Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Отгонбор: сурагчид шаазан аяга, таваг гэрээсээ авч ирж хэрэглэх нь өвчин үүсгэх эрсдэлтэй

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 226 сургуулийн үдийн цай хөтөлбөрт Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас шалгалт хийжээ. Энэ нь 2020 оны есдүгээр сарын 1-ээс “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд сургуулиудын бэлэн байдал ямар байгааг шалгах зорилготой. Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн шалгалтын дүнг өчигдөр танилцууллаа. 

Шалгалтаар нийт 11 төрлийн зөрчил илэрчээ. Тухайлбал, зориулалтын бус цайны газартай 112, цайны газаргүй 12 сургууль байна. Мөн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлт гаргуулаагүй 28, технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй 46, хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл ашигладаггүй 52 сургууль байгаа аж. Мөн түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрдүүлээгүй зөрчил илрэв. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалтгүй гэсэн дүгнэлт гаргалаа.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 34 нь дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ. Үүнд кимбаб, хиамтай ороомог зэрэг хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бүтээгдэхүүн мөн чихэр, шоколад, кофе, кремтэй бүтээгдэхүүн, болоод шарсан хуурсан төрлийн хоол худалдаалахыг хориглосон байдаг аж. Үүнээс харахад БСШУ-ны, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны тушаалын хэрэгжилт хангалтгүй хэрэгжиж байна гэж үзжээ.

Сүхбаатар дүүргийн нийт зургаан сургуулийн сурагчид үдийн цайгаа ангидаа өөрсдийн аяга тавганд идээд, гэртээ цэвэрлэж авчирдаг байна. Үүнээс үүдэн цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдсэн гэлээ. Харин Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн цайны газар зориулалтын боловч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ хийгээгүй, тааз нь мөөгөнцөртсөн, агуулах нь стандартын биш, зарим хичээлийн байрны цайны газарт халуун ус ирдэггүй, мэргэжлийн байгууллагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн гэрээ хийгээгүй, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хяналт шалгалтын явцад иргэнээс ирсэн мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүргийн 84-р сургуульд шалгалт хийхэд зориулалтын бус саваар тараг нийлүүлж байсан нь илэрсэн. Үүнд тухайн сургуулийн удирдлага хяналт тавиагүй, хариуцлага алдсан тул сургуулийн захирал С.Мартад арга хэмжээ авах санал хүргүүлсэн хэмээн мэдээллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой хоолны хордлого гарч байсан тул сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад захиргааны арга хэмжээ авах саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн байна. 1-р суруулийн захиргаа, сурагчид гомдол гаргасны дагуу тухайн сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хоёр аж ахуй нэгжид шалгалт хийжээ. Ингээд шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байсан учир үйл ажиллагааг нь цуцлах саналыг гаргасан байна. Үүний дагуу Нийслэлийн Өмчийн удирдлага ашиглалтын газар гэрээг цуцалжээ.

Ингээд НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Отгонбор сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Үдийн цай” хөтөлбөрийн хоолны илчлэгийн хэмжээ хэвийн байсан уу?

-6-9 настай хүүхэд өдөрт 1700-1900 ккал илчлэг авах ёстой. Үүнээс үдийн цайгаар 340 ккал илчлэгтэй хоол идэх ёстой. Бидний авсан илчлэг тодорхойлох 55 шинжилгээний дүнгээр дутагдал илрээгүй. Мөн бид өвлийн улиралд амин дэмээр баялаг аарц, чанаргана, аньс гэх мэт хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүнээр баялаг хүнсийг өгөх зөвлөмжийг сургууль болон аж ахуй нэгжүүдэд өгсөн.

-Шаардлага хангаагүй хуванцар аяга таваг хэрэглэсэн зөрчил илэрсэн гэсэн. Энэ талаар?

-Хүүхдийн байгууллагууд бусад хуванцар савыг хэрэглэхгүй. Засгийн газрын “Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай” 496 дугаар тогтоолын гурав дахь хэсэгт хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савлагаанд хэрэглэхийг хориглосон тухай заалт бий. Энэ заалтыг хангахгүй байгаа хоолны хэрэгслийг хүүхдийн байгууллагад нийлүүлэхгүй байх тухай албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн санхүүжилтээр тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 2,4,3,16 дугаар сургуулиудад гэрээний дагуу “Чиглэл” ХХК зориулалтын бус хуванцар сав нийлүүлж байсныг зогсоолоо.

-Тэгвэл ямар аяга, таваг ашиглах ёстой вэ?

-Хүнсний зориулалтын хуванцар сав нь зориулалтын тэмдэг, тэмдэглэгээтэй байх ёстой. Одоогоор аж ахуйн нэгжүүд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа учир өөрсдөө аяга, тавгаа авчирдаг сургууль, цэцэрлэг байгаа. 2020 оноос ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль хэрэгжиж эхлэхэд сургуулиас аяга, тавгийг хангана. Хүүхдэд зөвшөөрөгдсөн тэмдэглэгээтэй, дотор тал нь никель аяга тавгийг хэрэглэх нь шаардлага хангана. Шаазан, шилэн аяга, тавгийг сургууль дээрээ хэрэглэх боломжтой. Гэвч гэрээсээ авчирч байгаа хүүхдүүдэд энэ нь өвчин үүсэх эрсдэлийг дагуулдаг. Сургууль бүрт “Үдийн цайны хөтөлбөрийн зөвлөл” гэж байдаг. Тэр зөвлөл хүүхдүүдийн үдийн цайны хэрэгжилт хоол хүнсэнд хяналт тавих ёстой.

-Цайны газаргүй байгаа сургуулиуд ямар арга хэмжээ авах вэ?

-Зориулалтын бус цайны газартай нь шаардлагад нийцүүлэн өөрчлөх, цайны газаргүй сургуулиуд шинээр цайны газартай болох үүрэг даалгаврыг өгсөн. Хувийн хэвшлийн сургуулиуд өөрсдийн хөрөнгөөр тохижуулна. Харин төрийн өмчийн сургуулиудад холбогдох албан тушаалтан, шийдвэр гаргагчаар дамжуулан энэ ажлыг 2020 оны есдүгээр сарын 1-ээс өмнө шийдвэрлэнэ. Цайны газаргүйн улмаас өмнө жил Баянзүрх дүүргийн “Уудам Монгол” сургууль ахлах, дунд ангийнхны хоолыг Чингэлтэй дүүргээс гэрээгээр зөөдөг байсан. Тээвэрлэлтийн явц болон хоол үйлдвэрлэлийн явцад технологийн горим алдагдсанаас хоолны хордлого гарсан тохиолдол байдаг. Тиймээс сургуульд зориулалтын цайны газар байх нь ирэх оны “Үдийн хоол” хэрэгжилтэд нөлөөлнө гэж үзээд шаардлага тавин ажиллаж байна.

-Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу сургуулиудад ямар арга хэмжээ авсан бэ?

-Шалгалтын явцад нийт долоон акт, 95 албан шаардлага,150 дүгнэлтийг үйлдэж зөрчилтэй үйл ажиллагаа эрхэлж байсан 31 иргэн, нэгжид нийт 21 сая 500 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Мөн долоон сургуулийн үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com