Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Ц.Оюунгэрэл 4К хотдог амтархна

Жорлонгоо өөрчлөгчдийг манлайлагч Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь хоёр Circle K-д суунгаа 4К хотдог амтархан зооглов. Энэхүү 4К хотдогийг борлуулах бүрт 1хувь нь “Жорлонгоо өөрчилье” төсөлд зориулагдах санамж бичигт гарын үсэг зурсаны дараа ийнхүү суугаа юм. 4К хотдог нь “Оргио” тахианы зайдастай, хар талхтай, амттай эд байлаа. “Дараа нь жорлонтой нь танилцана аа” гэж Ц.Оюунгэрэл хэлсэн. Circle K үүдэндээ үйлчилгээнүүдээ зарласан байх агаад энэ дотор нь “Нийтийн ариун цэврийн өрөө” гэсэн үг дурайх аж. Жорлонд ач холбогдол өгдөг компанитай хамтарсандаа Ц.Оюунгэрэл баяртай байлаа.

Өглөө нь Нутгийн шийдэл сан, Circle K компани хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл энэ үеэр хэлэхдээ:

-Өнөөдөр “Жорлонгоо өөрчилье” төслийн нэгэн шинэ үе эхэлж байна. Манай төсөл гурав дахь жилдээ үргэлжлэх явцад анхны байнгын дэмжлэгийг Circle K компани оруулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Circle K сүлжээгээр зарж байгаа нэг бүтээгдэхүүний орлогын нэг хувиар жорлонгоо өөрчлөх ажлыг санхүүжүүлэхээр боллоо. “Жорлонгоо өөрчилье” төслийг хэрэгжүүлэхийн тулд бид гадаад, дотоодын санхүүжилт хүсдэг. Иргэдийнхээ дундаас хөрөнгө босгох ажил байнга явуулдаг. Мөнгө олдсон үед ажлаа үргэлжлүүлж, заримдаа ажил тасалдах магадлал өндөртэй байдаг. Манай аж ахуйн нэгжүүдээс байнгын дэмжлэг үзүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь жорлонгоо өөрчлөх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж олгож байгаа юм. Бид одоо гэр хорооллын иргэдэд зориулж өвлийн жорлонгийн шийдлийг хөгжүүлж яваа. Удахгүй манай “Жорлонгоо өөрчилье багийнхан эко жорлонгийн өвлийн шийдлийг харуулсан үзүүлэнгийн өрөөг гэр хороололд нээнэ. Энэ хүрээндээ олон нийтэд хандаж хөрөнгө босгох ажил эхэлсэн. Энэ үеэр Circle K бидэнд баяртай мэдээ дуулгасан юм. Circle K 24 цагийн турш ажилладаг. Долоо хоногийн 24 цагийн турш үйлчлүүлж байгаа хүмүүс жорлонгоо өөрчлөх ажилд хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож болно” гэв.

