Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хэлмэгдэж буй түүхийн дурсгал

П.Гэндэн  Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдож 1928 оныг хүртэл ажиллаад МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Энэ хүртэл Зөвлөлт, Коминтерний зааврыг аялдан дагаж байсан П.Гэндэн 1932 онд Ерөнхий сайд болуутаа бие даасан хандлагаар ажиллах болжээ. П.Гэндэнг нэгэн уулзалтын үеэр И.В.Сталинд агсам тавьж, гаансыг нь хугалсан талаар домог мэт яриа ч бий. Зах зээлийн өрсөлдөөний зарчим баримталж, ЗХУ-ын хөрөнгийн оролцоотойгоор худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлахыг шаардах болжээ. Зөвлөлтийн зааврыг эс хэрэгсч, том толгойлох болсон П.Гэндэн 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч Зөвлөлт холбоот улсад амрахаар яваад 1937 оны долдугаар сарын 10-нд эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны арваннэгдүгээр сарын 26-ны БНМАУ тунхагласан өдөр ЗХУ-д цаазлагджээ. 1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгасан ч 1990 он хүртэл нэрийг нь хэвлэл мэдээллээр дурсдаггүй байв. Охин Цэрэндулам нь 1993 онд амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээсэн ч өчигдөр нурааж буй нь энэ. Түүхэн дурсгалуудыг ч энэ цагт дахин хэлмэгдүүлсээр байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com