Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Барилгын салбар: Герман чанар Монгол стандартад хэрэгтэй байна

Орос, Хятад, Япон, Итали гэхээр л өөр өөрсдийн өвөрмөц арга барил, хийц, стандартууд байдаг. Харин дэлхий дахинд “Германд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүний чанар, үнэ цэн хэдийнээ өргөмжлөгдсөн. Тэндхийн машин, тоног төхөөрөмж гээд бүгд л адилхан сэтгэл ханамж өгөх бөгөөд харьцангуй үнэтэй ч, харин баталгаатай. Германы техник хийц энгийн, найдвартай ажиллагаатай, металлын боловсруулалт маш сайн гэдгээрээ онцлог. Сайн чанарыг бүрдүүлэгч технологи, материал зэрэг олон хүчин зүйл байдгийн дотроос хамгийн чухал нь Герман хүний ур чадвар байдаг. Өөрөөр хэлбэл, боловсон хүчин бэлтгэхдээ өөрсдийн гэсэн тусгай “жор”-той. Энэхүү “жор” манай улсын мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдэд ирэх нь.

Монгол, Герман улс хоорондын харилцаа 1974 онд дипломат жишигт нэгдэн, тэр цагаас хойш манай улсад хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж олгон, голдуу уул уурхай, ашигт малтмал, биологи, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байна. 1990 оноос хойш Герман улс нь Монгол улсад 360 сая орчим еврогийн хөгжлийн тусламж олгоод байна. Үүнээс 170 сая орчим евро нь буцалтгүй тусламж. Буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль байгуулж, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл, БОЯБ ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь, эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд зохион байгуулсан.
Харин энэ удаа барилгын салбарт хамтран ажиллахаар боллоо. Герман-Монголын хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үр ашигтайгаар хэрэгжүүлэх зорилготой “Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийг хэрэгжүүлэхээр болж, нээлтээ хийв.

“Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төсөл нь Монгол улсын барилгын салбарт мэргэжилтэй ажилтныг үйлдвэрт бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд чиглэх бөгөөд төслийн зохицуулагч төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам байх юм. Мөн зохицуулагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажиллах ба хувийн хэвшлийг төлөөлж Германы талаас “Папенбург Машинебау”, “Хаас Фэртихьбау” зэрэг компаниуд, Монголын талаас “Эрэл Групп” ХХК, “Норбру” ХХК, “Монгол Базальт” ХК, “Пирамид Индастри” ХХК, “Шилэн Хийц” ХХК, “Улаанбаатар БҮК” ХК оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар болжээ.

Төсөл гурван жилийн хугацаанд буюу 2019-2022 оны наймдугаар сар хүртэл үргэлжилнэ. Нийт хөрөнгө оруулалт хоёр сая орчим евротой тэнцэхүйц байхаар төсөвлөжээ.

Барилгын салбарт орчин үеийн техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн стратегийн түншлэл хийнэ

Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Даниел Пассон тэргүүтэй албаны хүмүүс болон төсөлд хамрагдаж байгаа Герман, Монголын хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар:

-Эрчим хүчний зарцуулалт болон үр ашигтай орон сууц, барилга байгууламж барих, дэд бүтцийг хөгжүүлэх нь дэлхий дахинаа улам бүр чухал болж байна. Барилга угсралтын салбар дахь эрчим хүчний үр ашиг, дэд бүтцийг хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын чухал ач холбогдолтой зорилтуудад багтдаг хэдий ч хангалттай тооны мэдлэг ур чадвартай, мэргэжилтэй ажилтан хомс байна. Тиймээс орчин үеийн техник, технологийн мэдлэгтэй, ур чадвартай ажилчдыг нэн түрүүнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаар дамжуулан бэлтгэх, давтан сургах хэрэгтэй. Түүнчлэн энэхүү асуудалд шийдэл олохоор өртөг багатай, нөөцийн хэмнэлттэй, эрчим хүчний үр ашигтай барилга угсралтыг хэрэгжүүлэн, барилгын материалын орчин үеийн техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн стратегийн түншлэлийг бий болгох зорилгоор уг төслийг хэрэгжүүлэх гэж байна гэв.

“Тогтвортой барилга угсралтын чадамжийн төв”-ийг байгуулна

Төсөл хэрэгжих хугацаанд барилгын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургалтын агуулгыг боловсруулна. Ингэхдээ Монгол улсад эрчим хүчний технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэж, боловсон хүчин бэлтгэхэд Герман улсын туршлага, дадлагад суурилан сургана. Түүнчлэн сургалтыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай нэгтгэж, сайжруулах юм. Мөн салбарын мэргэжилтнүүдийг шинэ мэдлэг, мэдээллээр тогтмол хангах “Тогтвортой барилга угсралтын чадамжийн төв”-ийг байгуулах аж.

