Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 65.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо өчигдөр танилцуулав.

Энэ нь сүүлийн таван жилийн есдүгээр сард төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл хамгийн бага алдагдалтай гарсан үзүүлэлт болж байна. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 65.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны есдүгээр сард 872.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 31.5 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн бол зарлага мөн 111.1 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр өсч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 937.8 тэрбум төгрөг болжээ.

Татварын нийт орлого 2019 оны эхний есөн сард долоон их наяд төгрөг болсон нь улсын нэгдсэн төсвийн 81 хувийг эзэлж байна. Энэ дүн өмнөх оны мөн үеэс 1225.1 (21.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд

-Орлогын албан татвар 371.7 (26.3 хувь) тэрбум төгрөг нийгмийн даатгалын орлого 273.4 (24 хувь) тэрбум төгрөг
-Нэмэгдсэн өртгийн албан татвар 231.9 (15.1%) тэрбум төгрөг
-Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 135.9 (25 хувь) тэрбум төгрөг
-Онцгой албан татвар 104.4 (18.9 хувь) тэрбум төгрөг гадаад үйл ажиллагааны орлого 94.9 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81 хувийг татварын орлого бүрдүүлсэн бол 8.5 хувийг татварын бус орлого, 9.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2019 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 989.4 (15.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд

-Урсгал зардал 634.7 (12.3 хувь) тэрбум төгрөг
-Хөрөнгийн зардал 477.1 (56.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 79.6 хувь, хөрөнгийн зардал 18.2 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.2 хувийг эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өсчээ

НДЕГ болон ЭМДЕГ-ын мэдээллээр Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн орлого 2019 оны эхний есөн сард хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 324.3 (19.0 хувь) тэрбум төгрөг, зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 313.4 (20 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө. НДС-ийн орлого 2019 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 324.3 тэрбум төгрөгөөр өсөхөд Тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 262.8 (21.4) тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 26.9 (12.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

НДС-ийн зарлага өмнөх оны мөн үеэс 313.4 тэрбум төгрөгөөр өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 165.4 (13.7 хувь) тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 67.3 тэрбум төгрөг буюу 2.9 дахин өссөн нь голлон нөлөөлөв. Энэ оны есдүгээр сард НДС-ийн орлого 227.4 тэрбум, зарлага 199.2 тэрбум болж, өмнөх сараас орлого 5.0 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, зарлага 849.8 (0.4 хувь) сая төгрөгөөр буурсан байна.

Их, дээд сургууль төгсөгчдийн 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна

Бүх шатны сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд 102.6 мянган суралцагч төгссөн байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлж буйгаар:

-Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 58.4 мянган сурагч,
-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 21.2 мянган суралцагч,
-Их, дээд сургууль, коллежийг 23.0 мянган оюутан тус тус төгсчээ.

ЕБС-ийг төгсөгчдийн 41.9 мянга нь суурь боловсрол (9 дүгээр анги)-ыг, 16.4 мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги)-ыг эзэмшигчид байна. 12 дугаар ангийг төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 24.1 мянга буюу 59.4 хувиар буурсан байна. Энэ нь ЕБС-ийн систем 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой болно. Энэ тухай салбарын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Энэ жил өмнөх жилүүдээс 50-60 хувиар бага элсэлт авлаа. МУИС, ШУТИС 5000 орчим элсэгч авдаг байсан бол 2,000 гаруйг л авсан байна. Жилийн жилд 30 орчим мянган хүүхэд элсдэг юм. Энэ жил 10 гаруй мянган хүүхэд л элслээ. Энэ нь манай төрийн ч бай, хувийн ч бай их, дээд сургуулиудад маш том сорилт болно. Учир нь энэ сургуулиуд сургалтын төлбөр дээр амьдраад байгаа юм. Цаашдаа чанаржаад, нэгтгэгдээд, гадна, дотны төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт авдаг болох хэрэгтэй байна” гэж байв.

Тэгвэл их, дээд сургууль, коллежийг 2018-2019 оны хичээлийн жилд нийт 23 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 6.2 мянга буюу мөн л 21.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Их, дээд сургууль төгсөгчдийн 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Бүх шатны сургуулийг төгсөгчид, мянган хүн

Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 0.7 мянга буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт төгсөгчдийн 39.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Газар тариалан:

Улсын хэмжээнд энэ онд 350.6 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Ургац хураалтын явцын мэдээг аравдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд авч үзэхэд 124.4 мянган үр тариа, 138.5 мянган тонн төмс, 59.4 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Харин 781.3 мянган тонн өвс хадлан, 20.8 мянган тонн гар тэжээл, 0.9 мянган тонн дарш бэлтгэсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, хадлан 23.1 хувь, гар тэжээл 2.1 дахин өссөн бол хүнсний ногоо 19 хувь, төмс 7.9 хувь, үр тариа 12.1 хувь, бэлтгэсэн дарш 64.4 хувиар тус тус буурчээ.

Эрүүл мэнд:

Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 0.8 хувь, амьд төрсөн хүүхэд нэг хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин нялхсын эндэгдэл гурван хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6.3 хувиар буурчээ.

Хэрэглээний үнийн индекс:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй, харин өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн байна. Үүнд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.6 хувь, согтууруулах ундаа, тамхи 3.6 хувь, бөс бараа, гутал 8.9 хувь, тээвэр 2.1 хувь, орон сууц, ус, цахилгаан хийн болон бусад түлш 11.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.3 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэд:

Оны эхний есөн сарын байдлаар ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.1 хувь эмэгтэй, 1.8 хувь хөгжлийн бэрхшээлтэй, 56.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Гэмт хэрэг:

2019 оны эхний есөн сарын байдлаар 26.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэн 823, гэмтсэн 6.6 мянга байгаа бол улсад учирсан хохирлын хэмжээ 225.2 тэрбум төгрөг байгаа аж. Үүнээс нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 32.3 тэрбум төгрөг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com