Дараа нь тэд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Жорлонгоо өөрчлөх ажил хэр явцтай байна. Хэдэн айл жорлонгоо өөрчилсөн бэ?
“Жорлонгоо өөрчилье” аян эхлэхээс өмнө хүмүүс жорлон гэдэг үгнээс цэрэвдэг, жорлонгийн тухай нээлттэй ярьж чаддаггүй байсан. “Жорлонгоо өөрчилье” гэдэг номоо хүмүүст хүргэж, улс орон даяар 21 аймгийг хамарсан сургалт хийн, хүмүүс жорлонгийн асуудлыг чөлөөтэй ярилцдаг, жорлонгийн технологийг судалдаг, жорлонгийн шинэ бизнес, жорлонгийн дизайныг сонирхдог болгох, жорлонгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Эхний жил тэдэн айл жорлонгоо өөрчиллөө гэсэн тоо хэлэхэд хэцүү байсан. Хүмүүс жорлонгийн зээл сураглаж, хямд жорлон байна уу гэж асуудаг. Бид асууж сурч байгаа бүтээгдэхүүнүүдийг нь олж, зах зээлд нийлүүлэхээр чармайсан. Энэ жилээс бид “Биолан симплет” гэдэг цоо шинэ жорлонг Монголын зах зээлд нийлүүллээ. Одоогийн байдлаар 170 био жорлон борлогдсон байна. Түрээсийн журмаар манай жорлонг авч хэрэглэж байгаа хэрэглэгчид нэмэгдсэн. Бид нийтдээ 40 мянга орчим хүнд шинэ жорлонг түрээслүүлсэн. 120 хэрэглэгч жорлонгийн лизинг буюу манай 20|20 схемээр жорлонгоо өөрчилсөн. (20 хувийн урьдчилгаа өгөөд, 20 сарын турш төлбөрөө хувааж төлнө гэсэн үг)
Зээлийн эргэн төлөлт 100 хувь байгаа. Манай жорлон арчилгаа, үйлчилгээний зардал багатай гэдгээрээ хэрэглэгчдэд таашаагддаг. Нэг сонин дуулгахад сая зурсан санамж бичигт дэд бүтцэд холбогдоогүй газарт Circle K компанийн салбарыг байгуулахдаа Биолан жорлонг хэрэглэнэ гэсэн заалт бий. Circle K компани хэрэглэгчиддээ тав тухтай жорлонгоор үйлчилдэг юм байна. Энэ байгууллагын суурь стандартын нэг нь жорлон учраас бид энэ компанитай хамтарч ажиллахдаа баяртай байна. Шатахуун түгээх станцуудыг жорлонгоо өөрчлөөч гэж хүмүүс маш их шаарддаг. Хээр хөдөө аялагчид үйлчилгээний байгууллагууд жорлонгүй байна гэж шүүмжилдэг. Circle K компани дэд бүтцэд холбогдоогүй газар нийтийн жорлонг ажиллуулах манлайллыг харуулбал аж ахуйн нэгжүүдийн дунд жорлонгоо өөрчлөх давалгаа бий болох болов уу гэж найдаж байна.

 

-Та дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад монголчууд жорлонгоо хэрхэн өөрчилж байгаа тухай ярихаар уригдсан гэж сонссон. Бид тэдний анхаарлыг юугаараа татаж байгаа вэ?

-АНУ-ын их дээд сургуулиуд, Австралын их сургуулиудад цуврал лекц уншихаар уригдсан. Яагаад тэд хүсэлт тавьсан гэхээр манай жорлонгоо өөрчлөх ажил их мөнгөөр биш, гадны том зээлээр биш, Засгийн газрын зүгээс санаачилсан захиргааны том арга хэмжээгээр бус, иргэдийн санаачилгаар өрнөж байгаа учраас энэ органик үйл явц хэрхэн явагдаж байгааг судлах зорилготойгоор их сургуулиуд урьж байгаа. Өнөө өглөө гэхэд бас Колорадагийн их сургуулийн инженерийн факультетийнхэн таныг сонсмоор байна гэсэн захиа ирүүлсэн байна лээ. Одоогийн байдлаар 14 их, дээд сургуульд “Жорлонгоо өөрчилье” сэдвээр ярихаар болсон.

-Circle K-гээс оруулж ирсэн мөнгийг юунд зарцуулах вэ?
-“Жорлонгоо өөрчилье” төсөлд орж ирсэн мөнгө эхний ээлжинд сургалтанд зарцуулагддаг. Хоёрдугаарт гэр хороололд жорлон ийм байх ёстой гэдгийг харуулах шоу рүүм байгуулахад зарцуулагдаж байгаа юм. Гуравдугаарт жорлон байгуулахад оролцож байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгодог. Жишээлбэл, 10 жорлонгийн захиалга ирлээ. Арван жорлонгийн кабины банз, материал худалдаж авах хэрэгтэй байна гэхэд жижиг, дунд үйлдвэрлэгчид маань хөрөнгийн эх үүсвэргүй байдаг. Тэр үед нь бид зээл гаргадаг. Өөрөөр хэлбэл энэ мөнгө гэр хорооллын иргэдийг ажилтай орлоготой болгоход зарцуулагдана гэсэн үг.

