Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
В.Баярмаа: Гэр бүлийн таагүй орчноос шалтгаалж хүүхдүүд сэтгэл гутралд өртөж байна

Монгол Улсын хүн амын дунд  сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл сэтгэцийн эрүүл мэнд гэж юуг хэлээд байна вэ. Юуны өмнө сэтгэцийн эрүүл мэндэд сэтгэцийн эрүүл байдал, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэх гурван үндсэн ойлголт байдаг байна.

Сэтгэцийн эрүүл байдал гэдэг нь нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлдэг. Нэг ёсондоо хэн байхаас үл хамаарч хүрээнлэн байгаа орчиндоо хэнтэй, хаана ч дасан зохицох чадвартай байхыг л сэтгэцийн хувьд эрүүл байдал гэж нэрлэдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг хэлдэг. Харин сэтгэцийн эмгэг гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хэлдэг байна. Монгол улсад 1992 оноос хойш буюу сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хүн амын дунд хийгдсэн судалгаа хомс байгаа юм. Тоймлон авч үзвэл 2002, 2003, 2008, 2013 онуудад тус тус судалгаа явуулсан байна.

 

Хамгийн сүүлд явуулсан буюу 2013 оны судалгааны үр дүнгээс авч үзэхэд манай улсад арван жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг найм дахин, сэтгэл гутрах эмгэг долоо дахин өсч, судалгаанд хамрагдсан нийт хүн амын 65 хувьд нь сэтгэцийн тулгамдсан асуудал (сэтгэл түгшилт 18.5 хувь, нойргүйдэл 17.1 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, сэтгэл гутрал 6.6 хувь, архинд донтох эмгэг 6.2 хувь) байгаа нь сэтгэцийн эмгэгийн өвчлөл манайд эрчтэй явагдаж байгааг харуулж байна. Түүнээс гадна манай улсад жил бүр 460-475 хүн амиа етгүүтгэдэг гэсэн статистик тоо бий.  ДЭМБ-ын статистик датагаар Монгол Улсын амиа хорлолтын түвшин 100.000 хүн амд 28.1 хувьд хүрч уг үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байв.  Амиа егүүтгэж байгаа хүн амын дундаж нас 18-29 буюу ид хийж бүтээх залуу насандаа амиа алдаж байгаа харамсалтай тоо баримт байгаа юм.
Тухайлбал Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс  2013 онд явуулсан “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйл” сэдэвт судалгаанд дөрвөн сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, долоон сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн бол  сурагчдын олонх нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай тулгарч  гурван сурагчийн  нэг нь уур, сэтгэл бухимдлаа хэрхэн удирдах талаар хичээл ярианд оролцсон гэсэн үр дүнгээс харахад хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд санаа зовоож буй асуудал болоод байгаа юм.
 

Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйл тэдэнд түгээмэл тохиолддог сэтгэлзүйн  тулгамдсан асуудал, эмгэгт өртөх эрсдэлт хүчин зүйлсийн талаар СЭМҮТ-ийн  дэд захирал В.Баярмаагаас тодрууллаа.
 
-Өсвөр үеийнхний дунд сэтгэл хөдлөл зан үйлийн байдал нэлээд тулгамдсан асуудал болж байгаа гэдгийг судалгаагаар батласан байна. Судалгааны үр дүнгээс хуваалцахгүй юу?
 -“Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол архи, тамхины хэрэглээ, хүчирхийлэлд өртөх, амиа хорлох талаарх бодол сэтгэхүйтэй, сэтгэл гутралд орсон, цахим тоглоом, цаашлаад мансууруулах бодист донтох байдлаар илэрч байна. 1990 оноос өмнө хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн асуудалд оюуны хомсдол зонхилж байсан бол 1990 оноос хойш нийгэм эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотойгоор сэтгэцийн эмгэг гэхээсээ илүү сэтгэцийн тулгамдсан асуудлууд зонхилж эхэлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 2013 онд өсвөр үеийнхний дунд сэтгэл хөдлөл зан үйлийн судалгааг хийсэн. Үндэсний хэмжээнд буюу хөдөөгийн 11 аймаг, хотын таван дүүрэг нийтдээ 2250 хүүхэд тэдний  2250 эцэг эх 72 багшийг хамруулсан. Тус судалгаанд 11-18 настай өсвөр насны хүүхдийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн  60  хувь нь сэтгэл хөдлөл зан үйлийн хувьд хэвийн, 30 хувь нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгтэй гэж гарсан байна. 
 
