Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Токио 2020 биднийг хувцсаар нь угтаж, амжилтаар нь үднэ
Мода Монголоос эхэлдэг болсон. Өмнө нь энэ үг эсрэгээрээ байлаа. Аргагүй шүү дээ гоё зурагтай орос сэтгүүлийг харж баахан баясаад тэнд сурдаг оюутнуудыг жаахан дуураймар аядаад л монгол мода дуусчихдаг байсан юм чинь. Мода гэх орос үг ч мода-наас гарч трэнд, брэнд, фэшн, кутюр, чик гэх мэт чка үгс орчин үеийн монголчуудын хэв маягийг тодорхойлох болсон. Нүүдэлчдийн сонгодог хувцас  дээл бол дэлхийн фэшн ертөнцөд тэр чигээрээ содон “үзэгдэл”. Монголоос эхэлдэг болсон фэшн цочролуудын тэргүүн эгнээнд Michel, Amazonka гэх хоёр бүсгүй явж буй.
Michel&Amazonka гэж брэндээ нэрлэсэн эгч дүү хоёр мэдээж дэлхийн толгой эргэм хурц тод тэр ертөнц рүү дэгжин хатагтай нарын өндөр өсгийтөөрөө товшиж ороод гадсан өсгийнийхөө мөрийг гайгүй сайн зоочихоод ирсэн. Тэд 2014 онд Fashion Asia Awards наадмаас шилдэг дизайнерын “Best Designer Pret-a-Porter” шагналыг хүртсэн нь нэг л жишээ. Монголын цоо шинэхэн хорхой хүргэм фэшн салбар бол саяхных. Хүмүүс яагаад ганган байх ёстой юм бэ гэдэг. Ганган биш харин стилтэй байх нь дотоод ертөнцийн чинь гадаад илэрхийл. Орчин үед хүн бүхэнд хүссэнээрээ өөрийгөө илэрхийлэх боломж бий. Хувцсаа өмсөнө үү, хувцсандаа өмсөгдөнө үү хувь хүний л сонголт. Хүн өөртөө хэрхэн хандана бусад хүмүүс тэгж л ханддаг учраас хувцсыг нүцгэн биеэ нуух гэж хайртай хүмүүстээ харахуйн баяр баяслыг өгөхөөр бодож өмсвөл нэг хэрэг. Ямартаа ч Монголын гэх өвөрмөц онцлогтой нэгэн чиг хандлага бидэнд бий. Фэшн ертөнцийн төмөр хатагтай Анна Винтур цэвэр халх загвартай хул шар хантаазыг маш том ёслол дээр өмсч ирсэн ч тэр “хэнийг” өмссөнөө үнэндээ мэдээгүй юм шиг санагдсан. Эзэнгүй брэндээ бид дэлхийн топуудад алдчихаж болохгүй учраас л бидэнд хувцас урлаач “бурхан тэнгэрүүд” хэрэгтэй байдаг.
 
 
Michel & Amazonka
Эгч дүү дизайнеруудын нэр нь  Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka).  2013 онд брэндээ үүсгэн байгуулсан. Үндэсний хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Тэд хатуу догма хэв маягтай биш тул тун мэдрэмжтэй бас хангалттай ухаалаг дизайнерууд.
Тиймээс Haute Сouture-аас Pret-A-Porter руу хувирдаг. Бас дотоод эрэлхийллийн илэрхийлэл “High fashion”-ыг ч мартдаггүй. Чөлөөтэй хөрвөх чадвартай бүсгүйчүүд. Haute Couture загвар бол ур чадвараа илэрхийлэх дизайнеруудын хэллэг гэж хэлж болно. Олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөх өөрөөр хэлбэл өндөр нэр хүнд бүхий мэргэжилтнүүдээс үнэлгээ авах олон нийтийн сонирхлыг татаж өмсөхөөр загвар үйлдвэрлэх хоёр бол нэг зоосны хоёр тал. Гэхдээ энэ хоёр зорилгын төлөө зэрэг явахыг ажил нь дизайнер хүнээс шаарддаг. Тэд өснө бас өрсөлдөнө. Учир нь тэд шинэ шийдэл, санааны “шуналтай” бүсгүйчүүд. 
 
 
Sport & Michel & Amazonka
Тэд энэ зун 2020 оны Токиогийн олимпид оролцох Монголын тамирчдын хувцасны загварыг гаргажээ. Болж байна. Өмнөх зохиогүй,  хүчээр наасан өнгө, дүрслэл бас гаднын оронд захиалгаар хийлгэсэн тамирчдадаа томдсон “аймшигтай” өмсгөлөөс  салах цаг ирж. Томдсон спорт хослол өмсч зургаа авахуулсан Хөдөлмөрийн баатрууд хүний хувцас гуйгаад өмсчихсөн юм шиг л харагдаж байсан удаатай.  Олимпын наадмыг дэлхийн өнцөг булан бүрт  хэдэн тэрбум хүн үздэг тул энэ нь улс орнуудын соёлыг түгээн сурталчлах боломж болдог. Тэр дундаа Олимпын тамирчдын өмсгөл бол тухайн орны онцлогийг дэлхийн түмний нүдэн дээр дурайлган авчирдаг онцлогтой. Тийм учраас маш чухал ажил.

Michel & Amazonka нар олимпид оролцох тамирчдын хувцасны загвар гаргах уралдаанд шалгарсан.  Тамирчдын спортын нийт 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний 8-ыг нь Michel&Amazonka, 5-ыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл тамирчид өдөр тутмынхаа бэлтгэл сургуулилтад зориулагдсан спорт хувцсыг Японы Mizuno брэндээс өмсөх аж. Токиогийн олимпод Монгол Улс спортын 16 төрлөөр 160 тамирчин, дасгалжуулагч оролцохоор 150 бэлтгэл хангагчтай ажиллаж байгаа гэсэн  мэдээ бий.
Michel & Amazonka ёслолын болон спортын хувцсыг хийх бүх эрхээ авсан тул тамирчдаас биеийн хэмжээг нь авч тааруулан хийх  гэнэ. Тэд бүрэн хэмжээгээр нь малгай, толгойн гоёл, гутал, оймс гэх мэт цогц байдлаар шийднэ. Тиймээс хувцас хэрэглэлийг үйлдвэрлэх материалын судалгаа, туршилтын ажлууд эхэлжээ.

“Токио 2020” Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд нийт 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон байна.  Мөн бас нэгэн сайхан мэдээ гэвэл Michel & Amazonka тамирчдын үс засалт, нүүр будалт зэрэг дээр зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Урьдчилан гарсан олимпийн загваруудаас харахад “суут” бүтээлүүд мэдээж биш ч өмнөх олон улсын тамирчдын шилдэг загваруудаас дутахааргүй үндэсний онцлогтой, өнгөний зохицолтой харагдана. Гол нь санаа бүтээгчид өөрсдөө үйлдвэрлэх нь чухал байдаг. Тиймээс алдаа гарахгүй байх. Гүн хөх мөн цагаан оруулга бол донжтой зохицол. Мэдээж үндэсний хээ. Үйлдвэрлэлийн явцад улам сайжирна гэдэгт итгэлтэй байна. Токио - 2020 биднийг хувцсаар нь угтаж амжилт алдар суугаар нь үдэх болтугай.
 
“Токио 2020” олимпын наадамд оролцох баг тамирчдын өмсөх
спортын болон ёслолын хувцас
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com