Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Z үеийнхэнтэй танилцъя

Боловсрол судлалын ухааны доктор Б.Насанбаярын Z үеийнхний тухай яриаг хүргэж байна.

1996 оноос хойш төрсөн хүүхэд, залуусыг Z үеийнхэн гэдэг. Энэ цаг үеийнхнийг ойлгохын тулд тэдний онцлогийг мэдэж авах ёстой юм байна л даа.

Дижитал эрин үе буюу Z үеийнхэн

Энэ үеийнхэн одоо ажлын талбарт гарч ирж байгаа. Энэ үеийнхэнтэй өмнөх үеийнхэн зохицож ажиллахад хүндрэлтэй байдаг. Тэдэнд ямар ч асуудалгүй санагдаж байгаа юм бидэнд аймаар асуудалтай харагддаг. Дижитал эрин үеийнхэн “Надад ямар ашигтай юм бэ” гэдгийг хамгийн түрүүнд анхаардаг. 1990-ээд оноос өмнө дэлгүүрт очиход нэг загварын хувцас байна. Түүнийгээ л өмсөнө. Одоо үеийнхэн бол дэлгүүрт очоод өөртөө л таалагдсан юмыг авахыг хүснэ. Бүх сонголт нь ийм учраас тэднийг хувиа хичээсэн, өөрийгөө боддог гэж шүүмжлэх аргагүй. Өмнөх үеийнхэн эцэг эхийн хайр халамж, дүрэм журамд илүү их анхаарал хандуулдаг байсан бол өнөөгийн хүүхдүүд хувийн оршин тогтнол би-дээ илүү анхаардаг. 1996-2010 онд төрсөн хүмүүсийг Z үеийнхэн гэж нэрлэх болсон. Америкийн хүн амын 25,9 хувийг Z үеийнхэн бүрдүүлж байгаа бол монголчуудын 22,4 хувь нь энэ үеийнхэн байна. Бараг гурван хүний нэг нь шахуу энэ үед хамрагддаг.

Энэ үеийнхний 98 хувь нь ухаалаг утас хэрэглэдэг. 92 хувь нь дижитал хаягтай. 50 хувь нь өдрийн арван цагийн турш онлайнд байдаг. Энэ хүмүүст “Хөөх тэгж байна лээ шүү дээ” гэж ярих сонин биш. Сонин хачин болгоныг аль хэдийнэ мэдчихсэн байдаг. Ийм хүмүүстэй ажиллаж байгаа багш нар мэдээжийн юм яриад байх сонирхолгүй. Z үеийнхний 40 хувь нь гар утсанд донтсон байдаг.

Тэдэнд бол утасгүйгээр амьдрах боломжгүй санагддаг. 70 хувь нь өдөрт хоёр цагаас илүү хугацааг Yuotube-ээс ямар нэг юм ухаж олоход зарцуулдаг. 80 хувь нь хувийн электрон хэрэгслээ хэрэглэх боломжгүй үед маш их бачимддаг.

Энэ үеийнхний онцлог гэвэл угаасаа төвлөрөх чадвар тааруу. Энэ бол тэдний эхний сул тал. Олон юмыг зэрэг амжуулах сонирхолтой. Мөнгөнд ач холбогдол өгдөг үеийнхэн. Залуусыг ажилд орохоор ирэхдээ хамгийн түрүүнд “Цалин хэд вэ” гэж асуудаг гэж шүүмжилдэг. Хэдэн төгрөгийн цалин авч юу хийх вэ гэдэг бодитой асуулт.

Ямарваа зүйлийг эрт эхэлж, эрт үр дүнд хүрэх эрмэлзэлтэй. Илүү энтрепренер. Манай үеийнхэн шиг “За яах вэ, тэгж байгаад нэг болох байх аа” гэдэг хүмүүс биш. Илүү бүтээлч, ингэчихвэл яасан юм бэ, тэгвэл ямар вэ гэж явдаг. Юмыг огт өөр өнцгөөс харахыг нь хүлээж авах хэрэгтэй. Хүлээлт өндөртэй хүмүүс. Ямар нэг үр дүнг нэг ёсондоо тулган шаарддаг. Илүү даяаршсан. Дижитал хэрэгсэлгүйгээр амьд явах боломжгүй шахуу боддог. Ийм хүмүүсийг “Ном уншихгүй байна” гэж шүүмжлэх нь учир дутагдалтай. Тэдний байр сууринаас харахад ном уншиж суухын оронд унаанд явахдаа сонсчих боломжтой. Өөр сонголтууд байхад ганц юм шаардвал зөрчилдөнө.

