Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шахмал түлшээ хэрэглэх заавартай нь иргэдэд хүргэнэ үү

Нүүрсний илчлэг, үнслэг, чийглэг, цардуул яригдах хэмжээнд түлш сайжирна гэж төсөөлж байсангүй. Харин сайжруулсан гэгдэх түлшинд иргэд угаартах эрсдэлтэй гэж дээдсүүд ч бас төсөөлөөгүй бололтой. Амралтын өдрүүдэд олон хүн угаартсаны дараа ч албаны түшмэлүүд сайжруулсан түлш нь шаардлага хангасан талаар давтсаар байлаа. Хэчнээн сайжруулж, угаасан ч нүүрс учраас хүн угаартах нь тодорхой болов. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хан-Уул дүүргийн X хорооноос нэг өрхийн хоёр хүүхэд угаартлаа гэсэн дуудлага ирсэн. Хүүхдүүд нь хордсон иргэн манайх унтахдаа түлшээ хийж асаагаад, хүхээгээ (байшингийн яндангийн хоолой) хааж унтсан гэсэн. Тэдний хашаанд ээжийнх нь амьдардаг, ээж нь нэг газраас түлш авсан ч зүгээр байгаа. Хэрэглээгээ анхаарахгүй бол цаашид энэ асуудал үргэлжлэх нь ээ” гэсэн юм. Үнэндээ албан тушаалтнууд иргэдийн буруу хэрэглээг шүүмжлээд өнгөрөхийн оронд сайжруулсан түлшээ хэрэглэх заавартай нь иргэдэд хүргэсэн бол хүний амь эрсдэхээс сэргийлж болох байв.

“Нутгийн шийдэл” ТББ-ынхан “Утаагаа багасгая” сургалт хийж ирсэн туршлагатай. Тус төслийн сургагч багш нарын нэг Б.Дашням “Үйлдвэр барьж эхлэхдээ ухуулгаа хийж, түлш үйлдвэрлэхдээ хүмүүсийн хэрэгцээ, соёлд нийцүүлэх байсан юм” хэмээн жиргэжээ. Иргэдийн санаачилгаар өрнөж буй “Жорлонгоо өөрчилье”, “Утаагаа багасгая” зэрэг төслүүд жорлон, утаа зэрэг нийгмийн асуудлыг шийдэхийн тулд эхлээд иргэддээ мэдээлэл өгөх хэрэгтэйг туршлагаар нотолж буй. Монголчууд нүүрс түлсээр ирсэн нь үнэн ч шахмал түлш хэрэглэх “жор” арай өөр гэнэ. “Өмнө нь сийрэг өрөлттэй, агаар нэвтэрдэг түлш хэрэглэж үзсэн болохоос биш шахаад нягтруулсан түлш хэрэглэх тал дээр манайхан мэдлэг муутай. Өмнөговьд сургалтад суусан 100 хүнээс асуухад зөвхөн хоёр нь төслийн зуухыг яаж галлахаа мэдэж байсан” хэмээн Б.Дашням тайлбарласан юм.

“Тавантолгой түлш”-ийнхэн сошиалаар сайжруулсан түлш хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл цацаж эхэлсэн ч “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгч болов. Хэдийгээр оройтсон ч цаашдаа энэ чиглэлээр ажилладаг иргэдийн санаачилгыг дэмжих замаар Долоон буудлын Должин эмээгийнд ч хүрч, шинэ шахмал түлшээ хэрхэн хэрэглэх аргыг хэлж өгөөрэй.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Шахмал түлшний хэрэглээний асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Өвлийн хүйтэн эхлэхээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол нийслэлчүүдэд аюул нүүрлэнэ гэдгийг АН-ынхан сануулж байна. “Хэдийгээр шахмал түлш илчлэг өндөртэй, чийглэг багатай ч үнсний хэмжээ нь хоёр дахин их нь үнэн байна. Иргэдэд хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгөөгүй, сургалт хийгээгүй байж, буруугаа иргэдэд тохох увайгүй оролдлогоо төр засаг болих хэрэгтэй” гэж Д.Эрдэнэбат хэлсэн юм.

Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан түлш санал болгож буй. Энэ сарын 3-6-ны хооронд шахмал түлш хэрэглэсэн 35 иргэн угаарын хийнд хордон, эмнэлэгт хандсан агаад, дөрвөн иргэн (үүний хоёр нь бага насны хүүхэд) нас барж, зургаан иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ зуур эрдэмтэд ч бас үгээ хэлж эхлэв.