Төслийн талаар ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдоржоос тодруулахад,

-Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс гурван төсөл хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд өндөр мэргэжил, мэдлэг, ур чадвартай багш нар байх шаардлагатай гэх үүднээс багшийн хөгжлийг тасралтгүй хангахад анхаарна. Хоёрдугаарт, мэргэжилтэй ажилчдын нэгдсэн мэдээллийн систем байгуулна. Энэ үүднээс “Тогтвортой барилга угсралтын чадамжийн төв”-ийг нээж байна. Эцэст нь, нийслэл Улаанбаатар хотод баригдаж буй гэр хорооллын дэд төвүүдэд амьдарч буй ажилгүй болон мэргэжил эзэмшээгүй, ажлын ур чадваргүй иргэдийн ур чадварын хэрэгцээг тодорхойлж тэдэнд богино хугацааны сургалт явуулан, бичиг баримтжуулан ажлын байранд гаргах “Ур чадварыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ гэлээ.

Төсөл хэрэгжснээр ажлын байран дахь буюу үйлдвэрлэл дээрх мэргэжлийн богино хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хөтөлбөрийн дагуу сургалт явуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай “чадамжийн төв”-үүдтэй үйл ажиллагааг уялдуулан тодорхой мэргэжлийн чиглэлээр сургалтын агуулгыг шинэчлэх, уг чадамжийн төвүүдээр болон бусад хэлбэрээр барилгын салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, материалыг сурталчлах мэдээлэл түгээх, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын хүрээнд сургалтын шинэлэг үйл ажиллагааг дэмжин ажиллах нөхцөл бүрдэх юм.

Төслийг олон талт түншлэлийн шинэ хэлбэр хэмээн тодорхойлж онцлов. Манай улсад мэргэжлийн боловсролын сургалтыг МСҮТ-үүд дангаараа бэлтгэнэ гэдэг учир дутагдалтай. Тиймээс аж ахуй нэгж, компаниудын хэрэгцээн дээр тулгуурлан, тэдний шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд ажил олгогчдыг өөрсдийг нь оролцуулж буйгаар түншлэлийн шинэ хэлбэр болж байгаа юм.

Мэргэжлийн боловсролын сургалтыг МСҮТ-үүд дангаараа бэлтгэнэ гэдэг учир дутагдалтай

Мэргэжлийн сургалтыг төр болон хувийн хэвшил хамтран явуулдаг Германы тогтолцоо өөрийн онцлогтой. Мэргэжлийн сургалтыг төр засаг нь ажил олгогчтой анхнаас нь хамтарч хийдэг. Боловсрол болон мэргэжлийн сургалтыг онолын талаас мэргэжлийн сургууль нь, практик талаас нь аж ахуйн нэгж хариуцан өөрийн компанийн тоног төхөөрөмж дээрээ ажиллуулж, дадлагажуулдаг аж.

Аж ахуйн нэгж, компани бүр мэргэжлийн сургалтын дадлагажуулах талбар болох сонирхолтой байдаг. Тэд шинэ залуу үеэ оюутан байхаас нь эхлэн бэлтгэж, суралцуулан, чадваржиж төгсөхөд нь өөрсдийн “хүн” болгохыг зорьдог. Энэ нь төр, хувийн хэвшил, оюутан залууст аль аль талдаа ашигтай.

Өндөр ур чадвараар бий болгосон Германы бараг бүх бүтээгдэхүүн дэлхийн зах зээл рүү гардаг нь компани бүр нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвартайг харуулж байгаа юм. Компаниуд нь гадаадад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгч тодорхой хэсгийг нь заавал эх орондоо хийдгийн нууц нь Герман ажилчны онцлог ур чадвар гэж болно. Ийм технологи, системийг бий болгох нь чухал.

Мөн Монгол улсын барилгын салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоож, чанаржуулах хэрэгтэй.

Саяхан мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтаар илэрсэн нэг зөрчил нь гадаад орчны аюулгүй байдал хангагдаагүй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байх юм. Орон нутагт гаднах эдэлбэр, барилга байгууламж, тоглоомын талбайн ашиглалт, хамгаалалт хангагдаагүй 57 цэцэрлэг байсан. Зарим барилга байгууламжуудыг тордож засварлах шаардлагатай бол зарим нь бариад хэд хонолгүй будаг нь хууларч, эвдэрч элэгддэг. Тиймээс Герман чанар Монгол стандартад хэрэгтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com