Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЖДҮ сангаас санхүүжилт хүссэн 70 аж ахуй нэгж шаардлага хангаагүй

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган шалгаруулалтыг шууд дамжуулах болсон нь сайшаалтай. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байгаа аж.

Одоогийн байдлаар Төсөл сонгон шалгаруулах хорооноос гарсан шийдвэрээр эхний ээлжинд тус сангаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан гурван тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 48 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм. Түүнчлэн банкаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах болсон юм.
Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох чадамж, эдийн засгийн тооцоолол зэргийг гол шалгуур болгож байгаа юм.

ЖДҮХС-гаас нийт 349 иргэн, аж ахуйн нэгж 100-300 сая төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ

Зээлийн шалгаруулах үйл явцын тухай ХХААХҮЯ-ын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодруулахад:

-21 аймаг тус бүрд төсөл сонгон шалгаруулах дэд хороод шийдвэрээ гаргасан. Үүнд 366 аж ахуй нэгж шалгарсан бөгөөд 188 нь санхүүжилтээ аваад байна. Үлдсэн аж ахуйн нэгжүүд он гарахаас өмнө санхүүжилтээ авах ёстой. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа төслүүдээ хэд хэдэн багц болгож хуваасан. 20-100 сая төгрөгийн бичил зээлийн багцаас 48 аж ахуйн нэгж шалгарснаас 20 гаруй нь санхүүжилтээ авсан. Хоёр дахь багц болох 100-300 сая төгрөгийн санхүүжилт хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Шалгаруулалтын хоёрдугаар шатанд нийтдээ 270 аж ахуй нэгж шалгарснаас нарийвчилсан шатны шалгаруулалт буюу төслийг газар дээр нь хийсэн судалгаагаар 70 аж ахуй нэгж шаардлага хангаагүй. Ингээд 200 аж ахуй нэгжийн төслийг сонгон шалгаруулах хурлаар оруулж байна. Сонгон шалгаруулах бүх процессыг лайв буюу шууд дамжуулалтаар үзүүлж бусад оролцогчид хажуу талын байрнаас хянах боломжтой. Мөн тасралтгүй бичлэг хийж, шаардлагатай тохиолдолд хууль хүчний байгууллагуудад үзүүлэхэд бэлэн. Гурав дахь багц буюу 300 саяас нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй байх бөгөөд банкаар дамжуулан авах болно. Өөрөөр хэлбэл банкны шаардлагын дагуу санхүүжилт авах ба одоогоор 16 аж ахуй нэгжээс дөрөв нь санхүүжилтээ авчээ.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд мэдээлэл дутмаг, журмаа дутуу судалсан зэрэг нийтлэг сул талууд ажиглагдаж байна. Журам дээр заасан бүрдүүлэх материалыг дутуу өгснөөсөө болж төсөл сонгон шалгаруулалтын эхний шатанд олон компаниуд хасагдсан. Нөгөөтэйгүүр, төслийнхөө тухай судалгаагаа дутмаг хийсэн нь ажиглагдаж байсан. Энэ жилийн онцлог газар дээр нь очин шалгаж байгаа учраас цаасан дээрх төслөө бодитоор үйл ажиллагааг нь явуулдаггүй компаниуд шалгарах нөхцөлийг хаасан. Энэ хүрээнд 13 аймгийн 37 суманд очиж төслийг судалсан.

Энэ бол төрийн дэмжлэг. Тиймээс компаниудаас хэдэн ажлын байр бий болгох уу, улсад ямар татвар төлөх, хэрэгжихүйц, үр дүнтэй байж чадах эсэх, байгальд сөрөг нөлөөтэй эсэх зэрэг шалгууруудыг харан хүснэгт үүсгэн оноогоор дүгнэж байгаа. Харин шүүлтийг багаараа хийх учраас хувь хүний субьектив хандлага орохгүй, илүү нээлттэй, шударга, бодитой дүн гарах юм” гэв.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд мэдээлэл дутмаг, журмаа дутуу судалсан зэрэг нийтлэг сул талууд ажиглагдаж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нийт 349 иргэн, аж ахуйн нэгж урт хугацаатай, хөнгөлөлттэй олгох 100-300 сая төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Нийтдээ 86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт төслийн шаардлага ханган ЖДҮ хөгжүүлэх санд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцжээ. Улмаар төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжин, газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдлыг төслийн эрсдэлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өгсөн. Үүнээс 200 иргэн, ААН-ийн 50,5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжээд байна. Төсөл сонгон шалгаруулах хороонд иргэн, ААН-үүд төслөө танилцуулан, хорооны гишүүдийн асуултад хариулж гишүүн тус бүрийн 10 үзүүлэлтээр оноо өгч дүгнэх юм.

Сонгон шаргаруулалтад оролцогч “Травэлэмс” компанийн захирал Т.Хонгорзул:

-“Травэлэмс” ХХК нь нэрийн дор импортыг орлох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцасыг үйлдвэрлэдэг. Жижиг дунд хөгжүүлэх санд бид “Хадлан” нэрийн дээл экспортлох, түүнийг хөгжүүлэх төслөөр оролцож байна. Үйл ажиллагааны явцад энэ жил нээлттэй, зохион байгуулалт сайтай санагдаж байна. Бүх мэдээлэл онлайн болон мессеж хэлбэрээр ирж байгаа. Мөн сонгон шалгаруулалтын дүн шууд тэр дороо гарч байгаа учраас харьцангуй шударга явагдаж байна гэж үзэж байна” хэмээв.

Олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕСБХБ-ны боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулсан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдэлийн үнэлгээг хийж байгаа юм.

Төсөл сонгон шалгаруулах үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг болон тус санд 20-100 сая, 100-300 сая, 300 саяас нэг тэрбум төгрөгийн зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг цахим хуудаснаас харах болмжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com