Шэйрил Сандберг хэмээх энэ нэрийг Монголын номын хорхойтнууд андахгүй болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Америк энэ бүсгүй дэлхий даяараа “донтох” болсон Фэйсбүүк компанийн удирдагчдын нэг тэрбээр ажил карьертаа амжилт гаргахыг эрмэлзэж буй бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болсон, өөрийн нөөц чадварыг нээн хөгжүүлэхийн гайхамшгийг харуулж чадсан эмэгтэй юм. Тэрээр дэлхийн тэргүүлэх компаниудын удирдлагад ажиллах явцдаа ажигласан, ухаарсан, даван туулсан бүхнээ судалгааны баримтуудтай хослуулан сонирхолтойгоор хүүрнэн өгүүлсэн байдаг, энэ номондоо. Түүний амжилтад хүрч, сэтгэл ханамжтай, үр бүтээлтэй амьдрахын тулд эмэгтэйчүүд хэрхэх ёстой талаар өгүүлсэн олон ном байдаг ч, эмэгтэйчүүдийн талаар хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагууд ямар үр дагавартай байдаг. Харин энэ ном өөрийгөө болон эргэн тойрныхноо хэрхэн чөлөөлж болох тухай сэтгэл хөдөлтөл өгүүлсэн нь өвөрмөц юм. Ялангуяа эмэгтэй хүн амжилтад хүрэх боломжоо өөрөө хязгаарлаад байдаг тухай, ухаан нь бусад хүмүүс өөрийг нь хойш тавихаас өмнө өөрөө хойш суугаад байдаг талаар оновчтой сайхан бичсэн байна лээ. Ганцхан жишээ дурдахад, эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдийн амжилтыг үнэлэхдээ өөр өөрөөр ханддаг байна.
Эрчүүд амжилтаа өөрийн төрөлх авьяас, онцлог чанаруудтай холбон тайлбарладаг бол эмэгтэйчүүд маш их хичээж зүтгэсэн учраас, аз дайрсан болохоор,бусдын тус дэмжлэг байгаагүй бол гэх мэтээр гадаад хүчин зүйлсэд хамаатуулдаг байна. Эрэгтэй хүн бол би болоогүй байна, би чадахгүй, хэтэрхий их хариуцлага авлаа гэж хэзээ ч хэлдэггүй гэжээ. Харин эмэгтэй хүн ийм бодлоо бусдад биш юмаа гэхэд ядахдаа өөртөө, дотроо хэлдэг. Гэтэл ийм итгэлгүй, өөрийгөө голсон хандлага нь цаашдын карьерт нь гарцаагүй нөлөөлөөд эхэлдэг байна. Энэ номыг уншиж суухад ерөөсөө тийм шүү дээ гэхээр уулга алдах тохиолдол олон гарч байсан бөгөөд өөрийн эрхгүй туулсан зам мөрөө эргэн санагалзаж байсан. Тус ном нь бүлэгтэй. Бүлэг бүр нь өөр өөрсдийн донж, өнгө аястай. Тухайлбал нэгдүгээр бүлэг Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх нь энэ бүлгийн гол утга санааны тухай товч хүүрнэе. Гүүглийн онлайн худалдаа, үйл ажиллагааны хэлтсийг удирдан ажиллаж байсан оны зун хөл хүнд болж, анхныхаа хүүхдийг тээж эхэлсэн тухай энэ үед өөрт нь олон арван асар их өөрчлөлт байсан тухайгаа бичсэн.
Тэрээр жирэмсний эхний гурван сар бүү хэл бүхэл бүтэн есөн сар хордлого өгч, хөл нь бамбайтал хавдан ажиллаж, машины зогсоол байхгүй яаж хол явдаг байсан болон энэ тухайгаа хамгийн том босстоо хаалгыг нь хэрхэн өшиглөн орж, жирэмсэн эмэгтэй ажилчдадаа зориулсан авто машины зогсоол гаргаж өгөхийг шаардаж тэр даруй шийдүүлж байсан гээд олон арван зүйлийн тухай өгүүлсэн байдаг. Мөн тэрээр энэ бүлэгтээ нэг уриалгыг гаргасан байсан. Тэр нь олон арван бүсгүйчүүдийг мөрөөдлөө биелүүлэгтүн, олон олон эрчүүдийг гэртээ ч, ажил дээрээ ч эмэгтэйчүүдээ дэмжигтүн гэж уриалах цаг хэдийн болжээ гэж онцолсон байв. Бид өөрчлөлтийг өөрсдөөсөө дахин эхлүүлж чадна. Хүн бүрийн хүчээр эрх тэгш дэлхий болж чадна хэмээсэн юм. Хоёрдугаар бүлэгтээ тэрээр Манлайлах хүсэл зориг дутах нь сэдвийн дор бисэн. Бид юунаас ч айдаггүйсэн бол та чухам юу хийх байсан бэ гэсэн санааг тод оруулж өгсөн. Охидод урам зориг өгөх учиртай тэд ч бас намайг зоригжуулдаг байсан. Би олон эмэгтэйг өөртөө итгэлтэй, удирдах тэмүүлэлтэй, болгох хэрэгтэй байсан. Би өөрөө өөрийнхөө зөвлөгөөг дагаж, амбицтай байх ёстой. Миний эмээ гайхалтай нэгэн байсан. Тэр хүнээс би асар их зүйл сурсан тухайгаа энэ бүлэгтээ оруулж өгсөн байдаг.