Сошиал медиа бол тэдний хоёр дахь гэр. Энэ үеийнхний 82 хувь нь телевиз үзэж байхдаа давхар фэйсбүүкт “ухдаг”.

Тэр хүмүүсийн 99 хувь нь фэйсбүүкт, 63 хувь нь YouTube-д, Instagram хэрэглэдэг 50 хувь байна.

Generation Z үеийнхний идэвхтэй байдаг таван групп

Кино сонирхогчдын групп. Кинонд бол хамгийн их ач холбогдол өгдөг. Гар утас, дуу хөгжим, спорт, гоо сайхны группүүдэд хамгийн их хамрагддаг байна.
Тэдний 70 хувь нь инээдмийн, хөгжилтэй хэлбэрийн контентуудад дуртай. Гэтэл томоотой суулгаад “Хөөе, чи наашаа хар” гээд хичээл заагаад байвал тэр амьтдын хувьд сургууль там болж хувирна.

Энэ үеийнхний сэтгэл зүйн онцлог

Бие даасан байдлыг эрхэмлэдэг. Сэтгэл зүйн хувьд эмзэг. Амиа хорлох үзэгдэл цөөнгүй. Өөрийнхөөрөө сонголтоо хийж, шийдвэр гаргадаг учраас бусдаас үг сонсох, үг даахдаа тааруу. Сэтгэл хөдлөлөө бодитойгоор илэрхийлэхээсээ цахим орчинд эможигоор илэрхийлэх дуртай. Өөртөө үнэнч байхыг хүсдэг. Олон зорилго тавьдаг, нээлттэй. Гэр бүлийн гишүүдийн шийдвэр гаргалтанд хамгийн их нөлөөлөгчид байдаг. Санаа бодлоо илэрхийлэгч, үзэл бодлоо хамгаалах хандлагатай. Аав ээж томчууд гэтэл “Чи дуугүй бай”, “Миний хэлснээр яв” гэж шаарддагаас болоод зөрчил үүсдэг. Тэднийг эерэг аргаар хөгжүүлэхийг хичээгээрэй. Тэгэхийн тулд авьяас чадварыг нь хөгжүүлэх ёстой. Авьяас чадвараараа дамжуулж хүн өөрийгөө таньж мэднэ. Энэ үеийнхний болохгүйтэй нь бус болж байгаад нь илүү тулах ёстой.

Сэтгэл зүйн байдлаасаа шалтгаалж, дэлгэцэнд донтох гэх мэт шинэ төрлийн эмгэгт өртдөг. “Мууг дагавал могойн хорлол” гээд хоёр туйлд хувааж хаяж хэрэггүй. Өнгөрсөн жил “Этүгэн” дунд сургуульд подкаст туршсан. Жишээ нь 16 лекцийн наймыг нь багш подкастаар хийгээд системд тавьчихаар багш ярьснаас илүү сонсох нь сурагчдад кайфтай байсан. Ард нь хөөрхөн ая явдаг. Тэгэнгүүт санал бичиж байгаа юм. “Ардах аяа солимоор байна. Багш тэгмээр байна” гэх жишээтэй. Ингэвэл надад гоё байна гэдгээ илэрхийлээд байгаа юм. Бүх подкастын араас санал авахад түүнийгээ дагаад багш нар сэтгэл хангалуун үлдсэн. Нээрэн нэг юмаа анги болгонд орж ярьж байхаар нэг ярьчхаад, дээр нь FDF-ээр материалыг нь өгөөд, хэлэлцүүлгийг нь яаж хийх вэ гээд шинэ арга барилд суралцаж байна л даа.
Чөлөөт цагаараа хийх дуртай зүйлс гэхээр 59 хувь нь найз нөхөдтэйгээ уулзах, 46 хувь нь спорт зааланд тоглох, 34 хувь нь хөгжим сонсох, 26 хувь нь кино үзэх, 22 хувь нь интернэтээр аялах дуртай гэсэн байна. Нөхөрлөлийг өндөрт тавьдаг нь эндээс харагддаг.

Z үеийнхэнтэй хэрхэн харилцах вэ?

Хамгийн гол нь чин сэтгэлээсээ хүн ёсоор хандах. Зорилгодоо хүрэхэд нь тусалж, төвлөрч ажиллахад нь сонирхолтой арга барилаар дадалд сургах.

Аливааг олон талаас нь харах сэтгэлгээг нээж, сонголт хийх боломжийг олго.

