунд хүртэл хэлмэгдэгсдийг бөөнөөр нь буудан хороож байжээ. Дэлхийн II дайн эхэлсний дараа буюу 1941 оны долдугаар сарын 27-30-нд 513 хүнийг буудан хороосон байна. Москвагийнхны хувьд хамгийн эмгэнэлтэй өдөр 1941 оны аравдугаар сарын 16-нд 220 хүнийг буудан хороож байжээ” гэж тус газрын хашаан доторх самбарт бичсэн байдаг.
Эндэхийн хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан түүний дотор 400 гаруй монгол хүн нойрсож байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com