Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Нямдорж “нэхмэлийн шар”-ын 245 айлын эрх ашигт халдаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар тэмцэж буй “Фүжи холдинг” компанийн захирал, хуульч Т.Энхсайхан ингэж ярилаа.

Монголын ард түмний эрх ашгийн эсрэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг маш олон гэмт хэргүүдийг санаатайгаар үйлдэж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж Т.Энхсайхан миний бие тэмцсээр олон сарыг үзлээ.

Сүүлдээ, Ц.Нямдорж сайд өөрийнх нь эсрэг тэмцсэн намайг шоронд хийхийн тулд бүхий л аргыг сүвэгчилж цагдаагийн байгууллага дээр надад хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэж, манай компанийн санхүүгийн баримт бичгүүд дээр цагдаагийнхнаар шалгалт хийлгэж эхлээд байна. Миний нөхөр ЦЕГ-ын зөвлөлийн гишүүн цагдаагийн хурандаа н.Очгэрэлийг ажил албан тушаалаас нь хууль бусаар халсан. Ц.Нямдорж, өнөөдөр намайг цагдаад байдаг “шударга бусын хонгил” руугаа чирээд орчихлоо гэдэг нь тодорхой байна. Энэ хүн өөрийнх нь эсрэг тэмцсэн хүмүүсийг хууль бусаар тагнаж, чагнадаг, баривчилж, хорьдог, шоронд хийж байж салдаг юм байна. Маш олон хүнийг хохироосон. Үндэсний эрх ашгийн төлөө Ц.Нямдоржийг хятадын тагнуул гэж илчилсэн Ж.Баатар генералыг шоронд суулгасан. Л.Санжаасүрэн хурандааг мөн шоронд суулгаж байсан гэдгийг бүгд мэднэ. Гэсэн ч би Ц.Нямдоржоос айхгүй. Яагаад гэвэл би энэ хүн шиг хулгайч биш. Монгол төрийн босоо ороолонгууд, Нямдоржтонгуудаас монголын төрийг цэвэрлэхийн төлөөх энэ тэмцлээ зогсоохгүй. Өнөөдөр хуульзүйн сайд Ц.Нямдоржийн харьяан дор байдаг эдгээр байгууллагуудын талаар, хэрхэн яаж мафийн зохион байгуулалттайгаар ажилладаг талаар, өөрт тохиолдсон явдлаар жишээ татаж ярьж өгье. Ц.Нямдоржийн харьяан дор ЦЕГ, УБЕГ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн ажилладаг. Дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ч багтдаг. Сүүлийн 30 жилд хамгийн но-той, ноцтой, гэмт хэрэг, хүчин, авлигын хэргүүд ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудад гардаг болчхоод байна.

Өнөөдөр энэ гурван байгууллагын талаар товч ярья. Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав гэдэг хүн бий. Энэ хүнийг Ц.Нямдоржийн хамаатан гэдэг юм билээ. Энэ байгууллага дотор цагдаагийн шударга бусын хонгил байдаг. Тэр хонгил нь хаана байдаг вэ гэхээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт байдаг. Энэ газар 36 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс дөрөв, тавхан хүн нь Ц.Нямдоржийн сувгаар тавигдсан, шударга бусын хонгилын байцаагч нар байдаг. Одоо тэр байцаагч нар намайг, манай компанийг шалгаад явж байна. Ц.Нямдоржийн хүргэн дүү Ч.Ойдов гэдэг ахмад цолтой залуу АТГ дээр 500 сая төгрөгийн хохиролтой, нийт 10 удаагийн үйлдэлтэй эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа. Гэвч энэ хүн өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Цагдаагийн ахмад Ч.Ойдов нь “Хүн амины хэргийн шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилж өгнө” гээд хүн алсан хүнээс хахууль авсан байна. Цагдаагийн байгууллагад ажилладаг хүн шүүхийн шинжилгээний хариуг өөрчилж өгнө гээд хүнээс мөнгө аваад явж байж болох уу. Энэ бол Ц.Нямдоржтонгууд хуульзүйн яамны бүх байгууллагад хэрэн тэнэж, даам гарч, үйл ажиллагаа явуулдгийн тод жишээ юм.

Дараа нь улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг Ц.Нямдорж өөрөө томилсон. Ц.Нямдоржийн гарынх нь хүн УБЕГ-ын дарга Б.Баасандорж гэж хүн бий. Энэ хүн Ц.Нямдоржтой нийлж хулгай, цавчаагаа хийдэг, гаршчихсан этгээд. Энэ хоёр яасан гэхээр манай компанийн бариулж байгаа 80 хувийн гүйцэтгэлтэй, 16 давхар байшинг энэ хоёр хүн нийлээд өөр хүнд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж өгөх гээд үүрэг өгчихсөн байна.

