Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Хот цахилгаан соронзон галт тэрэг, дүүжин тээвэр, хурдны замын автобустай болно

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас нийслэл хотын замын хөдөлгөөний асуудлаар тодрууллаа.

 

-Замын цагдаагийн гүүрэн гарц гэж нэрлэгдээд байгаа шинэ гүүрэн гарцыг 21 орчим тэрбум төгрөгөөр барьж нээлтийг нь хийлээ. Гэтэл тэр хавийн замын хөдөлгөөн саараагүй зарим ажлууд нь дутуу гэгдэж байна. Та энэ талаар тайлбар өгнө үү?
-Энэ гүүрэн гарц бол нийтдээ 480 метр байгаа. Үндсэн гүүрийг уржигдар нээж ашиглалтад орууллаа. Арван нэгдүгээр сард бүрэн ашиглалтанд орно. Ингэснээр тэр хавийн түгжрэл 30 хувиар буурна гэсэн тооцсон. Энэ 10 дугаар сард туслах зам, дараагийн сард нь зүүн талынх нь туслах зам ашиглалтад орсноор бүрэн ашиглалтад орох юм. Төмөр зам өдөрт гурван цаг замын ачааллыг нэмэгдүүлж хотыг түгждэг байсан. Энэ ачаалал буурна. Гүүрэн зам дээр явган зам байдаггүй шүү дээ. Явган хүний гарц нь гүүрнийхээ доогуур байх юм. Нарны зам руугаа ордог, гардаг явган хүний замтай, туслах замтай баригдана. Ер нь зөвхөн гүүрэн гарцнаас болж биш зорчигчдын соёл ухамсраас их юм шалтгаалж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Гүүрэн гарцыг барьснаар замын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэсэн тооцоо судалгааг хэрхэн гаргаж ирэв, энэ тооцоондоо хүрэх болов уу?
-Судалдаг мэргэжлийн байгууллагууд байна шүү дээ. Замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төв гээд онлайнаар хянаж байдаг газар байна. Мөн зам тээврийн эрдэмтэн судлаачид байна. Хөдөлгөөний эрчмийн тооцоолол гэдгээр гаргаж ирсэн ажил. Зам нэмж бариад замын хөдөлгөөнийг өргөтгөөд бүх юм сайхан болчихно гэж байхгүй. Манайд сар болгон 70 мянган автомашин нэмэгдэж байна. Тиймээс олон ажлууд хийгдэх ёстой. Түүний хажуугаар хөдөлгөөний зохицуулалтыг хийж байж замын хөдөлгөөн сайжирна.

-Хотын хөдөлгөөний түгжрэл өмнөх жилээс ч өндөр хувиар нэмэгдсэн гэж байна. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Импортоор сар болгон 70-80 мянган автомашин орж ирж байна. Айлууд гэхэд 2-3 автомашинтай нь ч байна. Орон нутгаас ч хөдөлгөөн орж ирж байна.

-Энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тохируулж буруу, зөв жолооны хүрдийн асуудал яригддана. Хот энэ тал дээр ямар шийдэлд хүрэх бол?
-Баруун, зүүний асуудлыг шийдэх ёстой. Одоо бол баруун нь ч, зүүн нь ч мэдэгдэхгүй явсаар байгаад бүгд өндөр хурдтай автомашин уначихаад үхэр тэрэгнээс удаан явж байна. Ингэсээр байгаад цаг зав, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохироод байх уу эсвэл дорвитойхон юм хийх үү гэдгээ бид тооцох ёстой. Буруу рультэй болон шинэ хуучин автомашинаа яах вэ гэдэг асуудал байгаа. Шинэ, овор хэмжээ багатай ч юм уу шатахуун бага зарцуулдаг автомашины татварыг хөнгөлөх зэрэг олон зохицуулалтыг хийх ёстой.

-Саяхан А,В,С гээд бүсчилж явуулах асуудал яригдаад чимээгүй болчихлоо. Энэ ажил хэрэгжих үү эсвэл больсон уу?
-Энэ ажил болиогүй. Иргэдээс санал асуулга авсан, судалгаа хийгдээд явж байгаа. Иргэдийн санал асуулгыг авч байна гэдэг нь иргэдийг мэдээллээр хангаж байна гэсэн үг. Зарим дутуу хийсэн зүйлүүдээ эргэж судлаад хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Тэдний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж хэлэхэд хэцүү байна. Ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна.

