Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ирэх таван жилд төлөх гадаад өрийн төлбөр одоогийн валютын нөөцөөс 3.5 дахин өндөр байна

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлд Монгол Улсын эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилтуудыг тусгасан гэнэ.  Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Монголбанкнаас олон нийтэд танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд зах зээлийн зарчимд тулгуулан хэрэгжүүлж, инфляцийг 2020 онд жилийн найман хувь, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулна гэж тооцоолжээ. Мөн банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох, шинжилгээний аргачлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ гэж Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд танилцуулсан юм.

 

Мөн Мөнгөний бодлогын баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв ирэх жилүүдэд эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, туүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгажээ. Тухайбал, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарсан гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тодотгосон юм. Мөн гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байгаа гэдгийг хэлсэн юм. Монгол Улсын эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэж байна. Cүүлийн гурван жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого, ажлууд олон хийсэн. Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг болсон юм. Улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр сүүлийн хоёр жилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн татварын орлого сайжирсан, ажил эрхлэлт нэмэгдэн aжилгүйдлийн түвшин буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн тэр дундаа бизнесийн зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээл дээр ч сэргэлт бий болсны илэрхийлэл юм. Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжилийг харгалзан үзэхэд инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляц 2019 оны зургаадугаар сард улсын хэмжээнд 8.1 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан мах, хатуу түлшний үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляц харьцангуй тогтвортой байна.


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл манай эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад хөрөнгийн урсгал, гадаад эрэлтээс өндөр хамааралтай байгаагаас эдийн засгийн болон санхүүгийн мөчлөг богино, давтамж олон байдаг. Нөгөө талаас Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2010 оноос хойш дөрөв дахин өссөн. Ирэх таван жилд төлөх гадаад өрийн төлбөр одоогийн валютын нөөцөөс 3.5 дахин өндөр байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг ихээхэн нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бууруулах эрсдэлтэй юм. Иймд мөчлөгийн уналтын далайцыг бууруулах, болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэхийн тулд эдийн засгийн болон санхүүгийн секторын дархлааг нэмэгдүүлэх, санхүүгийн нөөцийг бүх шатанд хуримтлуулах, санхүүгийн салбарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал болж байна. Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа учраас гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна. Мөн Засгийн газартай хамтран гадаад өрийн тогтвортой байдал, гадаад өрийн стратегийг боловсруулж, эргэн төлөх болон дахин санхүүжүүлэх өрийн хэмжээг дунд, урт хугацаанд тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын байгууллага, донор орнуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, өсөлт сэргэж байгаа боловч эргэн төлөлтийн доголдолтой зээлийн хэмжээ буурахгүй байна. Тухайлбал, банкны салбарын анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны зургадугаар сарын эцсийн байдлаар өмнөх жилийн мөн үеэс 26 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 41.2 хувиар тус тус өслөө. Чанаргүй зээл өсөхөд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын зээлийн чанар үргэлжлэн муудаж байгаа нь голлох нөлөө үзүүлсэн. Хэдийгээр банкны системд хуримтлагдаад байгаа чанаргүй зээл нь санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахааргүй байгаа ч эдийн засгийн хүндрэлийн үед системийн хэмжээнд чанаргүй актив хурдтай нэмэгдэхээс сэргийлэх, нэгэнт үүссэн чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох ажлыг төрийн эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нь дараагийн зорилт болж байна.

Үүний зэрэгцээ санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийг тогтмол хянаж, бодит эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг урьдчилан тооцох, санхүүгийн системийн эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх, түүний мөчлөг дагасан байдлыг сааруулж, дотоод эмзэг байдлыг бууруулахад анхаарч ажиллах гэнэ. Мөн ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийн тодорхой нэг хэсэгт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн макро зохистой бодлогыг үргэлжлүүлж, мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, холбогдох олон улсын байгууллагуудын шаардлагыг биелүүлэхэд эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах идэвхтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага хэвээр байна. Цаашид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа, Монгол Улсын гадаад өрийг тогтворжуулах, дарамтыг бууруулахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байгааг энд онцлов. Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com