Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Лхагвадорж: Монголын маргаашийг оюутан, залуус авч явах ёстой гэж би хардаг

Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадоржтой ярилцлаа.

-1990 онд Ардчилсан хувьсгалд оюутан залуус манлайлж, үнэтэй хувь нэмрээ оруулж байсан. Харин өнөөгийн оюутан залууст тэр хэмжээний манлайлал, итгэл зориг байна уу?

-Баярлалаа. Монголын төдийгүй, олон улсын нийгмийн хувьсгалыг хийж байсан гол хүч бол хэзээнээсээ оюутнууд байсаар ирсэн. Монголын жишээнд 1989, 1990 оны ардчилсан хувьсгалын гол хүч нь оюутны масс байсан гэдэг нь ч үнэн. Харин өнөөдөр бол эрх чөлөө, тусгаар тогтнол байтугай, өөрсдийнхөө наад захын жижиг эрх ашгаас эхлээд сургалтын төлбөр нь нэмэгдээд байхад хүртэл дуу хоолойгоо өргөх эрч хүч, манлайлал залууст алга гэж хардаг. Тэгэхээр үндсэндээ оюутан залуучууд өөрсдийн нийгмийн идэвх зүтгэлээ сайжруулах асуудал гарцаагүй тулгамдаж байна. Монголын маргаашийг оюутан, залуус авч явах ёстой гэж хардаг.

-Ардчилсан Оюутны холбоо богино хугацаанд хэр ажиллаж чадав?

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд монголд Ардчилсан оюутны холбооноос өөр оюутны байгууллага байхгүй мэт ажиглагдаж байна. МОХ хамгийн олон жилийн түүхтэй холбоо боловч МАН-ын гар хөл болж, сонгууль болоход амилдаг болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюутны хөгжилд чиглэсэн ямар ч үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Ардчилсан нам дэргэдээ анх түүхэндээ 2017 оны тавдугаар сарын 21-ний өдөр Ардчилсан оюутны холбоог дэргэдээ байгуулсан. Тэгэхээр энэ өдрөөс хойш ардчилсан оюутны холбоо оюутан залуучуудын хөгжил, нийгмийн идэвхийг сайжруулах чиглэлээр маш олон ажлыг жил бүр төлөвлөж зохион байгуулсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд монголын хамгийн том оюутны байгууллага болж чадсан.

-Залууст хандан ямар ажлуудыг хийсэн бэ?

-Манай холбоо байгуулагдаад хоёр жил таван сарын хугацаа өнгөрч байна. 26 мянга гаруй гишүүнтэй. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 94 их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Бүх их дээд сургуульд өөрийн гэсэн салбартай, удирдлагуудтай нь оюутны хөгжлийн асуудлаар очиж уулзсан. Бүх сургуулийн оюутнуудтай “Эерэг хандлага хөгжилд” сэдвээр уулзалт хийлээ. 21 аймаг есөн дүүрэг бүхэнд 12 дугаар ангийн сурагчидтай очиж уулзалт хийсэн. Ардчилсан оюутны холбоо өнөөдөр 21 аймаг, есөн дүүрэг бүх их дээд сургуульд салбартай, хамгийн том бүтэцтэй, хамгийн өргөн гишүүнчлэлтэй оюутны холбоо болоод байна. Жил бүр өөрийн гэсэн стратеги төлөвлөгөөг боловсруулж ажилласан. 2017онд байгуулагдсан тухайн жилдээ бүтэц бүрэлдэхүүн, гишүүд дэмжигчдийнхээ массыг нэмэгдүүлье гэдэг зорилготойгоор 2017-2018 оныг үдсэн.

-Оюутнуудад чиглэсэн ажлуудаас дурдвал?

