Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Иргэдийн түрийвчийг “Сүх”-дсэн мөчлөг

УИХ-ын сонгуулиар 65 суудал авсан МАН 2016 оны долдугаар сарын 30-нд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн  “Мэргэжлийн” хэмээн тодотголтой Засгийн газрыг томилсон. Гэвч МАН-ын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл ширүүсч  1.1 жилийн дараа буюу  2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар огцруулсан билээ.  Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг УИХ-ын гишүүд, эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад хувааж өгсөн, эдийн засгийн өсөлт саарч бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг шалтгаанаар огцрох дээрээ тулсан юм. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар огцруулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Харин УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үед тэсч үлдсэн. МАН-ын энэ эрх мэдлийн төлөөх тулааны золиосонд иргэдийн аж амьдрал, түрийвч дэх хэдэн төгрөг үрэгдсэн. Үрэгдсээр ч байна. Засгийн газар ч үнийн хөөрөгдлийг дарж чадаагүй. Ямар нэг арга хэмжээ ч аваагүй билээ. Ийм учраас У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажиллаж эхэлснээс хойш  эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, төгрөгийн ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж ирсэн юм. Тухайлбал, 2017 оны долдугаар сард нэг ам.доллар 2352 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр 2667 төгрөгт хүрлээ. Мөн монголчуудын хамгийн их хэрэглэдэг юанийн ханш  тухайн үед 346 төгрөг байсан бол эдүгээ 373 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Ингээд дараах хүснэгт, графикаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ хэрхэн нэмэгдсэнийг харж болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com