Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрин цагийн нүүдэлчид дижитал хөгжилд бэлэн үү

Технологи нь аливаа улсын эдийн засгаа сайжруулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гол хүчин зүйлийн нэг болсон. Автоматжуулалт, хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшлүүд нь олон улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байгааг өчигдөр болсон “Дижитал хөгжилд хамтдаа” форумын үеэр онцолж байлаа. Тухайлбал, Маккинсей компанийн судалгааны тайланд дурдсанаар зөвхөн интернэтийн тусламжтайгаар сүүлийн таван жилд дэлхийн эдийн засаг 21 хувиар өссөн байна. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, хямралын үеийг даван туулсан. Тухайлбал, эдийн засгийн хувьд 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.3 хувь, 2018 онд 6.9 хувь өсөлттэй байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлог шинжүүд болох нүүдэлчин аж ахуй түүнээс үүдэлтэй уламжлалт эдийн засаг, хүн амын нягтаршил бага хот хөдөөгийн ялгаа их зэрэг хүндрэлийг технологийн дэвшлийг ашиглаж шийдэхэд дөхөм болох юм. Дижитал технологийг хурдацтай нэвтрүүлж, технологийн дэвшилттэй хөл нийлүүлэн алхаж байгаа улс орнуудын өрсөлдөх чадвар нэмэгдэж, давуу талууд бий болж байгаа ч цохон тэмдэглэсэн. Харин технологийн өөрчлөлтийг нэвтрүүлж чадахгүй байгаа улс орон болон иргэд нь хөгжлөөс хоцрох аюултай байж болзошгүй гэв. Тэгвэл цахим эриний нүүдэлчин Монгол Улс дижитал хөгжилд дэлхийн бусад улс орнуудын ажил хөл нийлүүлэн хамтдаа алхахад бэлэн үү.

Цахим боловсролын ялгаа ихсэх нь мэдээлэл хүртэх боломжийг багасгадаг

Энэ талаар “Цахим эрин дэх Монгол” төслийн менежер С.Тэнгис “Монгол улсын дижитал чадавх” илтгэлдээ “Монгол улсын дижитал чадавхыг дөрвөн зүйлээр хэмжиж байна. Нэгдүгээрт дэд бүтэц. Энэ үзүүлэлт манай улсын хамгийн сайн үзүүлэлт болсон. Энэ үзүүлэлтэд цахилгаан эрчим хүч, программ хангамж, интернэт багтдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын таван хүн тутмын нэг нь цахилгааны хязгаарлагдмал боломжтой нөхцөлд амьдарч байна. Хөдөө орон нутаг болон гэр хороололд амьдарч байгаа иргэдийн зарим нь цахилгаан эрчим хүчний найдвартай эх сурвалжид холбогдож чадаагүй эрчим хүчний тогтвортой бус аргуудыг хэрэглэсээр байна. Найдвартай цахилгаан эрчим хүчинд холбогдох нь цахим бэлэн байдлын суурь нөхцөл юм. Монгол Улсын эрчим хүчинд холбогдсон байдал 80 хувь байгаа бөгөөд тус үзүүлэлтээр цахим хөгжлийн нөөц боломж шууд хязгаарлагдаж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын тайланд дурдсанаар манай улс интернэтэд холбогдсон байдлаараа дэлхийн болон бүс нутгийн дунджаас дээгүүр орж байна.Тухайлбал, 2018 оны байдлаар улсын хэмжээнд 4G хэрэглэгч 1.4 сая хүн, 3G хэрэглэгч 2.5 сая хүн бүртгэгдсэн байна. Тэгэхээр дэд бүтцийн хувьд хангалттай хэмжээнд байна гэж бид үзсэн. Хоёрдугаарт хүний нөөцийн асуудал. Үүнийг бид анхаарах ёстой. Нэгд, дижитал хөгжлийг бий болгох ур чадвартай хүмүүс байна уу, хоёрдугаарт бий болгочихсон хөгжлийг ард иргэд нэгэн жигд хэрэглэж чадах уу үгүй юу буюу тоон бичиг үсгийн боловсрол жигд байгаа эсэх асуудал хамаарах юм. Одоогоор энэ хоёр асуудал хоёулаа бага зэргийн дутагдалтай, цаашид сайжруулах шаардлагатай гэж гарсан. Монгол Улс цахим, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх замаар нийгэм дэх тэгш бус байдлыг бууруулахын тулд боловсролын салбарт онцгой ач холбогдол өгч ажиллах шардлагатай. Тоон бичиг үсгийн ур чадвар нь хот, хөдөө, гэр хорооллын иргэдийн дунд асар их ялгаатай байна. Тиймээс цаашид энэ ялгаа өсч , тэгш бус байдал ихсэх хандлага ажиглагдаж байна. Үүний шалтгаан нь цахим дэд бүтцийн хөгжилд англи хэл болон бусад хэлний ур чадвар шаарддагтай холбоотой. Иймд цаашид эдгээр хүмүүс цахим эдийн засгийн хөгжлийн боломжоос бага хүртэх, улмаар хөгжлөөс хоцорч үлдэх эрсдэл дагуулж байна. Гуравдугаарт, санхүүжилтийн загвар буюу улсын хөгжлийг технологийн загварыг бэлэн болгодог компаниудад санхүүжилт хэрэгтэй байна. Энэ санхүүжилтийг нь улсаас нь дэмждэг юм уу, хөрөнгийн зах зээлд IPO гаргах боломжтой юм уу, банкнаас зээл авлаа гэхэд хүү нь ямар байдаг вэ гэх мэт үзүүлэлтээр манай улс мөн дундаж түвшинд үнэлэгдсэн. Дөрөвдүгээрт, технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрэх, технологийн орчин хэр зэрэг нээлттэй байгаа , хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэх талаар харьцангуй чөлөөтэй улс орны тоонд орж байна. Өдөрт л нэг шинэ төлбөрийн цахим төлбөр тооцоо нэвтэрч байна. Нөгөө талаасаа Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгаалах хууль гэх мэт зарим хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий” хэмээн дурдлаа.

