Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төр: Хандлагаа өөрчилье, шинжлэх ухаанд хөрөнгө оруулъя Эрдэмтэд: Чихэн дээр сарнай ургуулаад мартчих вий

Төрийн хандлага

Дэлхийд дунджаар нэг сая хүнд ногддог судлаачдын тоо 1500 байдаг бол Монголд өдий тооны хүнд 520 орчим судлаач ногдож байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин цөөн байгааг “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-д “Хандлагаа өөрчилье” үндсэн илтгэлийг тавьсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг дурдлаа. Эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо жилээс жилд цөөрөх хандлагатай байгаа нь цалин бага гэх мэт шалтгаантай байгааг сайд “оношилсон” юм.

Эрдэмтдийн зүгээс хэлсэн санал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана гэж уг чуулганыг ивээлдээ авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх амласныг салбарын сайд нь мөн давтлаа.

“Улс орны хөгжлийг тодорхойлох нэгэн үзүүлэлт болох нэг хүнд ногдох шинжлэх ухаан, боловсролын хөрөнгө оруулалтын үзүүлэлт АНУ-д 100 ам.доллар, Японд 900 ам.доллар, Финландад 800 ам.доллар бол Монголд нэг ам.доллар байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын практикаас харахад, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг бол, манай улсын хувьд 67,3 хувийг цалин, тогтмол зардалд, үлдсэн 32,3 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Энэ байдлыг өөрчилье!” хэмээн Ё.Баатарбилэг сайд онцолсон.

Төр шинжлэх ухаанд үлдэгдлийн зарчмаар хөрөнгө хуваарилдаг бус энэ салбарын хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Төр шинжлэх ухааныг тунхаглалын шинжтэй дэмждэг бус захиалга өгдөг байя. Төрийн бодлого шийдвэрийг судалгаанд суурилж гаргана. Эдийн засгийн төрөлжилтийг бий болгоно хэмээн урсгаж байсан сайдын сайхан үгсийг өмнөх өдөр нь хуралдсан салбар хуралдаануудын үеэр эрдэмтэд хэлж, хүсч, гуйж байсан юм. Эдгээрийг салбарын сайдын амнаас давтан сонсохдоо төр эрдэмтдийнхээ үгийг хүлээж авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх гэж байна гэж итгэх үү, аль эсвэл зөвхөн сайхан яриад өнгөрч байгаа хэрэг үү гэж цөөнгүй оролцогч эргэлзэж байна лээ.

Шинжлэх ухаанд хөрөнгө оруулна хэмээн төр барьж байгаа эрхмүүд уралдан амлаж байгаа ч бодит байдалд 2018-2019 онд хөрөнгө оруулалт 0 төгрөг байсныг Ё.Баатарбилэг сайдын урт илтгэлд ч дурдагдсан. “Бодлогын шийдвэрт шинжлэх ухааны судалгааг тусган ажиллахад төрийн байгууллагын чадавх сул байгаа”-г сайд хүлээн зөвшөөрсөн юм. Юутай ч тэрбээр Хууль эрх зүйн орчны шинэчлэл хийхээ амлаад, Шинжлэх ухаан технологийн хуульд дараах өөрчлөлт хийхээр тусгаж байгаагаа хэлсэн юм.
Яам, аймаг, нийслэлийг Шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй болгох, Эрдэм шинжилгээний бодлогын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож, санхүүжүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед 36 сарын тэтгэмж олгуулахаар тусгах гэнэ.

Уг хуралд ач холбогдол өгч, хүрэлцэн ирж үг хэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга “100-гаад жилийн хугацаанд эрдэмтдийнхээ үгийг сонсч байсан анхны тохиолдол гэвэл Гиннесийн номонд орох байх” үгэн дундуураа хувийн сэтгэгдлээ илэрхийлнэ лээ.

Эрдэмтдийн хандлага

“Чихэн дээр сарнай ургуулаад мартчих вий” гэж болгоомжилсон эрдэмтэд ч танхимд цөөнгүй байсан агаад тэднийг төлөөлж үгээ хэлсэн Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Хүрэлбаатарын яриаг хүргэе.