-“Жорлонгоо өөрчилье” төслийнхний санал болгож байгаа Финляндын биолан жорлонг та дэлхийн жорлонгийн хурлуудад явж байхдаа сонгосон гэж сонссон. Юугаараа таны анхаарлыг татсан бэ?
-Биолан симплет жорлон цахилгаан, ус хэрэглэхгүй, дэд бүтцэд холбогдоогүй газарт ч орон сууцанд амьдардаг шиг тав тухтай бие засч чадах, цэвэрлэхэд хялбар. Өтгөн ялгадастай хэсгийг хогийн савнаасаа ууттай хог авч байгаа юм шиг амархан авч, ялгадас цуглуулагч компанид нийлүүлэх технологи нь хялбар байсан.

-Өтгөн ялгадсыг цуглуулж авах компани бий болсон гэсэн. Жорлонгийн ялгадсыг хар шороо болгож ашиглах юм билээ. Эхний “түүхий эд” цугларсан уу?
-Тавдугаар сараас хойш био жорлонгоо борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар бүтэн гурван сарын турш дор хаяж зургаан удаагийн цуглуулалт хийгдсэн. Ууттай ялгадас хаягдлаа өгсөн айлууд цуглуулах үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаа. Цуглуулагч компани маань ч түүхий эдээрээ бордоо хийж эхэлсэн. Тэр бордоог ойжуулалтад зориулж ашиглах юм гэлээ.

М.Баттулга: Бид “Жорлонгоо өөрчилье” төслийг байнга санхүүжүүлнэ

Circle K компанийн улс хариуцсан захирал М.Баттулгаас “Жорлонгоо өөрчилье” багийнхантай яагаад хамтарч ажиллах болсон талаар тодрууллаа.

-“Жорлонгоо өөрчилье” төсөл Монгол даяар гурав дахь жилдээ үргэлжилж байна. Circle K-чүүд бид үүнийг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх том орон зай гэж харж байгаа. Өнгөц харахад айл өрхийн жорлонг шийдэх гээд байгаа мэт боловч том зургаараа нийслэлд тулгамдаад байгаа хөрсний бохирдол, орчны эрүүл ахуй, хүмүүсийн эрүүл мэндийн асуудлын шийдэл гэж бодож байна. Тийм ч учраас “Нутгийн шийдэл” ТББ-тай энэ чиглэлээр хамтарч ажиллахаар болсон.
-Танайх нийтдээ хэдэн салбартай вэ, дэд бүтцэд холбогдоогүй газарт салбараа байгуулах уу?
-Яг одоогоор 20 дэлгүүр нээгдсэн. Удахгүй нээгдэх дэлгүүрүүд ч бий. Хотын захад ШТС дээр бид хэд хэдэн төслийг эхлүүлсэн. “Нутгийн шийдэл” ТББ-ын хэрэгжүүлж байгаа эко жорлон хотын захын дэд бүтцэд холбогдоогүй хэсэгт тохиромжтой.
-Жорлонгоо өөрчлөхөд дэмжлэг үзүүлж байгаа бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгөөч?
-Circle K хотдогоороо алдартай. Бид энэ дундаас залуусын дунд трэнд болоод байгаа шинэ бүтээгдэхүүн 4К хотдогийг сонгосон. “Оргио” тахианы зайдастай, эрүүл мэнддээ анхаардаг, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай залууст зориулсан хотдог байгаа юм. Энэ бүтээгдэхүүний борлуулалт тутмаас нэг хувийг “Жорлонгоо өөрчилье” төслийн санхүүлжилтэнд хандив болгож оруулах юм. Бид “Жорлонгоо өөрчилье” төслийг байнга санхүүжүүлж, гэрээгээ сунгах юм гэв.
Нийслэлийн хөрс, агаар, орчны бохирдол, иргэдийн өвчлөлтэй холбоотой хурц асуудлын нэг. Монголчууд төрийн шийдвэр хүлээж суулгүйгээр иргэдийн санаачилгаар жорлонгоо өөрчилж, өдгөө компаниуд, бизнес эрхлэгчид дэмжиж хөрөнгө оруулж эхэлсэн нь дэлхийд бас нэгэн шинэ жишиг тогтоох буй за.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com