Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монгол жүжгийн өдрүүд эхэллээ

Улсын драмын эрдмийн театр Улаанбаатар хот үүсгэн байгуулсны 380 жилийн ойг угтан  “Монгол жүжгийн өдрүүд” тоглолтоо “Гэгээн муза” наадмын найман номинацийн зургааг хүртсэн “Тэнгэрийн хүү” жүжгээр эхлүүллээ.
Жүжгийн нээлт өнгөрсөн бямба гарагт болж Модун Шаньюй хааны дүрийг УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл тайзнаа амилууллаа. Тэрбээр Ардын жүжигчин Б.Мөнхдорж гуайн шавь бөгөөд 2011 онд СУИС-ийг төгсөх жилдээ дээрх жүжгийн аравтын баатруудын нэгэнд сонгогдон тоглож байсан түүхтэй. Мөн УДЭТ-ын сонгодог, үндэсний, орчин үеийн, хүүхдийн гээд 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээж театрын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бий болгоод амжжээ.
Дашрамд, Улсын драмын эрдмийн театр 2019-2020 оны үзвэрийн  хөтөлбөрөө гаргаад байна. УДЭТ-ын тайзнаа арав, арваннэгдүгээр сард “Би эндээс явахгүй”, “Жаргаагүй нар”, “Надтай үлдээч”, “Хайрын виз”, “Тамгагүй төр”, “Бүсгүйн зурвас”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжиг үзэгчдэд  хүрэх юм.
Харин дээрх жүжгүүдийг үзэхдээ монгол үндэсний хувцсаараа гоёж ирэхийг тус театраас уриалсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com