Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Уул уурхайгаа улстөржүүлбэл айсуй хямралаас мэнд гарахгүй

Америк, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн зөөлрөх янз алга. Хямралаас эрсдэл багатай гарах боломж нүүрс, зэс, бүр тодруулж хэлбэл уул уурхайн салбарт л байна. Зэсийн үнэ уруудсаар яваа ч хэрэглээ нь буурахгүй шинж анзаарагдаж байгаа. Дэлхийн зэсийн том ордуудын насжилт өндөр, олборлолтын өртөг нь жил ирэх бүр өссөөр байгаа гэсэн том шалтгаан бий. Оюу толгой шиг том орд ойрын ирээдүйд ашиглалтад орох магадлал бага учраас зэсийн ханш 2023 оноос 7000 ам.доллар хол давна гэсэн таамаг дуулдаад эхэлчихсэн. Манай урд хөрш дэлхийн зэсийн том хэрэглэгч. Тиймээс Оюу толгойтой Монголд боломж бий гэсэн үг. Эсрэгээрээ Оюу толгойгоо улстөржүүлээд эхэлбэл айсуй хямралаас мэнд гарахгүй, элгээрээ хэвтэж байна. Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо.

Зэс, нүүрсний төслүүдэд өндөр боломж байна

Саарал жагсаалтад багтсан улсуудаас гадаадын хөрөнгө оруулалт үргэдэг гэж эдийн засагчид онцолдог. Лицензүүдийн хоморголон хураалт, уул уурхайн эсрэг улстөрийн мэдэгдлүүд гээд гадаадын хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлсөн шалтгаанууд олон. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр дээр нь саарал жагсаалт гэсэн таагүй дүр төрх нэмэгдчихлээ. Тэгэхээр нэг л гарц байна. Ирэх жилүүдэд ханш нь хаданд гарах зэсийн зах зээл дээр тоглогч байж чадвал Монгол Улсад дэлхийн хямрал зөөлөн тусна. Зэсийн зах зээл дээр тоглогч болохын тулд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт элдэв саадгүй үргэлжлэх учиртай. Оюу толгойгоос гадна Эрдэнэт байна.

Цаашлаад яривал Цагаан суварга бий. Цагаан суваргын төсөл мөн л улстөржилтөөс болж гацаад буй. Бүтээн байгуулалт нь дажгүй урагшилчихсан төсөл учраас улстөржилтийг хойш тавьж энэ төслөө хөдөлгөвөл Монгол Улсын экспортлох зэсийн баяжмалын хэмжээ нэмэгдэнэ. Оюу толгойн дараагийн зэс, алтны том ордыг “Кинкора коппер” компани хайж байгаа. Төрийн дэмжлэггүй гэчхэд хатуудахгүй салбарын нэг бол хайгуул. Өнөөдөр амжилттай ажиллаж буй “Кинкора” гэх мэт компанийн төслүүдийг урагшлуулах эрэлт хэрэгцээ үүссэнийг дэлхийн том улсуудыг түгшээж буй хямралын дохио сануулж буйг энэ дашрамд онцолъё.

Зэсээс гадны нүүрсэн дээр том боломж бидэнд байна. Нүүрсний үнэ дажгүй сайн байгаа. Үүнээс гадна бидэнд боломж гэж хэлж болох нэг нөхцөл үүсчихсэн. Хятадын нүүрсний зах зээлийн гол тоглогч Австрали улс Америкийг дагаж, Д.Трампыг дэмжсэн бодлого барьж буй. Мэдээж Хятадад энэ хандлага нь яаж таалагдах вэ. Австралийн нүүрсний экспортод албан бус хориг тавьчихсан. Австралийн хувьд том асуудал л даа. Харин бидний хувьд том боломж. Нүүрсээ Хятадын зах зээлд дажгүй үнэтэй экспортлоод явах боломжтой. Ерөнхий сайд саяхан нэг далайлтаар баахан лиценз хураасны дотор нүүрсний хэд хэдэн лиценз яваа юм билээ. Ашиглалт явуулаагүй талбайг хүртэл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гээд хураагаад авчихсан тухай нүүрс экспортлогчид онцолж байсан. Нүүрсний томоохон экспортлогчдын нэгд багтдаг “Саусгоби сэндс” компани гэхэд л гурван лицензээ ийм шалтгаанаар хураалгасан тухайгаа хэвлэлд ярьсан харагдсан. Доллар олох өндөр боломжтой салбар руугаа ингэж чичлээд байвал Засгийн газар тун удахгүй “Эдийн засаг элгээрээ хэвтлээ” гэж зарлах байх. Эцэст нь хэлэхэд хямралаас мэнд гаръя гэж байгаа л бол зэс, нүүрсний төслүүдээ хааж боож, улстөржүүлж элдэвлэмээргүй байна.