-Бид жил бүрийн хавар Монголын оюутны спортын их наадмыг үндсэндээ таван төрлөөр зохион байгуулдаг. Үүнд мянга гаруй тамирчид оролцдог. Оюутнуудын хүсэн хүлээсэн хамгийн том шагналын сантай тэмцээн болсон. Оюутны хөгжилд чиглэсэн маш олон ажил хийж байна. Жилд дунджаар арав гаруй мянган оюутан залуучуудад 100 хувь үнэ төлбөргүй англи хэлний сургалтыг зохион байгуулдаг. Яг одоо Ардчилсан оюутны холбооноос нийслэлийн хэмжээний 12 дугаар ангийн 2800 хүүхдэд үнэ төлбөргүй англи хэлний сургалтыг орж байна. Ялангуяа их дээд сургуулийн удирдлагуудтай уулзах хугацаанд өнөө үеийн оюутан залуучуудын хүмүүжил, төлөвшил, хандлага маш муу байна. Хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна гэдэг чиг баримжаа боловсролын салбарын байгууллагаас их ирдэг. Иймээс бид оюутан залуучуудын хандлага, төлөвшил рүү чиглэсэн ажлуудыг эрчимтэй хийж байна. Жил бүр “Эерэг хандлага хөгжил” аяныг 21 аймаг, есөн дүүрэгт хийдэг. Уулзалт, лекц юм. Дараагийн бидний хамгийн том гол зүйл бол ялангуяа залуу үе ардчиллын үнэ цэнийг сайн мэддэг байх ёстой. 89 оноос өмнө өнөөгийнх шиг эрх чөлөөт нийгэм байсан мэтээр сэтгэдэг болсон байна. Харамсалтай нь тэр үед өнөөгийнх шиг ийм сайхан эрх чөлөөт нийгэм байгаагүй гэдгийг залуучууд сайн ойлгохгүй байна. Ялангуяа ардчиллын үнэт зүйлийг ойлгуулах зорилгоор жил бүр ардчиллын үнэт зүйлс сэдэвтэй уран илтгэлийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ бол Монголын сор болсон манлайлагч, уран илтгэдэг залуусын хүсэн хүлээсэн уралдаан тэмцээн болсон байна.

-Саяхан эссэ бичлэгийн уралдаан зарлагдсан байсан?

-Тийм. Хамгийн сүүлд зохион байгуулсан уралдаан бол эссэ бичлэгийн уралдаан юм. Олон улсын ардчиллын өдөр, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан ардчиллын тухай сэдэвтэй уралдааныг бид зохион байгуулсан. Тодруулбал оюутан сурагчдын дунд “Шинэ үе ардчиллыг сонгож байна” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарласан юм. 300 гаруй эссэ ирснээс шилдэг 30-ийг тодруулсан. Ингээд нийгэмд өөрсдийн эссэгээ танилцуулаад явж байна.

-Төр засгаас оюутан, залууст хандаж ямар ажлуудыг хийдэг, оюутнуудыг хэрхэн дэмждэг талаар мэдээж судалж, үйл ажиллагаатайгаа уялдуулдаг байх, тийм үү?

-Монгол Улсын Засгийн газраас 2016 оноос өмнө нийтдээ 20 гаруй хөнгөлөлт, тэтгэлэг, зээлийг оюутан залуучууд руу чиглэж олгодог байсан. Хамгийн харамсалтай нь, 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш жил ирэх тусам оюутанд чиглэсэн хөнгөлөлт, тэтгэлэг, тусламжууд хаагдсаар байна. Хамгийн наад зах нь үндэсний тэтгэлэгт хөтөлбөр 70 мянган төгрөгийг оюутан залууст олгодог байсан. МСҮТ-ийн оюутнуудад хүртэл олгож байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа 70000-ын тэтгэлэгт хөтөлбөр зогсч, оюутнууд 70 мянгаа авах боломжгүй болсон. МАН амлахдаа үргэлжлүүлж олгоно гэсэн. Хоёрт, автобусанд үнэ төлбөргүй зорчдог байсан эрхийг жил ирэх тусам боосоор байгаад одоо байхгүй болсон. Бүр цаашлаад төрийн албан хаагчийн гурван хүүхэд сурч байсан тохиолдолд нэг нь төрийн тэтгэлэг авдаг байсан бол үүнийг зогсоосон. Оюутанд олгодог бүх тэтгэлэг зогссон. Үүнээс илүү харамсалтай зүйл нь оюутан залуус өнөөдөр өөрсдийнх нь сурах эрхэд засаг барьж байгаа МАН-ын удирдлагуудын буруу шийдвэр дээр дуу хоолойгоо өргөх эрч хүч, манлайлал байхгүй байгаад харамсч байна.

