Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Дөлмандах: Технологийн хөгжил зарим талаараа хүний эрхийн зөрчил бий болгох эрсдэл дагуулж байна

“Хуур Мюзик” группын үүсгэн байгуулагч, захирал С.Дөлмандах “Эрх чөлөө” хөдөлгөөнөөс зохион байгуулдаг өглөөний уулзалтын үеэр “Мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. Уншигч та бүхэнд тоймлон хүргэе.

Мэдээллийн технологийн салбарт өнөөдөр монополь байдал үүсчихлээ. Дэлхийн улс орнуудын ай-ти инженерүүд ямар нэг шинэ зүйл сэдлээ ч “Google”, “Amazon”, “Apple”, “Facebook”, “Microsoft”-д залгиулах нөхцөл бүрдчихсэн байна. Үүнээс болоод Америкаас бусад бүх улсын ай-ти салбарын хөгжил бүрхэг болчихлоо. Дэлхий дээр найман мянга орчим ай-ти инженер байдаг гэвэл тэдний таван мянга орчим нь дээрх компаниудад ажиллаж байх жишээтэй. Үлдсэн нөхдүүд эдгээр компаниудыг давах хэмжээний шинэ зүйл гаргах боломжгүй болчихлоо. Тэгэхээр манай ай-ти инженерүүдэд ямар боломж байна гэхээр монголчуудын соёлын ялгаатай байдлыг тодруулсан зүйл хийж, олон улсын зах зээл дээр интеграц хийх хэрэгтэй болж байна гэсэн үг. 

Гэхдээ технологийн хөгжлийг Азийн улсууд маш хурдтай шингээж авч байна. Эсрэгээрээ барууны орнуудад хойрго байгаа юм. Жишээ нь, Хятад хиймэл оюун ухааны практикаар Америкаас түрүүлчхээд байна. Тэнд худалдагчгүй дэлгүүр бий болчихсон, зам хөндлөн гарлаа гэхэд wechat-д нь торгуулийн мэдэгдэл ирээд, данснаас нь мөнгийг шууд авдаг болжээ. Мөн дунд сургуульд дунд сургуулийн тавдугаар ангийн хүүхдүүдэд толгойд нь зүүлгэдэг төхөөрөмж гарсан байна. Хүүхдүүдийн тархинаас гардаг хоёр гурван төрлийн дохиог барьж аваад анхаарал төвлөрөлтийг нь хэмждэг гэж байгаа. Багшийнх нь компьютер дээр тэр нь харагддаг. Багш нь аав ээж рүү нь явуулчихдаг. Тэгэхээр зарим хүүхдүүд нь үүнийгээ зүүхээр хичээлээ сайн хийгээд сайн үр дүн гарч байна гэдэг. Нөгөө хэсэг нь үүнээс болоод стресстдэг. Хичээл дээрээ муу авлаа гэхэд аав ээж нь тэр үед чи хичээл дээрээ төдөн хувь анхаарч байсан. Анхаараагүй учраас муу авсан байна гээд загнуулдаг гэх мэт. Энэ бол технологийн дэвшил хүнийг машин болгож байгаа жишээ юм.

Хятадад технологийн хөгжил ингэж хурдтай байгаа нь нөгөө талаар тэнд хүний эрх, ардчилал гэдэг зүйл байхгүйтэй холбоотой юм. Хятадын эрх баригчид хэдэн тэрбум хүнийхээ царайг нь хуулбарлаж аваад яаж ашиглах нь төрийн эсвэл төртэй ойр байгаа компанийн мэдэлд байдаг. Ингээд технологи өндөр хөгжөөд ирэхээр ямар сөрөг зүйл гарч байна гэхээр тэнд өндөр настан болоод бага насны хүүхдүүд амьдрахад хэцүү болж байгаа юм. Хүүхдүүд болоод дундаас доош давхаргынхан ухаалаг утас авах боломжгүй. Харин өндөр настнууд технологийн дэвшлийг гүйцэж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой гэнэ. Бүх гүйлгээ картаар хийгддэг. Бэлэн мөнгө авдаггүй, хариулт мөнгө байдаггүй нь эдгээр хүмүүсийг нийгмээс тусгаарладаг байдал бий болчихлоо. Филиппин, Малайз, Эстони зэрэг орнуудад ч энэ асуудал адил байгаа юм.