Нэр дээрээ гэрчилгээ гаргуулж авах гээд байгаа компани нь Ц.Нямдоржийн Увсын фракцынх. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хуурай дүү нар. “Хурд” компани бүх барилгыг барьсан гэж байгаа юм. Манай компани дээр анх ажил гүйцэтгэх гэрээгээр орж ирээд манай компанийн барилгыг барьж байгаа компани. Энэ Б.Чойжилсүрэн этгээдийнхээ хуурай дүү нараар гар хөл болгоод Ц.Нямдорж гэдэг хүн н.Баасандоржтой нийлээд манай компанийн барилгыг дүү нараар нь тонон дээрэмдүүлээд УБЕГ-аас гэрчилгээ гаргуулж авах юм гэнэ. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн тасгийн дарга, “Тэгж ярих юм бол ерөнхий газраас энэ үл хөдлөхийн гэрчилгээг яаралтай гаргаж өг” гэж хэлээд байна.

Ц.Нямдоржтонгуудад хууль үйлчлэхгүй байна. Монголын төрөөс хулгай хийдэг хулгайч аа, “Энэ барилга бүхлээрээ минийх биш ээ. Хан-Уул дүүргийн “Нэхмэлийн шар”-ын айлуудын өмч” шүү гэж хэлмээр байна. Босоо ороолонгуудаа нүгэл нүдээрээ гардаг шүү. Товчхондоо яривал, нэхмэлийн шарын 245 айл өрхийн хүмүүс 17 жилийн турш хөөцөлдөөд хэрэгжүүлж бараагүй төслөө “Намайг хэрэгжүүлж өгөөч” гэж надад хүсэлт тавьсан. Манайх “Фүжи холдинг” компани. Би захирал нь. 2012 оноос хойш нэхмэлийн шарын эзэдтэйгээ хамт халуунд халж, хүйтэнд хөрч, өчнөөн бэрхшээлийг давж байж энэ төслийг хэрэгжүүлсэн. Бүх зөвшөөрөл нь манай компанийн нэр дээр байдаг юм. Та нарын дээрэмдэх гээд байгаа байшинд “нэхмэлийн шар”-ын 150 айл орно. Ц.Нямдорж гуай, “Та намайг хохироох гэж байна” гээд баярлаад байх хэрэггүй. Энэ 150 айлын өмч хөрөнгийг хулгайлах гэж байна гэдгээ мэдэж байна уу. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гээд н.Баасандоржоор дамжуулаад гэмт хэрэг үйлдээд, Б.Чойжилсүрэнгийн хуурай дүү нар болох “Фүжи девелопмент” компанийн захирал Мөнхбаяр, гүйцэтгэх захирал Д.Наранболд ийм хоёр этгээд бий. “Хамтарч ажиллая” гээд ирэхээр нь нэрээ ижилхэн болгоё гээд энэ нэрийг нь өгсөн. У.Сарангэрэл нь “Би бариулж байгаа” гээд даналзсан. Д.Наранболд нь “Хан-Уул хотхон төслийн захирал” гэж танилцуулсан. Би энэ хүнийг сонгоогүй. Гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа компанийн гүйцэтгэх захирал юм.

Юу ч хийдэггүй мөртлөө баригдсан байшин бүхэн дээр очоод тууз хайчлаад явдаг. Би “нэхмэлийн шар”-ын төслийг иргэддээ 8х8 метр квадрат өгөхөөр тохиролцсон байсан. Өнгөрсөн жил баригдсан байшингийн нээлт дээр У.Сарангэрэл ирээд тууз хайчлаад “Би та нарт 8х8 метр квадрат өгүүлж байгаа шүү” гэж худлаа ярьсан. Өөрөө хийсэн юм шиг худлаа ярьдгаа боль оо. Эд нийлээд манай компанийг тонон дээрэмдэх гээд явж байна.

Банкны зээлэнд барьцаанд тавьж зээл авах юм гэнэ. Над руу албан бичиг явуулсан. Тэдэнд би “төсөл эзэмших эрхгүй байж битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэл рүү шууд бичиг хүргүүлж байна. Ц.Нямдоржоор толгойлуулсан ХЗДХ яам ийм айхтар ажиллагаа явуулдаг, энэ олон агентлагтай нь базаад сууж байдаг юм байна. Энэ салбарт шударга ёс үгүй болсон. “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдадаа өндөр сонор сэрэмжтэй байгаарай гэж хэлмээр байна. Эцсээ хүртэл би үүний эсрэг тэмцэх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com