-Би баруун Европт олон жил ажилласан. Хөгжсөн улсууд экспертийн системээр ажилладаг. Эксперт юу хийхийг заадаг. Дарга нар бол менежерүүд. Экспертүүдийн үгийг биелүүлдэг системтэй. Ах нь 2016 оноос Монголд ажиллаж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар гэрээгээ цуцлаад, Монголдоо ирсэн. Би БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Их Энергийн институт дээр төвлөрдөг олон Улсын БЭСIII мега төсөл дээр Монголын талыг хариуцсан эрдэмтэн хүн байгаа юм. 2017 онд Төрөөс шинжлэх ухаан технологийн салбарт барих бодлого гаргасан. Түүнд гадаад харилцааг хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэсэн заалт орсон юм. Гэтэл яг амьдрал дээр тэр заалт хэрэгждэггүй. Бүх юмаар хязгаарласан байдаг. Шинжлэх ухааныг хөгжүүлэх Монгол арга гэж байхгүй. Дэлхийд яаж хөгжсөн бид түүнийг л дагана. Би олон улсын байгууллагуудад ажилласан, эксперт хийсэн. Шинжлэх ухааны салбар хэцүү л дээ. Дэд эрдэмтэн хамгаалах, доктор болох, их сургуульд ажиллах, олон улсын институтэд ажиллах гэдэг огт өөр. Би цөмийн физикч хүн. Цөмийн ба эгэл бөөмийн физикч гэдэг нь дэлхийн мэдлэгийг урагшлуулдаг, анхдагч технологиудыг тэнд л бий болгодог. Дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг хамгийн ноён оргилд нь байдаг, нарийн менежменттэй газарт ажиллаж байсан. 2016 онд Монголд орж ирэхэд уур хүрэхээс өөр юм байгаагүй. Бүх юм нь худлаа, хоорондоо зохицохгүй. Нэг л сайхан чихэн дээр сарнай ургуулж, сайхан ярьсан улсууд. Хийж байгаа юм юу ч байхгүй. С.Баяр сайдын үеэс авхуулаад гадаадад ажиллаж байгаа хүмүүсээ авчиръя, нөхцөлийг нь хангая гээд ярьсан. Манай салбарт над шиг хүн баруунд эксперт хийж байсан гэдэг монгол хүний оюун ухаан дэлхийн ямар ч салбарт өндөр түвшинд хүрч чадахыг харуулж байгаа. Цөмийн ба эгэл бөөмийн эрдэмтэд улс төртэй ойрхон байдаг. Яагаад гэвэл хоёр систем улс хоорондын хүчний харьцааг өөрчилдөг улсууд байхгүй юу. Орос, Хятад, Америк гээд нэг туйлт бодлого байсан. Сүүлд хоёр туйлт бодлого боллоо. Хүчний харьцаа, зэвсэг техник бүх юм шинжлэх ухаанд суурилдаг. Шинжлэх ухаан дундаа цөмийн ба эгэл бөөмийн физикт суурилдаг. Түүний ололт амжилтыг ашиглаж байж улс хүчтэй болдог. Мөнгө бол хоёр дахь асуудал. Ямар судалгаа хийх вэ, судалгаагаа яаж ашиглах вэ гэдэг нэг номерын асуудал. Тэр нарийн технологи дээр ажилласан, суурь судалгаа технологи менежмент дээр ажиллаж байгаад ирсэн эрдэмтэнг Монгол ашиглаж чадахгүй байна. Улс төр бужигнаж, төр засагтай ярилцах хэцүү байна. Хандлагаа өөрчилье гэвэл хөгжсөн газрын туршлагыг авах хэрэгтэй. Германд зочин судлаачаар арван жил ажилласан. Хамгийн эхэнд хэлсэн үг нь “Бид таныг урьж ажиллуулж байна. Танаар хийлгэх юмыг бид чадахгүй учраас таныг урьж авчирсан. Танд бид гэрээний дагуу хийх ёстой зүйлийг хэлсэн. Яаж хийхийг та шийд. Юу шаардлагатай гэдгээ бидэнд хэл. Бүх нөхцөлийг чинь хангаж өгнө” гэсэн. Өрөөнд явахад утсанд тээглэж байгаа юм. Маргааш ороод ирэхэд утас тээглэхээргүй болгочихсон байлаа. Экспертийн системд орчихвол дарга нарт үүнийг хий гэх эрхтэй хүмүүс нь экспертүүд. Гэтэл одоо Монголд хандлагаа л өөрчлөхгүй юм бол дарга болохоороо л бүх юмыг мэддэг болчихдог. Яагаад мэддэг гэдгийг би ойлгосон л доо. Мөнгийг нь барьчихдаг. Тэгээд л боллоо. Том дарга нарын лоббигоор, эсвэл хандив өгсөн хүмүүс дарга болж байна. Гарч ирээд, местээ ашиглаж улсын мөнгийг угаах гэсэн хандлагатай хүмүүс олон байна. Хандлагаа өөрчилье гэдэг уриа нь таалагдаж байна. Хэрэгжих үү үгүй юу гэдгийг мэдэхгүй байна гэсэн юм.