Биофизикийн шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар сошиалаар иргэдэд хандаж зөвлөхдөө шахмал түлшийг хэрэглэх заавраас гадна нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч, дуут дохионы (carbon monoxide detector and alarm) хамт хэрэглэх ёстой хэмээв. “Шахмал түлшний илчлэг зарим тохиолдолд энгийн нүүрснээс гурав дахин их байна. Илчлэг өндөртэй учраас бага хэмжээний түлш хэрэглэнэ гэсэн үг. Шаталтын явц удаан учраас дулаанаа удаан хадгална. Улаанбаатарын агаарын бохирдол өвөлдөө 1,5 сая хүнийг гамшгийн нөхцөлд амьдруулахад хүргэж байгаа. Шахмал түлш түлэх нь агаарын бохирдлыг бууруулна. Харин гэр доторх агаарын бохирдлыг яаж багасгах вэ? Шахмал түлш удаан шаталттай учраас зөв асаах хэрэгтэй. Нүүрсхүчлийн дутуу ислийн асуудал бий. Үүнийг шийдэхгүйгээр шахмал түлш хэрэглэх нь буруу гэж болохгүй Дуут дохио худалдаж авч өгч чаддаггүй юм бол бөөнөөр нь оруулж ирээд, иргэд худалдаж авах боломжтой болгох хэрэгтэй байна. Шахмал түлш богино, дунд хугацааны шийдэл. Шинэ түлш учраас зааж сургах хэрэгтэй. Нүүрс төрөгчийн дутуу ислийн дуут дохиотой мэдрэгчүүдээр нэн яаралтай хангах хэрэгтэй байна. Цаашдаа цахилгаан станцаа бариад, дэд бүтцийг нь сайжруулаад, цахилгаан халаалтаар халаах, хотынхоо дэд бүтцийг задлаад, бүх айл төвийн халаалтын системтэй холбоотой биш өөрийнхөө бохир, цэвэр ус, халаалтыг бие даан шийдвэрлэх боломжтой болгох нь чухал гэсэн юм.

АНУ-д шахмал түлш болон шингэрүүлсэн хий хэрэглэхдээ заавал аюулгүйн дохиолол ашигладаг. Олон улсын стандартад нийцсэн, дуут дохиотой мэдрэгчүүдийг айл болгонд суурилуулах хэрэгтэй. Энэхүү төхөөрөмж өрөөнд суулгавал нүүрс төрөгчийн дутуу исэл алдагдахад дохио өгдөг байна. “Алибаба” интернэт худалдааны сайтад уг төхөөрөмж 7-8 ам.доллар, “Амазон”-д 13 орчим ам долларын үнэтэй зарагдаж байгаа гэнэ. Учир нь нүүрс түлэхэд утаа гарангуут хүн хаалга цонхоо онгойлгодог. Гэтэл нүүрстөрөгчийн дутуу исэлд хүн хордож байгаагаа мэддэггүй. Өнгө, үнэргүй учраас тэр. Бөөлжиж дотор муухайрах, гуйвж дайвах төдий л шинж тэмдэгтэй гэнэ шүү.

Хэдийгээр дохиолол байхгүй ч нүүрстөрөгчийн дутуу исэл үүсч байгаа шинж тэмдэг харагддаг тухай мэдээллийг М.Энхсайхан хүргэсэн.
Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) бий болж буй аюултай шинж “Пийшингийн дотор хана хөө тортогтой болох, шар, улбар шар өнгийн дөлөөр шатаж байгаа бол аюултай гэж харах учиртай гэнэ. Уг нь хөх дөлөөр шатах ёстой гэнэ шүү.

Инженер Ж.Золжаргалын зөвлөгөө ч сошиалд талархал хүлээв. Тэрбээр угаарын хийг ийнхүү тодорхойллоо.
“Ямарваа нүүрс, түлшийг шатаахад утаа болон СО2 ялгардаг. Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий. Бидний уудаг ундааны газ. Гэтэл зууханд агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө, үнэр байхгүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусч гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг. Тэр үед яндангийн таталт сайн байх хэрэгтэй. Яндангийн таталт сайн бол гадаад орчиндоо цацагдаад сарнидаг. Гэтэл таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдэлийг бий болгодог гэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд:
Нэгдүгээрт, зуухны агаарын эргэлт сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, яндангийн таталт сайн байх ёстой. Гэхдээ зуухны хэлбэр хийц, дизайн элдэв юм ярьж толгой эргүүлэхээ болиод хэрэглээнд анхаарах зүйлийг хэлье.

Шөнө унтахын өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга! Манайхан дулаанаа барих гээд багасгаж, нээдэг. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа. Хамгийн гол нь унтахынхаа өмнө битгий багасгаж бай.

Зуухаа пиг дүүртэл нүүрс битгий хийж бай. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна. Угаарын хий ч багаар ялгарна хэмээн зөвлөсөн.
Шахмал түлшнээс болов уу хэмээн хүмүүс эргэлзэж байгаа. Харин Ж.Золжаргал шахмал түлш, нүүрс, дизелийн түлш, бензин, байгалийн хийнээс ч ялгаагүй угаартах нөхцөл үүсч болно гэлээ. Зуухан доторх агаарын эргэлт хангалттай биш эсвэл агаар дутагдалтай үед ийм нөхцөл үүсдэг байна.

“Шахмал түлш үнс ихтэй байгаа. Яагаад гэхээр түүхий эд нь өндөр үнслэгтэй. Зууханд шатахаараа удаан шатдаг. Дөл байхгүй. Тийм жаахан дүлий маягийн түлш гэж хүмүүс шүүмжилж байна. Удаан дүмбийсэн ийм түлш бүрэн шатахгүй бол угаарын хий буюу дутуу шатсан СО ялгарах магадлал байна” гэсэн юм.

Угаарын хийд хүн хордох тохиолдол өмнө ч цөөнгүй гарч байсныг статистик илтгэнэ.

2017 онд 187, 2018 онд 172 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт ханджээ. Хордлого аравдугаар сараас эхлээд гуравдугаар сар хүртэл ажиглагддаг. Харин он гарсаар аравдугаар сарын 5-ны байдлаар 12 хүн гэр сууцандаа угаартаж нас баржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com