Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
"АМЬДРАЛЫН МАРАФОН" ОХИДЫН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүчирхийлэл, шударга бус явдал, тэгш бус байдал газар авсан нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлэхээр Сонгинохайрхан дүүргийн охид нэгдэж, “Амьдралын марафон” буюу Lifethon охидын  чуулга уулзалтыг  зохион байгууллаа.

Тус чуулганыг Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүн, “Содон мөрөөдөл” ТББ-ын тэргүүн О.Наранбатын санаачлагаар зохион байгуулсан юм. Чуулганд Сонгинохайрхан дүүргийн 25 ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл бүхий 370 орчим сурагч оролцож, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүн О.Наранбат “Охид, эмэгтэйчүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг бид зүгээр хараад суух боломжгүй. Охид, эмэгтэйчүүдээ хамгаалж, тэдэндээ тусалж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болж ажиллах болно. Улс орны хөгжлийн үндэс бол хүн. Сайн боловсролтой, зөв хүмүүжил, хандлагатай, манлайлагч эмэгтэйчүүд олноор бий болоосой гэж хүсч байна. Ирээдүйгээ хайрлацгаая" хэмээн уриаллаа. 

Энэ удаагийн охидын чуулганд Баянгол дүүргийн Засаг дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, хуульч Р.Булгамаа, “Охидын түүх” ТББ-ын тэргүүн Д.Нямдаваа , “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төлөөлөл, дуучид оролцов. Тэд чуулганд оролцож буй охидтой хууль эрх зүй, гэмт хэргээс хэрхэн урдчилан сэргийлэх талаар ярилцаж, өөрсдийн амжилтад хүрсэн түүхээс хуваалцаж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.  

Эрх нь зөрчигдсөн ч дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй хаалганы цаана түгжигдэн буй охидын дуу хоолойг илэрхийлэх, боловсрол, тэгш бус байдлын талаар ярилцсан тус чуулганыг цаашид дүүрэг бүрт жишиг чуулган болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганы  үеэр манлайлагч 20 охинд шагнал гардуулсан бөгөөд чуулганаас гарсан уриалгыг уншиж, батламжиллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com