Болж бүтэж байгаа зүйлс ч байна

Шинжлэх ухаан, бизнесийг хослуулан хөгжүүлж байгаа эрхмийн үгийг анхдугаар их хурлын үеэр сонслоо.

Манба дацан хийдийн хамба, гавьяат эмч Д.Нацагдорж хамбаас Монголын уламжлалт анагаах ухааны дэвшил ямар шатандаа явааг сонирхлоо.

 

-Өнөөдөр шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурал болж байна. Ерөнхийлөгч оролцож үг хэлж, Ерөнхий сайд ивээлдээ авч, энэ том шинжлэх ухааныг салбар салбараар нь сайжруулж хөгжүүлэхийн төлөө хэлэлцсэн чухал хурал болж байна. Монголын уламжлалт анагаах ухаан асар том шинжлэх ухаан. Ирээдүйд шинжлэх ухааны хөгжлийн нэгэн том салбар байна гэж ойлгож байна. Тиймээс уламжлалт анагаах ухааны өв сан, мэдлэг ухаан, гүн ухааны судлал, хүн төрөлхтнийг анагаан эдгээдэг энэ том салбар луу Монгол Улс бодлогоо чиглүүлэн хамтрах нь чухал. Манба дацан эмнэлэгт 2019 онд хориод улс орны хүмүүс ирж эмчлүүллээ. Энэ бүхэн Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд гарах боломжтойг харуулж байна. Үүнийг улам хөгжүүлж дэлхийн хүмүүст чанартай үйлчилгээ үзүүлье, эх орныхоо нэрийг өндөрт гаргая гэсэн эрмэлзлээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ бид хэд хэдэн судалгааны ажлуудыг амжилттай хийж байна. Ирэх жил нэг судалгааны ажлаараа инновацын бүтээгдэхүүн гаргана. Монголд төдийгүй дэлхийд тулгамдсан бохир өөх тос, асуудлуудыг уламжлалт анагаах ухаанаар төгс эмчилж болно гэдэг үр дүн гарч байгаа” гэв.

-Танайх жингийн илүүдлийн асуудлаар судалгаа хийж байгаа гэсэн үү?

-Жингийн илүүдэл зүрх судас, даралт гээд олон өвчний эх үүсвэр болдог учраас цэвэр монгол уламжлалт эм тангаар эдгээж байгаа нь цаашдаа үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.

-Таны дэвшүүлж байсан санааг төрөөс хэр дэмжиж байгаа вэ. Эмнэлгүүдийн эмч нар ачааллаа даахгүй байна. Өрх, анхан шатны эмнэлэгт уламжлалт анагаах ухааны эмч байвал настай хүмүүст төдийгүй бүх хүнд тустай байх болно гэж ярьж байсан?

-Эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааныг түлхүү авч үзэх шаардлагатай талаар Д.Сарангэрэл сайд олон үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүл мэндийн яаман дээр ч энэ асуудал нэлээд яригдаад, эрүүл мэндийн чиглэлээр уламжлалт анагаах ухааны бодлогууд шинээр тусгагдаж байгаа. Уламжлалт анагаах ухааны салбаруудыг эрчимтэй явуулъя гэдэг уур амьсгал бодлого явж байгаа учраас ойрын ирээдүйд үр дүн нь гарна гэдэгт итгэж байгаа гэв.

Төрийн ордонд болсон “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-д 800 гаруй эрдэмтэн, судлаач оролцлоо.
Монголын эрдэмтдийн бүтээл дэлхийн түвшинд үнэлэгдэж, хэвлүүлсэн бүтээлийн тоо өсчээ. Сүүлийн 10 жилийн дотор монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өссөн. Жилийн дундаж өсөлт нь есөн хувь байна. Скопуст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд оржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com