Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
С.Мишиг: Баячуудад үйлчилдэггүй хуулийг борчууд мөрдөж, торгуулж байна

Зөрчлийн хуулийг эсэргүүцэж Баянгол дүүргийн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд Хууль зүйн, дотоод хэргийн яамыг ажлаа хийхийг шаардаж, өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний ярьж буйгаар, Зөрчлийн хуулийн торгууль амьдралд нь хүндээр нөлөөлж, туйлдуулж байгаа гэдгийг хэлж байв. Иймд торгуулийн дээд, доод хязгаарыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, шаардлага хүлээж авахгүй тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.


Иргэн С.Мишиг “Би ганцаараа энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүн биш. Бид яагаад Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцээд байгаа вэ гэвэл тус хуульд зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр торгоно гэж заасан. Гэтэл энэ 50 мянган төгрөгийг яагаад 10-50 нэгж болгож болохгүй байгаа юм бэ. Ар гэрээ авч явж, амьдрахын тулд нэг улавч оймс зараад 50 мянган төгрөгөөр торуулна гэдэг дэндүү харамсалтай. Алхам тутамд биднийг цагдаа нар хянадаг. Тэднийг ажлаа хийж байгааг бид буруутгахгүй. Гэхдээ амьдралд нийцэхгүй хөрсөн дээр буугаагүй энэ хуулийн золиос цагдаа нар болсон шүү.
Тиймээс энэхүү хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд хуулийн заалтаа эргэж харж ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг шаардаж байна. Нүдээ нээж, чихнийхээ бөглөөсийг аваач ээ. Зөрчлийн хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Зөрчлийн хуулийн заалтууд асуудалтай гэдгийг ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж мэдэж л байсан. Баячуудад үйлчилдэггүй хуулийг борчууд мөрдөж, торгуулж байна. Дээрх хууль санаачилсан хүмүүс тэрхүү хуулийн заалтаа эргэж хараасай. Үнэндээ торгуулиар төсөв бүрдүүлдэг төр засгаас залхаж байна. Эцэст нь дахиад хэлэхэд жирийн мөрөөрөө яваа иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа хөрсөн дээрээ буухгүй байгаа Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг эргэж харахыг хүсье” гэв.

 

Х.Оюунчимэг: Өөрийгөө өмгөөлөх өчиггүй хуулийн өмнө хүчин мөхөстөж явна

Баянгол дүүргийн “Эвсэг” төрийн бус байгууллагын гишүүн Х.Оюунчимэг ярихдаа, Өнөөдөр бид өөрийгөө өмгөөлөх өчиггүй хуулийн өмнө хүчин мөхөстөж явна. Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Хуульзүйн сайд Ц.Нямдорж нартай уулзахаар сайхан юм ярьдаг. Ажлын хэсэг байгуулчихлаа. Зөрчлийн хуулинд алдаа дутагдал байна. Хэцүү хууль юм байна. Дүн судалгаагүй болчихлоо гэдэг. Гэсэн ч өнөөдөр бид байгуулсан ажлын хэсгийг нь олохгүй байна. Тэгээд бид өнөөдөр жигнүүр бариад явж байна. Энэ ямар учиртай гэвэл жигнүүр дүүрэн буузыг ордныхон идэж болж байна. Гэтэл иргэдийн таван жигнүүр буузны хоёрыг нь Зөрчлийн хуулиар хүчээр булаагаад авч байгаа учраас жигнүүртэй тэмцэл хийж байна.
Гадаа зогсч амьдралаа залгуулах гэхээр байнга л 50 мянган төгрөгөөр торгочихдог. Гэтэл 50 мянган төгрөг гэдэг бидний хэдэн өдрийн орлого. Амьдрах гэж ядаж яваа болохоос бид юм дамлаж өндөр үнээр зараагүй. Болохгүй болоод л ингэж яваа шүү дээ. Биднийг харж үзтэл өлсгөлөн зарлана. Гэрт хулгай орсон ч прокурор дээр очоод л гацчихдаг. Өнөөдрийн энэ төр хяналтаа алдчихсан шүү дээ гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com