 
-Ихэвчлэн ямар шалтгааны улмаас эдгээр хүүхдүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай болоод байна вэ?
-Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Жишээ нь, эцэг эхийн архидалтын байдал, гэр бүлийн салалт, гэр бүл эцэг эхээсээ хол амьдарч байгаа байдал нь сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгт өртөх эрсдэлтэй байгаа хэмээн үзэж байгаа. Сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүд асуудлаа зөв зохистой шийдвэрлэж чадвал сэтгэцийн  хувьд эрүүл байдалд шилждэг бол асуудлаа шийдэж чадалгүй даамжирснаар сэтгэцийн эмгэг байдалд шилждэг. Сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхдийн хорт зуршлын хувьд архи хэрэглэдэг бол тамхи хэрэглэдэг, мансуурдаг, тоглоомонд донтдог гэх мэт хавсарсан шинж тэмдэгтэй байдаг. Дээрх  судалгааг 2017 онд Улаанбаатар хотын хэмжээнд дахин хийсэн бөгөөд 2013 онтой харьцуулахад сэтгэл зүйн хэв шинж байдал нь  60-70 хувьд нь тогтвортой хэвээрээ байгаа үр дүн гарсан. Эдгээр асуудалд өртсөн өсвөр насны хүүхдүүдийн 30-40 хувийг нь засах, сайжруулах боломж нээлттэй байгаа
 
-СЭМҮТ-д он гарснаас хойш сэтгэл хөдлөл зан үйлийн асуудалтай хэчнээн хүүхдүүд эмчлүүлсэн бэ. Эмчлүүлэхээр ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь ямар шалтгааны улмаас эмчлүүлж байна вэ?
-СЭМҮТ-д хүүхэд, өсвөр үеийнхний клиникийн  тусламж, үйлчилгээ үзүүлэх тасагт хэвтэж байгаа хүүхдүүдийн ерөнхий бүтцийг аваад үзэхээр нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 95-98 хувь өсвөр насны хүүхдүүд, оношын бүлгээр аваад үзвэл  цахим тоглоомонд донтож байгаа хүүхдүүд байна. Хүйсийн хувьд өсвөр насны хөвгүүд дийлэнх нь байгаа бол цөөн хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн таагүй орчноос улбаалж сэтгэл гутралд орсон охид байна. Судалгааны дүнгээс харахад жил ирэх тусам үйлчлүүлж байгаа хүүхдийн тоо өсч байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа юм. 2003, 2004 онд  цахим тоглоомонд донтсон 30 орчим хүүхэд жилдээ хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр жилд 200 орчим хүүхэд эмчлүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 10 хувь нь давтан эмчлүүлсэн байгаа. Сүүлийн үед  19-30 насны залуус мансууруулах бодис хэрэглэх болсон. Өмнө нь шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол орж ирдэггүй байсан бол одоо жилдээ 1000 гаруй шинжилгээ орж байна. Цаашид  бид өсвөр насны хүүхэд залуустаа түлхүү анхаарал хандуулахаас гадна аливаа орчинд дасан зохицох чадваргүй бие хүмүүстэй ч анхаарах цаг болжээ. Нийгэмд бие хүний эмгэгтэй хүмүүсийн тоо  олон болох тусам  хэнтэй  ч таардаггүй, хаана ч дасан зохицдоггүй хүмүүсийн тоо ихсэнэ. Хүнд муу юм хийчихээд түүнийхээ араас сэтгэл нь өвддөггүй, хөндий, хүйтэн, хувиа хичээсэн хүмүүсийн  тоо сүүлийн  үед нэмэгдэж байгаа нь эмгэнэлтэй. Сэтгэлзүйн ханамж гээч зүйлийг мэдрэхгүй, хүнийг хайрлаж энхрийлж, дотоод мэдрэмж нь үүсээгүй, хүнлэг сэтгэлгүй хүмүүсийн тоо олон болж байгаа нь сэтгэцийн эмгэг өссөн үзүүлэлтэд нөлөөлж байгаа юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
1977192.162.165.22
Surprisingly user friendly website. Enormous information readily available on few clicks on. click
2022/09/16
1990192.162.165.22
It's going to be ending of mine day, however before ending I am reading this fantastic piece of writing to improve my knowledge. hierbas adelgazantes
2022/03/06
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com