Харин АНУ-д болохоор манайд хөгжсөн байгаа lend.mn шиг жижиг зээл олгодог аппликейшн хөгжүүлье гэхээр нэг асуудал гарсан байна. Юу гэвэл, банк доторх гүйлгээ хэдэн цагийн дараа, банк хоорондын гүйлгээ хэдэн өдрийн дараа хийгддэг гэнэ. Харин Германд бол хоолны газар тооцоогоо хийе гэхээр картаар хийдэггүй. Заавал бэлэн мөнгөөр хийнэ гэдэг. Германчууд үүнийгээ юу гэж тайлбарлаж байна гэхээр, “Амьдрал энгийн шүү дээ. Мөнгөө өглөө, бараагаа авлаа” гэдэг зарчим бий. Ийм байхад картаар гүйлгээ хийнэ гэж хүндрүүлэх хэрэг юу байна гэх жишээтэй. Германд утас руугаа ширтээд явдаг хүн цөөхөн. Тэнд технологийн нэвтрэлт бага, одоо хүртэл сонингоо уншаад мэдээлэл авдаг юм билээ.

Тэгэхээр технологийн хөгжил хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг асуудал гарч ирдэг. Хэдийгээр технологийн хөгжил нь олон асуудлыг шийдвэрлэж, олон шинэ боломжийг бий болгож байгаа боловч бас олон төрлийн асуудлыг шинээр бий болгож байна. Цахим худалдаа өсч хөгжихийн хэрээр АНУ, Хятад зэрэг улсуудад том том дэлгүүрүүд эзгүйрч байна. Мөн уламжлалт шуудангийн үйлчилгээг маш их өөрчилж байна. Хиймэл оюун ухаан, роботын технологи хөгжихийн хэрээр зөвхөн хүн хийх боломжтой мэдлэг, чадвар шаардсан ажлуудад робот, компьютер түлхүү ашиглах боллоо. Жишээ нь, хувцас оёдлын салбарт робот түлхүү нэвтрүүлэхийн хэрээр Бангладеш зэрэг хөгжил буурай орнуудад олон сая ажлын байр үгүй болоход нөлөөлж байна. Үүнээс гадна лавлах оператор, нарийн бичиг гэх мэт олон төрлийн ажлын байранд нэвтрэх хандлагатай байна.

Сая хэдхэн хоногийн өмнө робот гар рубикийн шоо эвлүүлж байгаа бичлэг шуугиан тарилаа. Энэ бол робот хүнийг орлох түвшинд хүрчихлээ гэсэн утгатай юм. Тэгэхээр эцэстээ мэдээлэл технологийн хөгжил, хүний эрх, ардчилал гэдэг зүйлтэй мөргөлдөж эхлэх нөхцөл үүсэхээр байна.

Монголд таваас, арван жилийн дараа технологийн давлагаа орж ирээд манайхыг цохино. Тэр үед бид хаана, юу хийж байх ёстой юм бэ гэдэгт одооноос бэлдэх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан хөгжөөд ирэхээр яваандаа хүн хэрэггүй болох юм байна гэдэг дээр Марк Зукерберг, Илон Маск, Эндрю Янг зэрэг хүмүүс максимум түвшиндээ нэгдээд байгаа. Жишээ нь Эндрю Янг, яваандаа хүмүүс ажилгүй, цалингүй болох юм байна. Тэгэхээр зүгээр байж байгаад цалин авдаг тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж хэлсэн бол Билл Гейтс “Робот нэвтрүүлэхээр роботоос татвар авдаг болъё. Яагаад гэхээр хүний ажлыг булааж байгаа болохоор эзэнд нь мөнгө өгөх ёстой” гэх зэрэг мессеж өгч эхэлсэн.

