Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ардчилсан хувьсгалыг залуус зурагт буулгав

Нийслэлийн ардчилсан оюутны холбооны санаачилгаар залуус ардчилсан хувьсгалын талаарх төсөөллөө зурж уралджээ. Тус гар зургийн уралдаан хоёр үе шаттай болсон бөгөөд эхний шатанд 150 гаруй залуус өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 30 залуу тунаж үлдсэн байна. Эдгээр залуус нэг цаг 30 минутын хугацаанд "Ардчилсан хувьсгал" сэдвийн хүрээнд бүтээл туурвиж шилдэгүүдээ шалгаруулжээ. " Бүтээл туурвисан уран бүтээлийн өнцгөөс харахад залуус ардчиллын үнэ цэнийг маш сайн ойлгосон байна. Залуус хэдийгээр ардчилсан хувьсгалыг биеэр туулаагүй ч түүхээ судалж, ардчиллын үнэ цэнийг ойлгож түүгээр бахархаж байгаад баяртай байна" хэмээн Нийслэлийн Ардчилсан оюутны холбооны дэд тэргүүн Б.Эрдэнэбаяр хэллээ. Тус уралдааны тэрггүүн байрыг эзлэсэн ШУТИС-ын оюутан Б. Бодончар хэлэхдээ "Бид өнөөдөр ардчилсан нийгмийн ачаар үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, гадаадад сурах гэх мэт олон боломжийг эдэлж байгаа. Энэ нийгмийн төлөө зүтгэж байсан хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бид энэ замд хүрсэн гэдгийг харуулахыг зорьсон" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com