Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Иргэдэд газраа хэрхэн өмчлөх талаар зөвлөгөө өгнө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, орлогч дарга Г.Баярсайхан нар иргэдийн газар өмчлөлийн тухай мэдээлэл хийлээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхлэн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлөх болсон. Энэ оны аравдугаар сарын байдлаар нийт хоёр сая орчим (199196) иргэнд газар өмчлүүлээд байна.

Энэ сарын 15-аас арванхоёрдугаар сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд тус хуулийн тухай гарын авлага, зөвлөх материал тарааж, олон нийтэд сурталчлан таниулах юм. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 95 хороо бий. Газар өмчлөх хуулийн тухай мэдлэг иргэдэд сул байгаагийн улмаас хуулийн хугацаа дуусах үед мэдээ мэдээллийг хоцорч мэдэж, газар өмчлөх гэсэн иргэд олноор ханддаг. Тиймээс газар ашиглалтын үйл ажиллагааг жигд тэнцвэртэй явуулах зорилготой Газар өмчлөлийн тухайн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсын иргэдийн газар өмчлөлийн тухай хуулийн долдугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га буюу 700 м2 хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 м2, сумын төвд 0.5 га буюу 5000 м2 хүртэл газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заажээ. Эзэмшиж буй газраа өмчилж авснаар дараах давуу талтай.
Үүнд:
-Өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол Улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах
-Хууль тогтоомжинд заасан бусад эрх эдлэх боломжтой болно.
Тус хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болсон бөгөөд 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж, бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой болсон. Харин 2008 оноос өмнө иргэн бүрт биш, өрх бүр нэг үнэгүй газар авдаг байсан юм.
2019 оны байдлаар хорин зургаан мянга орчим иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан хамтран өмчлөгчөө хасуулж 75000 орчим иргэнд шинээр газар өмчлөх эрхийг нээж өгчээ.
Газар өмчилж авна гэдэг нь тухайн хүний хувийн өмч болж захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг. Хари эзэмших гэрчилгээ төрөөс түр хугацаанд түрээслэж байгаа юм. Гэхдээ иргэдэд өмчлөх давуу эрх нь нээлттэй байна. Ямар нэг газрын зөрчилгүй буюу эзэмшиж авсан газартаа кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан тохиолдолд өмчлөх боломж бүрдэнэ.
Газрын тухай хуульд эзэмшиж авсан газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй бол тухайн газар эзэмших эрх хүчингүй болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ дагуу одоогоор иргэний эзэмшиж байгаа газрыг цуцалсан тохиолдол байхгүй. Мөн орон сууц өмчилсөн ч газар өмчилж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй.

Газрын харилцаа эзэмших, ашиглах, өмчлөх гэсэн гурван төрөл байна. Эдгээрээс хамгийн дээд хэлбэр нь өмчлөх. Өмчлөх гэрчилгээ нь газар тухайн иргэнийх болж байна гэсэн үг. Эзэмших нь төрийн газрыг түрээсээр эзэмшиж байгаа хэлбэр бөгөөд өмчлөх давуу эрхээ эдлэх боломжтой. Цахимаар нийт 70 мянган иргэнд газар олгосон. Эдгээр иргэдээс газраа эзэмших болон ашиглаж буй иргэн одоогоор байхгүй. Учир нь дэд бүтэц, зам, ундны ус зэрэг байхгүй улмаас одоогоор иргэд эзэмших боломжгүй байгаа аж.

“Тус хуулийн хугацаа таван жилээр сунгагдсан бөгөөд цаашдаа нийт иргэддээ газар олгоогүй цагт хуулийн хугацааг дуусгавар болгохгүй. Нийслэлд газрын нөөц байхгүй. Хуулийн дагуу нийслэлийн харьяа оршин суугчид 21 аймаг болон сум тосгонд газар өмчлөх эрх нь нээлттэй. Харин хөдөө орон нутгийн иргэд зөвхөн нийслэлд шилжиж ирэн бүртгэлтэй болсон тохиолдолд Улаанбаатар хотод газар өмчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл нийслэлд харьяа иргэн хотод газар авах эрхтэй юм”  гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн мэдээлэв.
 
Өмчлөх хэлбэрээр газар авахын тулд дараах шаардлагыг хангах ёстой:
-Иргэн ямар нэгэн газрын асуудалгүй, зөрчилгүй байх
-Хориг хамгаалалтын бүсэд ороогүй байх
-Зөвшөөрөлгүй хашаа бариагүй байх
Мөн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба хамтран олон жил ашиглаагүй удсан газруудыг цуцлах арга хэмжээ явагдаж байна. Эхний ээлжинд хотын төв болон Найрамдал зуслангийн ойролцоох 24 газар буюу 5.1 га газрыг цуцалсан. Дээрх газруудыг Найрамдал зуслангаас “тасалж” өгсөн байсныг тус зусланд буцаан өгчээ. Ингэснээр Найрамдал зуслангийн үйл ажиллагааг илүү өргөтгөх, олон улсын хүүхдийг авах боломжийг нэмэгдүүлсэн. Мөн Яармагт хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газруудад судалгааны ажил хийжээ. Түүнчлэн бусад газрын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байна.
Эзэмших эрх авсан ч тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй удсан, орчноо бохирдуулсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлсөн тохиолдолд газар эзэмших гэрчилгээг цуцлах юм.
 
Б.Мөнхбайгаль
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com