Хүн төрөлхтөн үүнээс өмнө олон технологийн дэвшлийг үзсэн. Галтай, машинтай, цахилгаантай болсноор илүү олон хүн ажилтай болж байсан бол мэдээллийн технологийн дэвшил эсрэгээрээ олон салбарыг, олон хүнийг ажлын байргүй болгох эрсдэл үүсээд байна. Жишээ нь, “Амазон”-ны нөлөөгөөр хүргэлтийн үйлчилгээ нурах гэх мэт технологийн дэвшил өөрөө хүн төрөлхтний бүтээсэн олон зүйлийг нурааж байна. Хиймэл оюун ухааны хөгжлөөс болоод дундаж ажилтад тавигдах шаардлага өндөр болсон. Шинээр бий болж буй ажлын байр нь өндөр мэдлэг, чадвар шаарддаг тул нийгмийн ялгааг илүү нэмэгдүүлэх хандлагатай байна гэж судлаачид үзэх болсон. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны хийж чадахгүй юмыг хийж чаддаг байх ёстой гэдэг шаардлага гарч ирсэн. Тэгэхээр хиймэл оюун ухаанаас илүү ухаалаг байх ёстой болж байгаа юм. Улмаар, өндөр мэдлэг чадвартай ажиллах хүчний эрэлт дэлхий дахинд өсөхийн хэрээр хөгжил буурай, хөгжиж буй орны мэргэжилтнүүд цагаачлах хандлагатай болж байна.

Мэдээллийн технологи гэхээр техник хангамж болон программ хангамжийг ойлгодог. Техник хангамжийн хувьд одоогийн байгаа материал буюу цахиур (silicon) физик хязгаарт бараг тулаад байна. Өөрөөр хэлбэл чип үйлдвэрлэл 7 нанометрийн процессыг нэвтрүүлээд байгаа, үүнээс жижиг болгох боломжтой боловч халалт, хөргөлтийн асуудлын хүндрэл гарч байна. Гэхдээ орчин үед илүү тусгай зориулалтын чип, техник хангамж хөгжих хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл хүний нүүр, хурууны хээ таних, мэдээллийн нууцлал хамгааллын гэх мэт.
Нөгөө талаас техник хангамжийн хөгжил нь маш өндөр түвшинд хүрсэн тул сүүлийн жилүүдэд программ хангамж, улмаар cloud буюу үүл болон хиймэл оюун ухаанд түлхүү анхаарах болсон. Хамгийн тод жишээ нь, сүүлийн үед гарч байгаа утаснууд. Утасны хувьд бараг ялгаа байхгүй, гэхдээ хиймэл оюун ухаан ашиглаж хүний нүүр таньдаг, түгжээ тайлдаг, зургийг илүү өнгөлөг гоё болгож засварладаг эсвэл бүр хүний хэлээр тушаал авч үйлдэл хийх боломжтой гэх мэт. Энэ бүх хиймэл оюун ухааны боловсруулалтыг хийхийн тулд мэдээллийг Cloud руу явуулдаг байсан бол хувь хүний нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын улмаас шууд гар утсан дээр хийх, үүнд зориулсан тусгай чипүүдээр утсыг тоноглох болсон. Хоёр хоногийн өмнө танилцуулсан “Pixel 4” утас нь англи хэл дээр хүний яриаг шууд текст рүү хөрвүүлэх чадвартай болж байна.

Цаашид биднийг хүссэн хүсээгүй технологийн хөгжил цаашаа илүү төгс болоод явах байх. Хамгийн гол нь энэхүү өөрчлөлтөд Монгол Улс бэлэн үү? Цахим төлбөр тооцооны асуудал шийдэгдэхэд цахим худалдаа хөгжихөд саад болж байсан зүйл үгүй болно, тэр үед дэлгүүрүүд, үл хөдлөх хөрөнгүүд хоосрох эрсдэлд бид бэлэн үү? Одоо угаасаа Facebook зэрэг албан болон албан бусаар цахим худалдаа түгээмэл явагдаж байгаа. Эндээс гарч болох олон хүмүүсийг ямар салбар луу шингээх вэ? Үйлдвэрлэлд робот, хиймэл оюун ухааныг түлхүү нэвтрүүлж эхлэхэд шаардлагатай өндөр мэргэжилтэн бидэнд бий юу, үгүй болох ажлын байрыг юугаар орлуулах вэ гэх мэт маш олон бодлогын асуултыг хөндөж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com