Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сүлжээний бизнес зүсээ хувиргаж, улстөрчдийн хамгаалалтад цэцэглэн хөгжсөөр байна

Саяхан нэг танил маань надад “107 еврогоор платинкойн зоос худалдаж авах”-ыг санал болголоо. 107 еврог өнөөгийн ханшаар тооцож үзвэл 300 орчим мянган төгрөг болж байгаа юм. Энэ бол ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт гэж тайлбарлах бөгөөд гурван жилийн дараа 69 сая төгрөгтэй болох боломжтой гэсэн юм. Дээрх мэдээллийн мөрөөр бид цахим мөнгө, криптовалютын талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Юуны өмнө цахим мөнгөний журам баталсан Монгол банкны хэвлэл мэдээллийн ажилтнаас энэ талаар тодруулахад, “Одоогоор дээрх журмын дагуу Мобикомын “candy” албан ёсоор бүртгэлтэй байгаа. Нэг candy-нэг төгрөгтэй тэнцдэг. Харин Юнителийн GG оноо бэлэн мөнгөнд хувирах боломжгүй учраас үүнд хамаардаггүй. Тэгэхээр биткойн болон түүнтэй адил цахим мөнгийг манай улс албан ёсоор зөвшөөрөөгүй гэсэн үг. Монголбанкнаас өнгөрсөн жил энэ талаар мэдэгдэл хийсэн. Цахим мөнгө дээр олон улсын төв банкууд ямар байр суурь илэрхийлэхийг бид ажиглаж байна. Иргэд үүнд маш болгоомжтой хандахыг уриалаад биткойн худалдан аваад хохирсон иргэдийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн” гэв. Улсын бүртгэлийн ерөнхий газар ч түүхэндээ нэг ч сүлжээний маркетингтай компанид албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй байдаг аж.

Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй гэдэг бол хууль бус үйл ажиллагаа гэсэн үг. Хууль бус үйл ажиллагаа гэдэг хэзээ нэг өдөр, хэн нэгнийг хохироох нь дамжиггүй. Энэ талаар сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба ярихдаа, “Сүлжээ үүсгэдэг пирамид луйврууд бүгд бялуу шиг амттай үгээр эхэлж, иргэдийг аль хэдийнээ элсүүлчихсэн байдаг. Сүлжээний бизнес нь пирамид тогтолцоотой Понзын схем бөгөөд дотроо хоёр янз. Бараа бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлт дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга бий. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчдэд хүргэх тактикийг барьдаг. Харин нөгөөх нь гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар. Хоёр дахь аргыг ашиглаж, олон хүнийг хохирогч болгосон залилангийн хэргүүд манайд цөөнгүй гарсан. Одоо ч гарсаар байна. Учир нь монголчуудын гэнэн итгэмтгий зан тэдний хорхойг улам хүргэх болж. Манай улсад 1972 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гадаад, дотоодоос нийтдээ 600 гаруй сүлжээний компаниуд орж ирсэн. Тэд ашигтай бол үргэлжлүүлээд компани байгуулаад явдаг. Амжилтгүй бол орхиод дахин нэгийг оруулж ирэх маягаар явдаг. Сүлжээний бизнес орж ирсэн 27 жилийн хугацаанд бүхэл бүтэн мэргэшсэн хэд хэдэн бүлэглэл Монголд бий болсон гэж хэлж болно. Сүлжээний бизнес нь цаанаа цэвэр ашиг хонжоо олох, залилангийн асуудлыг дагуулдаг гэдэг нь энэ төрлийн гарсан бүх хэргээс бэлээхэн харагдаж байна. Өнөөдрийг хүртэл энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаас өөр хяналт тавьж, анхаарч байгаа төр хууль, хяналтын байгууллага байхгүй. Энэ нь өөрөө том асуудал” гэсэн юм.