www.mgov.mn төрийн нэгдсэн үйлчилгээний порталыг нээлээ

Тус форумын үеэр ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.Чинбат хэлэхдээ “Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн индекс 4,95 болж дэлхийн 175 орноос 90 дүгээрт, цахим засгийн хөгжлийн индекс 0,51 болж 193 орноос 84 дүгээрт орж дэлхийн дундаж түвшинд очоод байна. Дэлхий нийтийн чиг хандлага аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлээд байгаа дижитал хөгжилд шилжихийн тулд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байна.

Тиймээс харилцаа холбоо мэдээлэл технологийн чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаанд орсон гол өөрчлөлтүүд чиглэж байна. Манай улсад бий болчихсон байгаа дэд бүтцийг ашиглаж мэдээлэл технологийг хэрхэн сайжруулж бүхий л салбарт үр ашигтай ашилах талаар ярилцаж байна. Тухайлбал төрийн үйлчилгээний хувьд ХУР,ДАН гэх мэт уурт системийг бий болгосон. Харин өнөөдөр ард иргэд рүү чиглэсэн www.mgov.mn хэмээх төрийн нэгдсэн үйлчилгээний порталыг нээлээ. Энэ порталаар дамжуулж ард иргэд онлайнаар төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар тус порталаар дамжуулж 35 үйлчилгээ авах боломжтой байна. Энэ ондоо багтаад энэ үйлчилгээний тоог 200-д хүргэх зорилготой ажиллаж байна. Дижитал шилжилтийн бэлэн байдлын талаар Оксфордын Их сургууль, “Билл Мелинда Гейтс” сан хамтарч судалгаа хийсэн. Энэ судалгааны үр дүнг харахад хатуу дэд бүтэц сайн хэмжээнд нэвтэрсэн байна гэж үзсэн. Суурь дэд бүтэц нь технологийн хувьд боломжийн түвшинд байна гэж үзсэн. Харин хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох ёстой.

Мөн бусад салбарууд мэдээлэл технологийн дэд бүтцийг ашиглаад өөрсдийн үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гэсэн чиглэлээр ажиллах шаардлага гарч байна. Тоон бичиг үсэгтэн буюу цахим орчин дахь иргэдийн боловсрол хэр зэрэг байж төрийн болон хувийн хэвшлээс гаргасан цахим хэрэглээг хэр идэвхтэй ашиглаж, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэр ашиглаж байна гэсэн чиглэлээр анхаарч ажиллах шаардлага гарч байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд хамтарч мэдээлэл солилцох нь цахим засгийн үндсэн суурь зарчим. Бид хоёр жилийн өмнө ICT EXPO-г зохион байгуулах үеэр ХУР системийг нээсэн. Энэ системд өнөөдрийн байдлаар 90 орчим байгууллага холбогдсон байна. Энд төрийн байгууллага ч бий. Мөн хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага ч бий. Ялангуяа банк, даатгал, үүрэн холбооны оператор байгууллагууд тус системд бүрэн холбогдсон. Тэд өөрсдийн үйлчилгээг үзүүлэхдээ аль болох иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр ХУР системээр дамжуулж төрийн байгууллагаас лавлагаа мэдээллийг нь авч иргэдэд үйлчлэх ажил эрчимтэй явагдаж байна” гэв.

Дижитал шилжилтэд иргэдийн цахим оролцоо чухал

Улаанбаатар хот дижитал шилжилтийн ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаараа хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабельд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернэтийн үйлчилгээ хүргэсэн. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргаад байна. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатын баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com