-Нийгмийн идэвхийг сэргээх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ялангуяа Ардчилсан оюутны холбооны гол зорилго бол энэ. Бид бүхэн сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг, автобусны хөнгөлөлтийн картыг эргүүлж олгохын төлөө, 70200-г эргүүлж авахын төлөө, гадаадын зээл тусламжаар гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг бас МАН зогсоосон. Үүнийг буцааж олгохын төлөө оюутнуудыг уриалж хоёр удаа жагсаал цуглаан хийсэн. Энэ хугацаанд хамгийн харамсалтай нь оюутан залуусын өөрсдийн манлайлал, идэвх оролцоо сул байна. Нөгөө талаас МАН-ын удирдлагууд их дээд сургуулийн удирдлагуудад хүчээр албан шахалт тавьж, нэг оюутан оролцуулсан тохиолдолд танай сургуулийн тусгай зөвшөөрөлтэй ярина шүү гэдэг асуудлыг удирдлагуудаар нь дамжуулж хийж байна.

-Ахмад үе, дунд үе, залуу үе нэгдмэл цул байх ёстой. Тэдний хоорондын уялдааг хэр хангаж ажилладаг вэ?

-Ардчилсан оюутны холбоо хамгийн гол нь гурван үеийн хэлхээсийг маш сайн уялдаа холбоотой байх ёстой гэж ойлгодог. Ахмад үе, дунд үе, залуу үе. Бид бол Ардчилсан нам. Монголын үндэсний хэмжээний том намын ирээдүй болсон залуучууд гэж өөрсдийгөө ойлгож байгаа. Ялангуяа Ардчилсан намын Монголын ирээдүй болсон оюутан залуусын хүмүүжил, төлөвшил, хандлагын асуудал дээр Ардчилсан оюутны холбоо маш сайн анхаарч ажиллаж байгаа. Энэ ч үүднээс бид эерэг хандлагыг нийгэмд түгээх зорилгоор ажиллаж байна. Монголын сор болсон оюутнууд манай холбооны гишүүн байдаг. Нөгөө талаас бид бүхэн 21 аймгаа тойрч “Ахмад үеэ сонсъё” аяныг сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулсан. 21 аймагт байгаа ахмаддуудаа мэнд хүргэмээр байна. Ингээд ахмадынхаа сургаал үгийг сонсч байж, ирээдүйд гарах алдааг тойрох, алдалгүй гарах боломжийг эрэлхийлдэг.

-Ардчилсан намын шинэчлэлийн асуудлыг залуу хүний хувьд хэрхэн хардаг вэ?

-2017 онд ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бүх гишүүдээс сонгогдсон. Үүнээс хойш Ардчилсан намын шинэчлэлийн аянд хамгийн түрүүнд хийгдэж байгаа гол ажлуудын нэг бол үзэл баримтлалаа шинэчилсэн. Миний бие энэхүү ажлын хоёр гурван удаагийн ажлын хэсэгт өөрийн биеэр орж ажилласан. Хамгийн сүүлд гарч ирсэн ардчилсан намын үзэл баримтлалын түгээн дэлгэрүүлэх ажил дээр АОХ маш их эрч хүчтэй ажиллаж байгаа. 21 аймаг есөн дүүргээ тойрсон. Үзэл баримтлалаа сурталчлах зорилготойгоор сургалт, семинар уулзалтуудыг оюутан залуучууд, ахмадууд гэлтгүй бүх хүмүүст хүргэсэн. Нийтдээ 21 аймгийг тойроод 2000 гаруй ахмадуудад үзэл баримтлалын сургалт өгөхийн зэрэгцээ дуу хоолойг нь сонссон байна. 13 мянган оюутан залууст үзэл баримтлалын сургалт хийж, өөрийн гишүүдийн цар хүрээгээ нэмсэн байна.

-Өөрийгөө товч танилцуулаач?