Мөн дараагийн нэг бас сэтгэл татам бүлэг бол эрс шийдэмгий өөртөө итгэлтэй болохыг хүсдэг бүсгүйчүүдэд зорулсан мэт. Энэ бүлгийн гол санаа та аливаа уулзалт цуглаан, албан ажил, хурал зөвлөгөөнд оролцохдоо өөртөө итгэлтэй байж сурах. Мөн ширээнд хамгийн ойр сууж асуудлаа чөлөөтэй зөв оновчтой тайлбарлах тухай зөвлөгөө өгсөн байв. Тэрээр хэдэн жилийн өмнө (зохиогчийн номоор) өөрөө Сангийн сайд Тим Гэйтнерийг Фэйсбүүкийн оффистоо хүлээн авах уулзалт зохион байгуулсан байна. Түүний ирснийг тохиолдуулж өглөөний цай уунгаа эдийн засгийн талаар ярилцахаар Цахиурын хөндийн (Silicon Valley) 15- н захирлыг бид бас урьсан байв. Сайд Гэйтнер манай зэхсэн хурлын танхимд ажлын албаныхаа дөрвөн хүнтэй ирсэн бөгөөд хоёр нь ахлах түвшний мэргэжилтэн, хоёр нь туслах байлаа. Оролцогсод бүгд бүрдсэний дараа би тэднийг өглөөний цайгаа тавиур дээрээс авч, ширээнд суухыг хүссэн. Гол төлөв эрчүүдээс бүрдсэн зочид тавгаа авч, хоол ундаа цуглуулаад хурлын том ширээнд суусан. Харин дан эмэгтэйчүүд болох Сайд Гэйтнерийн багийнхан хоолоо хамгийн сүүлд авч, өрөөний захын сандлуудад очиж суусан. Би тэднийг уриалгахан хүлээн авч буйгаа ойлгуулахын тулд даллан, ширээнд суухыг урьсан боловч тэд эелдгээр татгалзаж, суудлаасаа босоогүй юм. Тэр дөрвөн бүсгүйд уулзалтад оролцох бүрэн эрх байсан хэдий ч суудлын сонголтоосоо болоод оролцогч гэхээсээ илүү үзэгч шиг харагдаж байсан.
Би ямар нэг зүйл хэлэх ёстой гэж үзсэн учраас уулзалтын дараа тэднийг дуудаж уулзсан. Та бүхэн намайг уриагүй байлаа ч ширээнд суух эрхтэй байсан юм, үгүйдээ гэхэд бусдын нүдэн дээр дуудаж байхад даруйхан ирж суухгүй яав гэхэд минь тэд эхэндээ гайхах шиг болсноо удалгүй хүлээн зөвшөөрцгөөсөн. Үүнийг би яагаад бичээд байна вэ гэхээр дотоод хаалт бэрхшээл нь эмэгтэйчүүдийн зан хандлагыг хэрхэн өөрчилж болдгийг өөрийн биеэр харж, тэд нийгмийн бэрхшээлүүдээс гадна өөрсөдтэйгээ хэрхэн тэмцэлдэж байдгийг ухаарсан нүдийг минь нээж өгсөн гэмээр агшин байсан юм хэмээн тодотгосон байв. Түүний энэ гайхалтай номын дөрөвдүгээр бүлэгт өнөө цагт хүн бүр ямар нэгэн албан тушаал горьдож, өөрийн карьерыг эхлүүлэх хүсэл тээн дотроо битүүхэн бодож, мөрөөдөж явдаг зүйлийн нэгийг сайн гаргаж өгсөн байсан. Энэ бол өндөрлөгт хүрэх боломжийг хэрхэн эдлэх ёстой тухай бүлэг юм. Карьерыг шаттай зүйрлэх нь хамгийн түгээмэл боловч өдгөө ихэнх ажилтнуудад энэ зүйрлэл нийцэхгүй болсон байна. 2010 оны байдлаар, дундаж америк хүн 18-46 нас хүртлээ 11 ажил дамждаг дүн гарсан. Аливаа байгууллагад ороод, тушаал дэвшихийн тулд тэндээ ажилласаар л байдаг цаг үе нэгэнт өнгөрснийг энэ тоо харуулж байгаа юм.
