Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн нийтийн тээвэр 60 автобус нэмнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр эхний ээлжинд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж үйлчилгээнд гаргахаар болов.

Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэл, бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган иргэдэд үйлчилж байна. Аравдугаар сарын 01-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж, цагийн хуваарийг динамик байдлаар буюу өглөө, оройн ачаалалтай цагуудад ажиллах автобусны гаралтын тоог нэмэгдүүлэн 940 автобусыг үйлчилгээнд ажиллуулснаар хүлээгдлийн хугацааг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Ч52 буюу ”3, 4-р хороолол-Зайсан” чиглэлийг иргэдийн зорчих эрэлтэд нийцүүлэн Зайсан толгойг тойрч явахаар төлөвлөн аравдугаар сарын 1-ний өдрөөс есөн автобус найман минут тутамд үйлчилнэ. Шинээр явах замналын дагуу автобусны хоёр зогсоол нэмж байгуулна” гэв. Нийслэлийн хэмжээнд 2019 оны есдүгээр сараас хойш хот нийтийн аж ахуй болон авто зам, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, нийтийн тээвэр зэргээр ирүүлсэн гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн талаарх товч мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ч.Ган-Очир хийв. Тэрбээр “Телеграм программаар 1083 удаагийн гэрэлтүүлэг асалттай холбоотой зөрчил бүртгэгдсэн. Үүнээс гэрэлтүүлэг асахгүй 1036, асаалттай нэг, шонг хазайлгасан /мөргөсөн/ 28, кабель унжсан, ил гарсан 12, шон таггүй хоёр, гэрэлтүүлгийн толгой эвдэрсэн дөрвөн зөрчлийг холбогдох гэрэлтүүлгийн компаниудад мэдэгдэж, засварын ажилд хяналт тавьж ажилласан. Есдүгээр сарын 1-20-ны хугацаанд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй холбоотой ирсэн нийт гомдлын 85-90 хувь нь хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй байгаа талаарх мэдээлэл, гомдол эзэлж байна” хэмээв.
Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.


Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын талаарх мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “2019 онд өөрийн хөрөнгөөр хийгдэх их, урсгал засварын ажлыг нэгтгэн хэлэлцэж, календарьчилсан төлөвлөгөө гарган, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулан мөрдөж ажиллаж байна. Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих арван ажилд тендер зарлаж, есөн ажил 100 хувь дуусч, нэг ажил 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Урсгал засвараар 106 ширхэг цахилгааны тоолуур, 161 нэр төрлийн тоноглол урсгал засвараар 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Усны даралт бууруулах хаалт, термометр, цэвэр, бохир усны худгийн таг, шугам сүлжээний дулаалга, гадна, дотор ариутгах татуургын холбох хэрэгсэл, бөмбөлгөн хаалт, ялтсан дулаан солилцуурын жийрэг, ялтас, цахилгааны тоноглол 100 хувь нийлүүлэгдэн ажил хийгдсэн” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com