Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сайжруулсан түлшнээс болж дөрвөн хүн амиа алдаж, 30 гаруй хүн угаартаад байна

-Нүүрс түлэхийг хориглосон учир сайжруулсан түлш хэрэглэж буй хүмүүс нэмж хордохгүй гэх баталгаа алга-

Сайжруулсан түлшинд 30 гаруй хүн хордсоноос дөрөв нь нас барсан ноцтой хэрэг гарлаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд угаартаж хортсон байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд “Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв”-д хордлогын шинжтэй ирж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Ж.Батбаясгалан: Сайжруулсан түлшинд эргэлзэх хэрэггүй

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Угаартсан гэх шалтгаанаар 35 иргэн хандсан. Одоогоор зургаа нь эмчлүүлж байгаагаас 16 настай нэг иргэний биеийн байдал хүнд байна. Барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг, шинжилгээнд орсон бүтээгдэхүүн ч дахин шинжилгээ авсан. Ингээд угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс 23 дээж авч гурван лабораторид шинжилгээ хийсэн. Өнгөрсөн жил угаарын хийнд хордсон 50 гаруй тохиолдол гарсан.Тавантолгойн түлш нь 30 орчим мянган тонн түлэгдсэн. Тиймээс тус түлшнээс угаартсан гэж хэлж болохгүй. Эцэст нь болохгүй зүйлийг болж байгаа гэж нотлох гээд байгаа юм биш, сайжруулсан түлшны горим, стандартын шаардлага алдагдуулснаас ийм осол гарсан байж магадгүй. Сайжруулсан түлшинд эргэлзэх хэрэггүй” гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Тавантолгойн түлшинд нийслэлийн мэргэжлийн хяналтаас шинжилгээ хийж, шалгалт явуулсан. Ингээд тухайн түлшийг нийслэлийн 200 мянган өрхийг нэгэн зэрэг хэрэглэж болох юм байна гэж үзсэн. Энэ удаагийн угаарын хийн хордлого иргэдийн хэрэглээтэй холбоотой байж болох юм” гэсэн юм.

Ийнхүү энэ сарын 3-4-ний өдрийн шөнө хордсон 30 гаруй хүнээс дөрвөн ч хүн нас барж, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байхад хэвлэлийн хурал хийсэн албаны хүмүүс өөрсдийгөө хамгаалж, иргэд рүү буруугаа чихэж эхэлсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Нийслэл даяар сайжруулсан түлш хэрэглэж байгаа өнөө цагт яаралтай онцгой байдал зарлаж, бодит болсон явдлын үнэнийг дэлгэж арга хэмжээг шуурхай авахгүй бол дахиад ч хүн хордох, амиа алдах эрсдэлтэй Монголчууд нэгэнт нүүр тулжээ.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан дүгнэлтээр иргэд угаартсан тохиолдол нь сайжруулсан түлштэй шууд холбоотой бус харин иргэдийн буруу хэрэглээтэй холбоотой гэсэн үгийг ч бас хэлж байна. Харин иргэдийн үзэж буйгаар сайжруулсан түлшнээс болж угаартаж хордсон гэцгээж байна.

Хоёр хүүхдийг нь нас барсан гэдгийг нь аав, ээжид нь хэлж чадахгүй сууна

Сайжруулсан түлшнээс хордож, хоёр хүүхэд нь нас барсан золгүй явдлын тухай хохирогчдын ар гэрийнхэн ийнхүү ярив.
Иргэн С:
-Манай дүү утастаад хүүхдүүд маань гиншиж уйлаад сандаргаад байна гэсэн. Тэгээд удалгүй аав нь хоёр хүүхэдтэйгээ ухаан алдаад уначихсан. Сэхээх гэж байсан эхнэр нь ч бас ухаан алдчихсан. Энэ үед дуудлага өгсөн байсан яаралтай түргэн тусламж маш хурдан ирсэн. Ирээд хоёр хүүхдийг үзээд нас барчихсан байна гэдгийг хэлсэн. Дахиад нэмж түргэний эмч ирж, аав, ээж хоёрыг нь сэхээх гэж нэлээн оролдсон, зүрх нь зогссон байхад нь яаралтай арга хэмжээ авснаар зүрх нь цохилоод эхэлсэн гэсэн. Ингээд тэднийг эмнэлэг аваад явсан. Тэр орой дүү гэртээ анх ороход уксус шиг үнэртэж байсан гэсэн. Тэднийх олон жил нүүрс түлж амьдарсан учраас угаар гэж юу болохыг сайн мэднэ. Бас сэрэмжилж чадах улсууд. Тэгтэл ямар ч утаагүй байсан гэж байгаа юм. Тэднийх сайжруулсан түлшийг сая анх удаа хэрэглэж эхэлсэн шиг байгаа юм. Цагдаагийнхан гэрт нь ирж хэрэглэж байсан түлшийг аваад явсан. Ийм аймаар ноцтой хэрэг болсон, хоёр жаахан хүүхэд нь өнгөрчихсөн. Одоо аав, ээж нь хордогоос дөнгөж ухаан орж байна. Хүүхдээ байнга асууж сураглаж байна. Бид хоёр хүүхдийг нь нас барсан гэдгийг нь аав, ээжид нь хэлж чадахгүй байна. (Уйлав) Ийм аймшигтай явдал болсныг олон түмэнд сайн мэдээлж, дараагийн золгүй явдлаас болгоомжлох хэрэгтэй. Нууж хаагаад байх юм алга. Улсаас түл гэж байгаа юм чинь бид түлэхгүй л яахав. Тухайн үед зуухныхаа амыг хаагаагүй байсан учраас угаартах боломжгүй л байсан.