Карьер гэдэг шат бус ширэнгийн зам юм хэмээн Патти Селлерийн оновчтойгоор зүйрлэн хэлснийг энэ бүлгийн гол баатар эмэгтэй Лори эш татах дуртай байсан юм. Лоригийн тайлбарлаж байгаагаар бол, хүмүүс шатан дээр нэгэнт гарсан бол дээш ахих буюу доош буух, эс бөгөөс бүр авирахаа болих гэсэн хэдхэн сонголттой нүүр тулдаг. Харин ширэнгийн замд та илүү бүтээлч байж эрэл хайгуул хийх ёстой болно. Шатны оройд гарах ганц л зам байдаг бол ширэнгийн төгсгөлд хүрэх зам олон бий гэдэг санаа юм. Монголчууд эрт дээр үеэс эхлэн хүнийг танья гэвэл эхлээд нөхөрлө. Тэгээд бүх зүйлийг нь цаг хугацаа харуулна тэр чиний нөхөрлөсөн хүн зөв хүн үү муу хүн үү гэдгийг тиймд сайн нөхөр бол энэ насны чинь гоёл, бас зүүлт юм гэж. Тэгэхээр энэ бүлгийн гол санаа бол ердөө л хүний ажил амьдрал хамгийн ойр хүн бол таны итгэлт хань, бас журмын нөхөр. Эмэгтэй хүн нөхрөө амьдралдаа жинхэнэ хамтрагч болгох юм бол гайхалтай их үр дүнд хүрч, амжилтанд хүрдэг гэсэн санааг тусгасан байдаг. Тухайлбал зохиогч маань төрөөд удаагүй нялх биетэй байх үед түүний нөхөр ихэнх үед тэр хоёртойгоо цуг байхыг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг ч ажил нь тэр бүр болохгүй байнга л ажлаар ийм тийш их явдаг байсан тухайгаа дурдсан байдаг. Тэгээд хүүхэд асрах ажил над дээр бууна. Ажил үүргийн энэ хуваарь надад шударга бус санагдаж, харилцаанд маань муугаар нөлөөлж байлаа. Хэдийгээр бид хүүхэд асрагч ярилцаж хөлсөлсөн боловч гадны хүн гэдэг бүх асуудлыг шийдэж чадахгүй, гагцхүү авааль нөхрийн л өгч чадах сэтгэл санааны дэмжлэг, хамтын амьдралыг худалдан авах боломжгүй билээ. Ээж аав болоод хэдхэн сарыг үдсэн ч бид хэт нэг талыг барьсан, уламжлалт ажил үүргийн хуваарьт хэдийнээ шилжчихсэн байсан. Бидэнд бусдаас ялгараад байх зүйл огт байсангүй. Сүүлийн 30 жилд эмэгтэйчүүд ар гэрээсээ илүү ажлын талбарт ахиц дэвшил гаргах болсон.
Нэгэн судалгаагаар, хоёул бүтэн цагаар ажилладаг тохиолдолд эхнэр нь нөхрөөсөө хүүхэд асрахад 40 хувь, гэрийн ажил хийхэд 30 орчим хувийн илүү оролцоотой байдаг гэж гарсан байсан гэсэн судалгааг энэ бүлэгтээ шигтгээ болгон оруулсан нь зохимжийг сайн гаргаж өгсөн байлаа. Энэ номоо тэрээр миний энэ ном жендерийн талаарх яриа хэлэлцүүлгийн төгсгөл бус эхлэл нь байх учиртай гэж би анхнаасаа зорьсон. Тиймээс та бүхнийг би www.facebook.com/Leaninorg хуудсаар зочлон Өөдөө тэмүүл нийгэмлэгт (Lean In Community) элсч, энэхүү яриаг надтай хамт үргэлжлүүлээсэй гэж хүсч байна хэмээн тэмдэглэсэн байдаг. Ингээд номонд хорхойтой, амь амдралдаа мөрдлөг, зарчим болгож шимтэн уншдаг эрхэм уншигч та бага ч гэсэн энэ “онц” сонирхолтой номоор аль хэдийн аялсан бол өнөөдөр мөрөөдлөө биелүүлж ажиллаж амьдарч байгаа гэж бодож байна. Харин энэ номыг уншаагүй байгаа хүмүүс байгаа бол заавал унших бас ширээний чинь нөхөр, таны итгэлт найзаа болгоорой та. Энэ удаагийн манай сонины албан ёсны Номын булан үүгээр өндөрлөж байна. Танд амжилт хүсье. Бага ч гэсэн энэ номын тухай товч ойлголттой болсон гэдэгт итгэж байна. Дараагийн булангаараа өөр сонирхолтой номоор эргэн уулзана гэдэгт итгэж байна.