-Автомашины дугаарыг тэгш сондгойгоор явуулах шийдвэрийн хугацаа хэдийнэ дууссан. Тэгш, сондгой дугаараар явдаг нь цаашдаа яах вэ?
-Тэгш сондгойгоор долоо хоногтоо нэг явж байсан шүү дээ. Тэр үед автомашины тоо одоогийнхоос нэг дахин бага байсан гэж хэлж болно. Өнөөдөр нийслэл хотод 540 мянган автомашин явж байна.

-Нийтийн тээврээ цэвэрхэн, соёлтой болгож хүмүүсийг олноор автобусанд суулгаж түгжрэлийг бууруулах талаар хот ямар шийдэл гаргаж байгаа бол?
-Нийтийн тээврээ бид шинэчилж чадахгүй байгаагаас болоод нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн тоо багасч байна. Нийтийн тээврийн үнэ бараг 10,20 жилийн үнэ 500 төгрөг байсан бол өнөөдөр хэвээрээ байгаагаас орлого нь багасч байна. Үнэндээ бол нийтийн тээвэр үнэгүй явж байгаатай адил. Үнээ нэмье гэхээр иргэд нь эсэргүүцдэг, төр засаг нь дорвитой шийдвэр гаргаж чаддаггүй. Тэр хэмжээгээрээ паркаа шинэчилж стандартаа дээшлүүлж чадахгүй явсаар байгаад одоо 2020 оны наймдугаар сар гэхэд 987 ширхэг автобусны 80 хувь нь жагсаалтаас гарах гэж байна. Тэгэхээр бид 2020 онд парк шинэчлэлийг хийж шинэ шийдлүүдийг нэвтрүүлнэ. Тухайлбал цахилгаан соронзон галт тэрэг, дүүжин тээвэр, хурдны замын автобус гээд цогц шийдлүүдийг төлөвлөсөн. Ирэх жилээс хэрэгжүүлээд эхэлнэ.

-Дүүжин тээвэр манайд үнэхээр зохицох шийдэл мөн үү?
-Ер нь бол шүүмжлэлгүй юм байхгүй шүү дээ. Ажил хийхээр шүүмжилдэг, хийхгүй болохоор бас шүүмжилдэг. Хүн болгоны дур зоргоор асуудлыг шийднэ гэж байхгүй болохоор бид хийх ажлуудаа хийгээд л явна.

-Иргэдийн шүүмжлэлийг даваад гаргасан шийдвэрүүдээ ажил хэрэг болгох эрх мэдэл танд байдаг уу?
-Хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд шийдвэрүүдээ гаргаад явна. Хэчнээн шийдвэр гаргаад иргэд оршин суугчид нь хэрэгжүүлэхгүй бол үр дүнгүй болно л гэсэн үг. Тэгэхээр дур зоргоороо аашилдаг, айлын эрх хүүхдүүд шиг ийш тийшээ хараад суучихдаг, болохгүй байна гэж зовлон тоочсоор байгаад өөрсдөө машин унах нь битгий хэл алхах газаргүй болчихсон байна шүү дээ. Тийм учраас зарим нэг бодлого шийдвэрүүдээ дорвитой авч хэрэгжүүлнэ. Иргэдээсээ хэрэгжүүлэхийг шаардана. Эргээд хүн болгоны эрх ашигтай холбоотой учраас иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх хэрэгтэй.

-Удахгүй өвөл боллоо, түгжрэл улам л ихсэнэ. Удахгүй дуусч ашиглалтад орж түгжрэлийг бууруулахад нэмэр болох ажлууд байгаа юу?
-Байлгүй яахав. Налайхын зам, Баянзүрх Налайх Туулын гүүр, Сонсголонгийн гүүр байна. Баянзүрх Налайхын 20.9 км-ын зам, Замын цагдаагийн гүүрэн гарцын бусад ажлууд, Хайлаастын зам гээд гадна тойргийн замын ажлууд ашиглалтад орно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com