Ийнхүү сайжруулсан түлшнээс болж амиа алдсан хүний тоо харамсалтай нь нэмэгдэх хандлагатай байна. 15 настай хүүгийн бие тун тааруухан байна. Дахиад хүний бие муу байна гэх мэт мэдээлэл хордлого тайлах төвөөр нэг дуулдаж байна.

УГААРТСАН 28 ИРГЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай үзүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мөн мэдээлсэн. Нийт 28 иргэнд хордлогын эмчилгээ хийснээс эхний ээлжинд найман хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.

Нийслэлийн Онцгой комиссоос угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс дээж авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулан нарийвчилсан шинжилгээ авахаар болжээ.

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нүүрс түлэхийг хатуу хориглосон шийдвэр гаргасан. “Тавантолгой түлш” компани хүн хордуулсан гэх сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх эрхийг авсан байдаг. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ярихдаа, “Нийслэлийн 220 мянган айл өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүнийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах боломжтой. Ингэснээр Улаанбаатарын утаа 50 хувь буурах боломжтой” гэж ярьж байв. Гэвч анхнаасаа эхлээд л “Тавантолгой түлш”-ний талаар иргэд, “илч багатай, үнс тортог ихтэй, их хэмжээгээр авах боломжгүй” гэх мэтээр ярьж, шүүмжилж байсан. Тэр үед хотын дарга С.Амарсайхан, “Сайжруулсан түлшний талаар худал мэдээлэл тараавал арга хэмжээ авахыг ЦЕГ, ТЕГ-т даалгасан” гэдэг зүйл ярьж суусан. Гэтэл өнөөдөр өнөөх айхтар шахмал түлш дөрвөн ч хүний амийг аваад явчихлаа. 30 гаруй хордсон хүн дээр нэмж хордохгүй гэх баталгаа алга болчихлоо. Гэр хорооллын иргэд нүүрс түлж болохгүй учир сайжруулсан түлшээ бүгд зэрэг түлж байгаа. Гэтэл хэчнээн хүн нэмж хордох, нас барж болзошгүй байдалд монголчууд орчихлоо.

Албаны хүмүүсийн үзэж буйгаар иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж хордсон болгох гээд байгаа бол Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Ууганбаатар ярихдаа “Хар ухаанаар бодоод үзэхэд, гуч гаруй иргэд, айл өрх нэгэн зэрэг стандартын горим алдсан байж болох уу. Өнгөрсөн жилийн турш 50 хүн угаартсан. Иргэд нүүрс, шахмал түлшний утаанд угаартах нь хэвийн үзэгдэл болчихсон юм уу. Хоёрхон өдрийн дотор гуч гаруй хүн угаартаж байна гэдэг асуудал. Дээрээс нь энэ түлшний түүхий эд нь угаасан нүүрс байдаг. Тэгэхээр илч багатай, өвлийн ид хүйтэнд ханан пийшин халааж чадах эсэхийг бид мэдэхгүй байна. Үнэхээр иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй бол иргэд бослого гаргахад бэлэн байна” гэж ярьж байна.

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийг цагдаагийнхан шалгаж байна

Одоо “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний найрлагад химийн ямар бодис хийж барьцалдуулсан нь ч олны анхаарлыг ихэд татаж байна. Албаны эх сурвалжийн мэдэгдэж буйгаар, “Коксжих нүүрс халахдаа тэлдэг учир зууханд түлэхдээ нүүрсээ дүүргээд унтвал тэлж зуухны амсрыг онгойлгох, дээд ширмийг хөндийрүүлэх, яндангийн утаа сорох хэсгийг бөглөвөл шууд угаартах аюултай” гэж буй юм.
Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр 17:00 цагийн орчимд хуралдсан гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. Өчигдөр орой “Тавантолгой” түлш компанийн Сонгинохайрхан дүүрэгт байрладаг шахмал түлшний үйлдвэрт ЦЕГ-ын бие бүрэлдэхүүн шалгалт, нэгжлэг явуулж эхлэв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түлш хэрэглэсэн 15 өрхийн шахмал түлшийг болоод Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн цехээс 23 дээжийг шинжилж байгаагаас өчигдөр 18:40 минутын байдлаар нэг газрын шинжилгээний хариу гарсан гэх мэдээлэл байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com