Хэзээ ч бусадтай бүү харьцуул. Хүүхэд бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаар нь хүлээж ав. Дотоод сэдэлжүүлэлт өгөх хэрэгтэй. Гэхдээ энэ нь “Чамайг онц сурвал дугуй авч өгнө” гэх биш. Гэрийн даалгавар хийхийн ач холбогдлыг ярихгүйгээр “Чамайг аягаа угаавал мөхөөлдөс авч өгнө шүү” гэх мэтээр наймаалцдаг. Том болохоороо их юм нэхээд эхэлдэг. Багаас нь тэгж харьцчихаад гэнэтхэн “Хүнээс юм нэхлээ” гээд буруутгадаг. Юунд ач холбогдол өгөх, юуг авах, орхихыг нь ойлгуулах хэрэгтэй. Өнөөдөр гэрийн даалгавраа хий гэж шахахын оронд. Сонголт өг. Чи өнөөдөр үүнийг хийхгүй байж болно. Гэхдээ тийм боломж байна. Нөхцөл байдал ийм л болж хувирна гэдгийг ойлгуулах учиртай. Z үеийнхнийг ойлгохгүй болохоороо хүүхэдтэйгээ зөв харьцаж чадахгүй, сэтгэл хөдлөлийг нь зөв чиглүүлж чаддаггүй юм байна. Үл хайхарч, буруутгадаг, зөнд нь орхидог. Ийм гурван төрлийн эцэг, эх байна гэнэ. Хүүхдийнхээ сөрөг сэтгэл хөдлөлийг ойлгож ач холбогдол өгөхгүй. “Уйлсаар уйлсаар хүн болдог юм” гэдэг. Уйлж байгаад нь анхаарвал тэр хүүхэд хожим хүний төлөө анхаардаг болдог. Хүн уйлж, баярлаж байсан ч тоодоггүй гөлгөр хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн хайрын сав дүүрээгүй учраас насан туршдаа үл хайхрагч болдог. Чи уурлалаа гээд загнаад байдаг. Хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн хэл хөгжөөгүй байдаг юм байна. Заримдаа бухимдаж орилж чарлаж, хүнд нөхцөлд оруулдаг . Хэдий таван настай байсан ч бачимдаад байна гэдгээ хэлж чаддаггүй. Энд тэнд очиж өшиглөдөг, юм цохидог. Үүнийг нь хэцүү хүүхэд болох нь гэж шүүмжлэх бус ойлгож хүлээж авах учиртай. Үнэхээр хэцүү байна уу гэж асуух ёстой гэнэ л дээ. Үнэхээр чи гомдсон уу гэдэг. Нийгмийн баялаг харилцаа. Харилцааг амжилттай удирдахын тулд уурлаж бухимдсан үед нь хаячихдаг биш далимдуулаад хэлж ярилцах боломж олгох ёстой. Төрж байгаа мэдрэмжээ нэрлэхэд нь тусал. Атаархсан юм уу гэж асуу. Хүн болгонд атаархал төрдөг юм гээд хэлчихвэл айж ичээд байхгүй, ач холбогдол өгөхөө больдог юм байна. Юу болох болохгүйн хязгаар тогтоох ёстой. Зоргоор нь байлга гэсэн үг бас биш. Хязгаар тогтоохдоо ээж, аав нар харгис ханддаг. “Чамайг тэгвэл мөчийг чинь санжуулаад өгнө шүү” гэдэг. “Мангас хүрээд ирнэ шүү” гэхээр хүүхдийг бодит бус айдаст автуулдаг. “Хэзээ ч цонхон дээр гарч болохгүй, тэгвэл үхнэ. Хэзээ ч болохгүй гэдгийг ойлгуулахын тулд ганц нэг саваа үзүүлж болно” гэж байгаа юм. Яагаад гэдгийг тайлбарлаж хэлэх ёстой.

3-5 насанд нь хийсвэрлэх, төсөөлөн бодоход нь туслан үзвэр үйлчилгээнд хамруулах чанартай цаг гаргах учиртай. Энэ насанд нь чанартай цаг гаргаагүй бол насан туршид нь алдааг хүлээж авна. Гэртээ хамт байгаа мөртлөө зурагт үзээд, сонин уншаад байж болохгүй.

Хүүхдийнхээ төлөө та юу хийх вэ?

Өөрөө хэлээгүй ч биеийнх нь хэлэмжээр ээж, аав нар ойлгож байдаг. Юу хүсээд сонирхоод байгааг нь таньж мэдэх ёстой.

Итгэл үзүүлж, шийдвэр гаргахад оролцуулж байх ёстой. Ингэх үү, тэгэх үү? Чи тэг гэх мэтээр. Энэ үеийнхний онцлогийг мэдрээд харилцаагаа зөв болгохыг XXI зууны чадвар гэх мэтээр олон янзаар нэрлэдэг. EQ чадвар бол хандлага юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com