Алтаа авч үлдэх боломж буй татвар бууруулах гарц

Төвбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх жилээс эрс багассан гэсэн мэдээлэл цацагдаад удаж байна. Алтны рояалтиг 2.5 хувиар хөнгөлсөн учраас Төвбанк алтаа хилээр хулгайд гарахаас нь өмнө авч дөнгөөд байсан юм. Харамсалтай нь шийдвэр гаргагчид энэ хөнгөлөлтийг үргэлжлүүлэхгүй гэсэн шийд гаргасан учраас олборлосон алтны дийлэнх хилээр хулгайгаар гарч байна. Алт бол шууд утгаараа валютын нөөц бүрдүүлдэг. Доллар үйлдвэрлэдэггүй, үйлдвэрлэл сул хөгжсөн, эрдэсийн экспортоос өөр ногоон олох боломж бараг үгүй манайх шиг улсад алт шиг хэрэгтэй зүйл үгүй. Эдийн засаг хямрахад алт үнэд ордог. Хөрөнгө оруулагчид ийм эгзэгтэй, тодорхойгүй үед доллароо алт болгож эхэлдэг юм. Алтны үнэ өсдөг нь цаанаа ийм шалтгаантай. Тэгэхээр алтаа хулгайгаар гадагш алдахгүйгээр долларын нөөцөө арвижуулъя гэвэл татвар буулгах ганц гарц байна. Өмнөх шиг 2.5 хувийн татвар тавиад явбал Монголбанкинд тушаах алтны хэмжээ өснө, тэр хэрээр валютын нөөц нэмэгдэнэ.

Хайгуул, хайгуул бас дахин хайгуул

Энэ янзаараа удвал хайгуулын лиценз гэдэг ойлголт хоёр жилийн дараа алга болно гэсэн үгийг “Дисковер Монголиа”-гийн үеэр нэг шинжээч хэлж байсан. Хайгуулын лиценз олголт дээр бодлогын дэмжлэгтэй хандахгүй бол байдал бишэдсэн гэсэн үг. Өмнө нь газар нутгийн 40 хувь нь ашигт малтмалын хайгуул хийхэд нээлттэй байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт дөрвөн хувь хүртэл буураад байгаа аж. Компаниудын 90 хувь нь зардал гаргасан, алдагдалтай ажилласан гэсэн бодит үнэн бий. Дэлхийн уул уурхайн салбарын өгөөж маш бага, ердөө 1.8 хувиар хэмжигддэг гэдэг. Майкрософт компанийн зах зээлийн үнэлгээ дэлхий нийтэд нээлттэй, хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн уул уурхайн компаниудын нийт үнэлгээтэй тэнцүү хэмжээтэй гэсэн харьцуулалтаас хэр эрсдэлтэй салбар вэ гэдгийг харчхаж болно. Дэлхийн хайгуулын нийт зардлын 0.2 хувь Монголд ногддог гэсэн тоо дуулдаж байна. Энэ тоо өмнө нь таван хувиас их үзүүлэлттэй байсан юм. Хэзээд ханшаа алдаггүй, хатуу валют гэгддэг алтны салбарт гэхэд л хайгуул явуулах өндөр эрэлт бий. Эдийн засагч, шинжээч А.Билгүүн “Алтны үндсэн ордны хайгуул төдийлөн сайн хийгдэхгүй байна л даа. Экологид үзүүлэх нөлөө нь шороон ордоосоо бага гэж түрүүн хэлсэн дээ. Олборлолт явагдаж байгаа ихэнх шороон орд хангайн бүс, ой мод хосолсон газар, голын ай сав дагаж оршдог. Харин үндсэн орд ихэнхдээ говь, цөлийн бүсэд олдох магадлал өндөр. Монгол Улсын Говь-Алтайгаас авхуулаад Баянхонгор Өмнөговиор дайраад явдаг Тяньшаний бүс буюу Транс Алтайн чулуулгийн бүс гэж бий. Энэхүү чулуулгийн бүсэд металлын томоохон орд байх магадлал өндөр. Энэ бүсэд Кумтор гэх мэт ордууд бий. Оюу толгой, Хармагтай, Баянхөндий гэх мэт орд энэ бүсэд багтдаг. Говь цөлийн бүсэд байдаг учраас байгаль орчинд нөлөөлөх нөлөө нь харьцангуй бага” гэж ярьсан байсан. Эндээс харахад зэс, алтны дажгүй нөөцтэй ордууд илрэх магадлал өндөр анзаарагдаж байна. Уул уурхайгаа илүү хөгжүүлье, энэ салбараас ахиу доллар олъё гэвэл хайгуул, хайгуул, бас дахин хайгуул л гэж онцолмоор байна. Засгийн газар өнөөдрийнх шиг уул уурхайтай дайн зарлаж, ганц байгаа Оюу толгойгоо улстөржүүлж, хайгуул, ашиглалтын лицензүүд рүү сэлэм эргүүлээд байвал уул уурхайн салбар уналтад орж, хайгуулын салбар элгээрээ хэвтэж, айсуй хямралд сөгдөж унах нь тов тодорхой үнэн гэдгийг бас онцолъё.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com