Дээр дурдсан платинкойн бол Жи-тайм, Орифлейм, Амвэй, Биткойны өөр нэртэй бас нэг хувилбар нь гэсэн үг. Энэ талаар Д.Чимэддамба ярихдаа, “Платинкойн бол фаундын залилан. Ер нь амар хялбар зүгээр сууж байгаад мөнгөө өсгөх залилангуудын дийлэнх өгөөш нь тодорхой хугацааны дараа гэж хэлдэг. Хамгийн гол нь платинкойн, биткойн, onecoin, криптовалют, skyway зэрэг цахим мөнгөний сүлжээний хохирогчдод хариуцлага нэхэх эзэн байхгүй. Олон улсын сүлжээ учраас Монголбанк, монгол төр тэдний өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй байдаг. Тийм болохоор ийм төрлийн сүлжээнд орохгүй байх нь л хамгийн зөв сонголт” гэв.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж буйгаар “Сүүлийн гурван жилд залилах гэмт хэргийн эзлэх хэмжээ 7-12 хувь хүртэл өссөн. Үр дагаварт нь 35 мянган иргэн 56 тэрбум төгрөгөөр хохирсон. Гадаадын хөрөнгө оруулалттай гэх нэрийн дор сүлжээний тогтолцооны луйврын аргаар иргэдийг төөрөгдүүлж, хууль бус мэдээллээ цахим мэдээллийн сүлжээгээр олон нийтэд хүргэж, их хэмжээний мөнгө залилан авч байна. Тэд сүлжээ үүсгэхдээ нэр өөрчлөх, урамшуулал олгох, бараа бүтээгдэхүүнээр хуурах аргаар богино хугацаанд, хялбар аргаар мөнгөө өсгөх гэсэн иргэдийн санаанд тулгуурлан гэмт хэргээ үйлддэг. Иргэд ногдол ашиг, урамшуулал авахын тулд гэр бүл, хамаатан садан, найз нөхдөө сүлжээнд татан оролцуулж, пирамид сүлжээ үүсгэдэг боловч элсэх хүнгүй болсноор пирамид сүлжээ нурдаг байна. Ингэж иргэд хохироод үлддэг” гэсэн юм.
Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Дээрх сүлжээ үүсгэн залилах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 5-12 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан” байдаг аж. Гэвч өнөөдөр Монголд сүлжээний бизнес эрхэлж, иргэдийг луйвардаж буй тэдгээр гэмт хэрэгтнүүдээс хариуцлага хүлээсэн хүн тун цөөхөн байна. Түүнчлэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, хяналт шалгалтаа тавих ёстой СЗХ, МХЕГ, ШӨХТГ, НЭМХ, ЭМЯ, ЦЕГ, МБА, ҮТЕГ, ТЕГ гэх мэт газрууд өөр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг учраас энэ завсраар нь цахим мөнгө криптовалют гэх мэт понзын залилан, пирамид тогтолцоот залилангууд цэцэглэсээр байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, сүлжээний бизнесийн ард нэр бүхий улстөрчдийн нэр холбогддог гэх мэдээлэл ч байна. Өрнөөс өр, цалингаас цалингийн хооронд амьдарч буй монголчуудын ганц хүсэл нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх. Тэдний хүсэл мөрөөдөл бас сул тал дээр нь тоглолт хийж сүлжээний бизнесийг хаацайлж, дэмжлэг үзүүлдэг арав гаруй улстөрчид байдаг тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

С.Амарсайхан ба “Skyway”

Тухайлбал, Нийслэлд агаарын дүүжин зам барихаар төлөвлөж байсан хотын дарга С.Амарсайхан “Skyway” цахим мөнгөний сүлжээнд манлайлан оролцож, иргэдэд итгэл найдвар төрүүлж байгаа аж. “Skyway”сүлжээ Монголд орж ирээд таван жилийн нүүр үзэж байгаа бөгөөд долоон шатлалт криптоюнит хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. Криптоюнитийн худалдан авалтын багцад бүртгүүлсэн хүн бүрт 20 доллар бэлэглэдэг бөгөөд 100 доллароор хувьцаа худалдаж аваад клубын хаалттай гишүүн болдог юм байна. Дэлхийн шинэ эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулцгаая хэмээн уриалдаг энэхүү сүлжээнд элсэгчид хотын “Мээр”-ээр ихэд бахархдаг юм билээ.

АШУИС-ийн захирал Г.Батбаатар ба “4life transfactor”

Монголд орж ирээд арван жилийн ойгоо тэмдэглэж буй “4life transfactor” нэртэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг сүлжээнд АШУИС-ийн захирал асан Г.Батбаатарын нэр холбогддог гэнэ. Хэдхэн сарын өмнө арван жилийн ойгоо тэмдэглэсэн тус сүлжээний бүтээгдэхүүн аливаа өвчинг эдгээж, анагаадаг гэж сурталчилж буй нь хууль бус үйлдэл юм. Чухамдаа сүлжээний компанид эм гэж байдаггүй. Хүчитгэж нэмсэн хүнс төдийхөн зүйл гэдгийг эх сурвалж онцолж байлаа.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ба “Жи тайм”

Цагдаагийн ерөнхий газар албан ёсоор хэрэг үүсгэж, шалгаж байсан “Жи тайм” сүлжээтэй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нэр холбогдож байжээ. Уг хэрэгт нийтдээ 11734 иргэн хохирсон хэмээн мэдүүлэг өгч, иргэд 26 тэрбум төгрөгөөр хохирсон гэх албан мэдээлэл бий. Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гэгддэг “G-time” сүлжээний бизнесийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжихээр болсон гэх мэдээлэл тухайн үед цахим ертөнцөд цацагдаж байжээ. Тодруулбал, энэ тухай “GTIME ELIT bag”-ийн фэйсбүүк группт “Gtime-ийн үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрч, 2017 оны хоёрдугаар сарын 3-нд манай конференцэд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор дэмжиж оролцоно” хэмээн мэдээлж байсан ажээ.


“Хас”-ын Ч.Ганхуяг ба “Биткойн”

“Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг жилийн өмнө биткойнд хөрөнгө оруулалт хийсэн нь биткойнд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлсэн гэхэд болно. Тухайн үед биткойны ханш 12 мянган ам. долларт хүрч байгаад таван мянга руу орж навс унасан. Харин энэ үед Ч.Ганхуяг захирал “Биткоиноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй. Биткоин худалдаж авч байгаа хүмүүст зөвлөхөд нэгдүгээрт, бүр мөсөн алдах боломжтой хэмжээнд худалдаж ав. Авсан бол өдөр бүр ханшийг нь битгий хар” хэмээн зөвлөж байжээ. Харин хохирогчдын зүгээс “Ханшийн уналтаас болж бид хохирсон тул төрөөс нөхөн олговор олгох ёстой” хэмээж байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com