-Намайг Ням-Очирын Лхагвадорж гэдэг. 2017 оны тавдугаар сарын 21-нд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн оюутан залуучуудын анхдугаар чуулганаар АН-ын дэргэдэх АОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Би өөрөө 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль гэсэн хоёр сургуулийг нэгэн зэрэг онц дүнтэй төгсч байсан. Австрали улсын үндэсний Камберижийн их сургуульд хэлний бэлтгэлд яваад, Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотын Сегийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирсэн. Гадаадад байхдаа дэлхийн улс орон дахь оюутан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Монголд ирээд ардчилсан үзлийг дэмждэг гэдэг утгаараа манай ээж аав ардчиллын үнэ цэнийг мэддэг болохоор намайг энэ нам руу элсүүлж оруулсан. 2010 онд энэ намыг дэмжиж гишүүнээр элсч байсан. Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээр докторантурт сурч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн оюутны хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байдаг оюутан залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийн даргын ажлыг бас давхар хийдэг. Энэ байдлаараа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх их дээд сургуулийн оюутны холбоодын тэргүүд жил бүр төрийн ордонд тухайн жил оюутан залуучууд руу чиглэсэн ямар ажил хийх вэ гэдгээ төлөвлөдөг. Эдгээр ажлыг хамтран хийе гэж МОХ руу бид жил бүр санал тавьдаг. Харамсалтай нь, МОХ-д өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулчих хүн огт алга. Тэдний зүгээс бидэнтэй хамтарч ажиллах сонирхол огт байдаггүй. Үүнд би гайхдаг. Монголын оюутны хөгжлийн төлөөх үйл ажиллагаанд бид нам эвсэл гэлгүй хамтран ажиллах ёстой. МОХ өнөөдөр МАН-ын бодлогоор ажиллаж байгаад бид харамсдаг даа.

-Оюутан залууст хандаж юу хэлэх вэ?

-Тухайн үед манай үеийн оюутнуудын тухай “өлсгөлөн оюутан” гэдэг нэр томьёо элбэг байсан. Ялангуяа би оюутны байранд амьдардаг байлаа. Өрөөний найзуудтайгаа хамт хоосон хонох үе ч байдаг байв. Хажуу өрөөний охидыг найраад хоол буудаж явдаг байлаа. Оюутнуудад хэлэхэд “Үндсэндээ гэрээс мөнгө ирэхгүй, гурил хуураад, хуурсан гурилаа устай холиод бантантай цай ч юм уу хийж иддэг. Мах ч байхгүй, борц ч байхгүй үе байсан. Тийм үе тухайн үеийн оюутнуудад зөндөө байсан. Өнөөгийн оуютнууд эцэг эхчүүд нь мөнгө явуулахгүй бол өөдөөс нь уурладаг. Бүх зүйлийг бэлэнчлээд бүх зүйл өөрт нь бэлэн байх ёстой юм шиг сэтгэлгээгээр хандаж байна. Эцсийн дүндээ, тухайн үед бид гарцаагүй хичээлээ сайн хийж байж ирээдүйд сайн сайхан явах ёстой гэж ойлгож байсан бол өнөөгийн оюутнууд бүх юм болно доо гэдэг байдлаар явж байна. Нэгт хичээл боловсролдоо анхаарах биш аль болох чөлөөт цагаа гадуур өнгөрүүлэх хандлага өсчээ гэж харж байна. Гэхдээ бүх оюутан биш. Оюутан залуустаа хандаж хэлэхэд, “Өнөөдрийн таны сурч байгаа зүйл, боловсрол ирээдүйн амьдралын тань баталгаа учраас боловсролд маш сайн анхаараарай. Өнөөдөр таны үнэтэй утас барихгүй байгаа байдал, бусадтай адил гоё тансаг хувцас өмсөхгүй байгаа байдал таны ирээдүйн баталгаа биш. Хамгийн гол нь өнөөдөр та хэн байгаа нь сонин биш. Ирээдүйд мундаг хүн болохын төлөө зөвхөн хичээгээрэй гэж хэлмээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
ERDENBAT37.120.192.130
Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна Энэтхэг тэд миний бөөрийг 380,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. бөөр чинь бас баян болоорой
2022/01/19
MUNKHTHUR37.120.192.130
Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 230,000 долларын дэмжлэг үзүүлэх санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх сайхан мэдээ юм. Сонирхсон өргөдөл гаргагч өргөдөл гаргах ёстой. WWW.ECTBANKS.COM/REG-ээр дамжуулан Би Улаанбаатар Монголоос ирсэн Мөнхтөр байна
2022/01/19
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com